Эрүү нүүрний мэс заслын чиглэлээр Олон улсын IAOMS Fellowship хөтөлбөрийн ялагчдыг зарлалаа
14-Jun-2016 0.0 0

International Association of Oral and Maxillofacial Surgeons (IAOMS) Foundation 2016-2017 оны Fellowship хөтөлбөрт Puerto Rico-ын эмч Dr. Ignacio Velasco, Nigeria улсын эмч Dr. Timothy Aladelusi, Ирак улсын эмч Dr. Ahmed Maki Merza нар сонгогдсон болохыг зарлалаа. Тус холбоо энэ жилийн Fellowship хөтөлбөрт дэлхийн 30 гаран орноос эмч нарын хүсэлтийг хүлээн авсан гэнэ.

IAOMS Foundation 2009 онд нүүр амны мэс засалч нарт зориулан өөрсдийн мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээгээр өөр орны өвөрмөц соёл зан заншилтай танилцах боломж олгох fellowship program-ыг эхлүүлсэн юм. Нэг жилийн хугацаатай fellowship хөтөлбөр нь жил бүрийн 9-р сард эхлэж дараагийн жилийн 8-р сард дуусдаг юм.

“Энэ жил хүлээн авсан хүсэлтүүдээс харахад дэлхийн хэмжээгээр нүүр амны мэс заслын сургалтын эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. Эдгээр сонгогдсон кандидатууд маань нэг жилийн хугацаанд өөрсдлийн мэс заслын ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээгээр шинэ зүйлийг сурч мэдэх болно” гэж IAOMS Fellowship хөтөлбөрийн захирал Dr. G. E. Ghali хэлж байна.

“Эдгээр эмч нарын Fellowship хөтөлбөрийн хүрээнд олж авсан чадвар нь тухайн улс орнуудын хөгжил дэвшлээс гадуур орхигдсон бүс нутгуудад эерэг үр нөлөө үзүүлэх болно. Энэ хөтөлбөрт хамрагдсан хэн бүхэн түүний үр ашгийг хэрэгтэй хүмүүст нь гаргах хэрэгтэй” гэж Dr. G. E. Ghali нэмж хэллээ.

Хавдар судлал, Нөхөн сэргээх мэс заслын салбарт Fellowship хөтөлбөрт хамрагдах эрх авсан Velasco Martinez эмч БНХАУ-ын Бээжин хотын Peking University School & Hospital of Stomatology их сургуулийн эмнэлэгт Guang-yan Yu профессорын удирдлага дор нэг жилийн сургалтанд хамрагдах юм байна.

“Би үнэндээ бол free-flap microsurgery чиглэлийг илүү их сонирхож байгаа” гэж Velasco Martinez хэлж байна. “Би Fellowship хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа мэс заслын резидентийн сургалтанд хамрагдаж академик чиглэлээр карьер хийх бөгөөд ирээдүйд мэс заслын техникийг илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зааж сургах чиглэлээр Чил болон бусад латин Америкийн орнуудад  ажиллах төлөвлөгөөтэй байгаа” гэж тэрээр хэллээ.

Хавдар судлал, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр хөтөлбөрт хамрагдах эрх авсан Timothy Aladelusi эмчийн хувьд Zhang Chen-Ping профессорын удирдлага дор БНХАУ-ын Шанхай хотын Ninth People’s Hosptial эмнэлэгт ажиллах юм байна.

“Миний хувьд Хятадын соёлтой танилцахын зэрэгцээгээр толгой хүзүүний мэс заслын чиглэлээр өөрийнхөө мэдлэг чадварыг нэмэгдүүлж Нигер улсын толгой хүзүүний хавдарын мэс заслын салбарт өөрийн хувь нэмрийг оруулах хүэслтэй байгаа” “Би энэ хөтөлбөрийг дуусгаад эх орондоо буцахдаа энэ төрлийн нарийн мэргэжлийн тусламж авч чадахгүй байгаа маш олон хүнд туслах чадвартай болно. Энэ сургалтын хөтөлбөр бол Нигерийн ард түмэнд зориулсан маш гайхамшигтай бэлэг юм” гэж Timothy Aladelusi хэлж байна.

Maki Merza эмчийн хувьд Уруул тагнайн сэтэрхий ба Гавал тархины мэс заслын чиглэлээр хөтөлбөрт хамрагдах бөгөөд Энэтхэг улсын Бангалор хотын Hyderabad эмнэлэгт нэг жилийн сургалт дүүргэнэ. Тэрээр бага насны хүүхдийн уруул тагнай сэтэрхийнээс авхуулаад насанд хүрэгчид хүртэл уруул тагнайн мэс заслын чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах бөгөөд өвчтөнд үзүүлэх иж бүрэн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшнэ.

“Би хагалгааны өмнөх дүн шинжилгээ, эмчилгээний төлөвлөгөөний чиглэлээр илүү туршлага хуримтлуулж ихэнх цагаа мэс заслын өрөөнд өнгөрөөж хагалгааны дараах үр дүнг үнэлэхэд чиглүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа” “Би энэ сургалтаа дүүргээд эх орондоо буцахдаа өөрсдийн өвчтөн хүүхдүүдийн нүүрэн дээр инээмсэглэлийг өөрийн гараар урлаж, ар гэрт нь баяр баясгалан бэлэглэж энэ төрлийн үйлчилгээг гадаадын улс оронд очиж авч чадахгүй байгаа мэс заслын болон сэтгэлзүйн тусламж шаардлагатай олон өвчтөнүүдэд туслах болно” гэж Maki Merza эмч хэллээ.

IAOMS Fellowship хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш уг хөтөлбөрт өнөөг хүртэл нийт 21 эмч хамрагдаж хөтөлбөрийн ашиг тусыг мянга мянган өвчтөнүүд бодитоор хүртээд байна.

2017-2018 оны Fellowship хөтөлбөрийн хүсэлтийг 2016 оны 8-р сарын 1 өдрөөс эхлэн авч эхлэх гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.iaoms.org/ хаягаар авна уу

 


Tag:эрүү нүүрний мэс засал, гадаад үйл явдал, IAOMS Fellowship

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar