Dentsply Sirona treatment centre эмчилгээний төхөөрөмжийн хэрэглэгчидэд зориулсан Key User Summit глобал арга хэмжээ боллоо
13-Jun-2016 0.0 0

BENSHEIM, Germany/SALZBURG, Austria: Dentsply Sirona treatment centres нь дэлхийн олон орны хэргэлэгчдийн өөр хоорондоо ялгаатай хэрэгцээтэй шаардлагатай байнга тулгардаг. Эдгээр байнга тулгардаг асуудлыг гүнд нь орж ойлгож авах, компаний ирээдүйн хөгжлийн суурийг бэхжүүлэх үүднээс Dentsply Sirona компани дэлхийн 18 улсаас Dentsply Sirona treatment centres-ийн хэрэглэгч 33 эмчийг сонгон авч Австри улсын Bensheim хотод 3 өдрийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулаад байна. Key User Summit анхны глобал арга хэмжээ 5-р сарын 30-аас 6-р сарын 1 өдрүүдэд зохион байгуулагдаж тус платформийн хэрэглэгчид өөр хоорондоо туршлага болон үзэл бодлоо солилцлоо.

Dentsply Sirona нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан өөрсдийн материалын дизайн болон бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдог бөгөөд энэхүү эрэлт хэрэгцээ нь улс орон бүрээс шалтгаалаад өөр хоорондоо ялгаатай байдаг. Иймд дэлхийн олон оронд оршин суугаа шүдний салбарын мэргэжилтнүүд нь бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд маш чухал үүрэгтэй юм. Иймээс хэрэглэгчдийнхээ үгийг сонсох үүднээс Key User Summit глобал арга хэмжээг зохион байгуулж 33 эмчийг Германы үйлдвэрлэлийн баз дээрээ урьж авчиран мэдлэг туршлагаа солилцох арга хэмжээг зохион байгуулж байгаа гэнэ.

Шүдний эмчилгээний эргономикийн асуудал

Энэ удаагийн симпозиум нь шүдний эмчилгээний эргономикийн асуудал дээр гол анхаарлаа хандуулан хэлэлцэж байна. Германы Гамбург хотын шүдний эмч Dr Thomas Senghaas шүдний эмчилгээний төхөөрөмжийн шинэ үеийн төхөөрөмжүүд хэрхэн шүдний эмчийн бүхий л ажилд дэмжлэг үзүүлдэг болохыг дэлгэн үзүүлж тайлбарлалаа. “Өнөөдрийг хүртэл би энэхүү эргономикийн талаарх сугалтын тухай ямар ч мэдээлэл мэдлэггүй байлаа. Энэ бол миний хувьд үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт байлаа” гэж Канадын Калгари хотын шүдний эмч Dr Michael Parchewsky хэлж байна.

БНХАУ-аас оролцож буй шүдний эмч Dr Sun Rui Hong “Шүдний салбарын дэлхий ертөнц бидний хувьд маш жижиг байсан бол өнөөдөр энэ арга хэмжээнд хамрагдсанаар маш том болж байна. Мэргэжил нэгт нөхөдтэйгээ мэдлэг туршлагаа бодитоор солилцсоноор Dentsply Sirona equipment-ийг хэрхэн зөв ашиглах талаар гүнзгий мэдлэгтэй боллоо” гэж хэлж байна.

Энэхүү үйл явдлын хүрээнд симпозиумд оролцогчид Dentsply Sirona-ы үйлдвэрлэлийн газраар аялал хийж эмчилгээний төхөөрөмжүүдийг хэрхэн угсарч бүтээж байгаатай биечлэн танилцлаа. Түүнчилэн арга хэмжээний хөтөлбөрт Австрийн түүхийн дурсгалт хот Хейделбергээр аялаж түүхэн дурсгалт цайзад зочилсон нь оролцогчдын сэтгэлд маш их таалагдсан байна.


Tag:гадаад үйл явдал, sirona, dentsply

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar