Clinical procedure for making a complete denture to bite a whole apple - The IMAI METHOD 2016
12-Jun-2016 724 0.0 0

АШУҮИС, НАСС, НАСГЗ-ын тэнхим “Бүрэн шүдгүйдлийн эмчилгээний цогц менежмент” сэдэвт 3 кр сургалтыг 2016.06.22-23 өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтын онолын хичээлийг Японы Токушима их сургуулийн зочин профессор, “Gumyo Imai Dental Clinic”-ийн захирал,  проф. Морио Имай "Clinical procedure for making a complete denture to bite a whole apple - The IMAI METHOD 2016" сэдвээр заана. Дадлагыг НАСГЗ-ын тэнхмийн багш,   АУ-ны доктор Ж.Отгонболд бүрэн шүдэлбэрийн эмнэл зүйн болон урлангийн үе шатуудыг гардан хийж заах болно.

Хугацаа:

Лекц: 2016.06.22-ны Лхагва гарагийн 09.00-17.00 цаг (хүний тоо хязгааргүй)

 Дадлага, семинар: 2016.06.23-ны Пүрэв гарагийн 09.00-17.00 цаг (6-8 хүн)

Сургалт болох газар: Нүүр ам судлалын сургууль 305, 206  тоот өрөө

Кредит: Лекц-1кр

Дадлага, семинар-1кр

Төлбөрийн мэдээллийг доорх утсаар холбогдож авна уу.

Холбогдох утасны дугаар:  99133594 Г.Мөнхжаргал

                                                              88103915 Б.Сапар

Танилцуулга:

Проф. Морио Имай нь Бүрэн шүдгүйдлийн эмчилгээгээр дагнан ажилладаг бөгөөд бүрэн шүдгүйдлийн эмчилгээний өөрийн аргачлалыг боловсруулан түүгээрээ АУ-ны докторын зэрэг хамгаалсан, Японы Токушима их сургуулийн зочин профессор, нэрт  согог засалч юм. Морио Имай нь улсдаа төдийгүй, Хятад, Сингапурт хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн шүдгүйдлийн эмчилгээгээр мэргэшсэн эмч юм. 


Tag:Сургалт, бүрэн шүдгүйдэл, бүрэн шүдэлбэр, Imai method

Бусад мэдээлэл:






avatar