Европ тивийн Гажиг заслын салбарын хамгийн томд тооцогдох үйл явдал Eurovision тэмцээний ялагчийн хүчирхэг дуу хоолойгоор нээлтээ хийлээ
13-Jun-2016 0.0 0

STOCKHOLM, Sweden: Шүдний гажиг заслын энэ жилийн хамгийн том үйл явдал Швед улсын нийслэл Стокгольм хотод нээлтээ хийлээ. 6 жилийн хугацаанд төлөвлөсний эцэст Европын гажиг заслын нийгэмлэг (European Orthodontic Society)-ийн 92 дахь удаагийн их хурал энэ ням гаригт Швед улсын нийслэл хотод болж Европ тивийн поп урлагийн тэргүүн шагнал Eurovision тэмцээний ялагч Charlotte Perrelli дуу хоолойгоор grand opening ceremony нь эхэлсэн байна.

Нээлтийн ёслолын арга хэмжээний нэгэн сонирхолтой хэсэг болгож 41 настай шведийн алдарт дуучин, теливизийн од Charlotte Perrelli 1999 оны Evrovision уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Hero” ба “Take Me to Your Heaven” зэрэг дуунуудаараа ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Шведийн алдарт сэтгүүлч Alexandra Hjelm-ийн хөтлөн явуулсан нэг цагийн арга хэмжээнд Malmö хотын периодонтист эмч Claes Virdeborn-ы урлагийн хөтөлбөр 2012 оны European Grand Prix найрал дууны уралдааны ялагч Sofia Vokalensemble зэрэг хөтөлбөрүүд багтсан байлаа.

Европын гажиг заслын нийгэмлэгийн энэхүү түүхэн үйл явдал Швед улсын хувьд тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.  Энэ удаагийн их хурлын хөтөлбөрт уламжилалт гажиг заслын сэдвүүдийн зэрэгцээгээр биеийн ерөнхий эрүүл мэндийн хүндрэлтэй өвчтөнүүд, өвчтөнүүдийн эмчилгээний туршлага, насанд хүрэгчид, хүүхэд болон өсвөр насны гажиг заслын эмчилгээ болон лингвал гажиг заслын зэмсэг гэсэн сэдвүүд багтсан байна. Их хуралд гадаадын олон нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж ортогнатик мэс заслын эмчилгээтэй хавсарсан болон хавсраагүй гажиг заслын эмчилгээ, alveolar distraction osteogenesis зэрэг сэдвүүдээр илтгэл тавих гэнэ.

Мөн энэхүү арга хэмжээн дээр W J B Houston Research Awards, Beni Solow Award, Prof. Francesca Ada Miotti-ын нэрэмжит шагнал гардуулах ажиллагаа болно.

Европын гажиг засалчидын нийгэмлэг нь 1907 онд  шүдний гажиг заслын салбарт тулгамдаж буй бүх талын асуудлуудыг боловсронгуй болгох зорилгоор шүдний салбарт ажиллаж буй хувийн хэвшлийн эмч нар, томоохон эмнэлгүүд, их сургуулийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан бөгөөд Швед, Австри, Герман, Франц, Их Британи зэрэг 24 улсыг эгнээндээ нэгтгэсэн гажиг заслын салбарын томоохон байгууллага юм.

 


Tag:гадаад үйл явдал, European Orthodontic Society, шүдний гажиг засал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar