Тайваньд бакалавр, магистр, докторын сургалтанд тэтгэлэгтэй суралцах боломж хүн бүрт нээлттэй
14-Jun-2016 3069 1.0 2

Газар нутаг нь 36 мянган ам метр буюу Дундговь аймгийн нутгаас хоёр дахин бага ч хүн ам нь манай улсынхаас 7.7 дахин олон Тайвань эдийн засгаа мэдлэгт суурилсан үйлчилгээ болгон хувиргаж судалгаа шинжилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэн, улмаар гадаадаас эдгээр чиглэлээр хэрэглэгч татах, аялал жуулчлал хөгжүүлэх бодлогоо амжилттай баримталж байна.

Их, дээд сургуулиудаа гадаадаас оюутан авахыг дэмжин, тэтгэлэг олгосноор урт, богино хугацаагаар суралцахаар ирсэн гадаадын иргэдийн тоо 50 мянгад хүрсэн бол 2020 онд 130 мянга болох тооцоотой байна. Монголоос одоогоор 1000 орчим оюутан залуус мэргэжлээсээ гадна англи болон хятад хэлийг хамтад нь суралцаж, манай олон иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар тус арлыг зорьдог болсон байна.

Их дээд сургуулийн төлбөр бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 2-3 дахин бага боловч олгож буй боловсрол нь дэлхийн жишигт дээгүүр үнэлэгдэж байгаа нь дотооддоо төдийгүй гадаадаас ирж суралцагчдыг татахад гол түлхэц болдог байна.

Монголын Тайванийн хоёр талын боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Тайванийн засгийн газар болон их сургуулиуд жил бүр оюутнуудыг тэтгэлгээр суралцуулах боломжийг олгож байдаг.

Тайваний их сургуулиудад баклаврт 4 жил, магистрт 2 жил, докторт 3 жилийн хугацаанд тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тэтгэлэгт хамрагдагсад нь тухайн сургуулийн бүртгэлийн хугацаанд бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд бүртгэл хийгдээгүй тохиолдолд тэтгэлэг олгох боломжгүй болдог. Амьжиргааны зардалд баклавр, магистр, докторт сар бүр ойролцоогоор 12000-15000 Тайвань долларын тэтгэлэг олгодог. Хэрэв нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд бусад бичиг баримтын бүрдүүлэлтийн зардал, байр болон интернетын зардал гэх мэт зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Сургууль болгон өөрийн гэсэн гадаадаас оюутан сонгон шалгаруулах дүрэм журамтай, ялангуяа тэтгэлэг. Сургуулийнхаа онцлогоос болон таны бүрдүүлсэн материалаас хамааран тэтгэлэг нь янз бүр байдаг. Бүтэн тэтгэлэг буюу сургалтын төлбөр болон амжиргааны зардал, зөвхөн сургалтын төлбөрийн тэтгэлэг, эсвэл тэтгэлэггүйгээр сургуульдаа тэнцэх гэх мэт олон боломжтой.

Тайваньд баклавр, магистр, докторт тэтгэлэгтэй суралцах боломж хүн бүрт нээлттэй бөгөөд таны хэлний мэдлэг, юу сурахыг хүсэж байгаа зорилго, тэмүүлэл, хичээл зүтгэлээс бүх зүйл хамаарах болно.


Tag:Сургалт, гадаад үйл явдал, Тайвань

Бусад мэдээлэл:






avatar
тэтгэлэгээр суралвалямар материал бүрдүүлжхаана хандах ёстой юм бэ ? харилцах утас ,хаягийн талаар мэдээлэл өгөөч
avatar
Uchaatuvshin gesen FBees medeelel avna uu
avatar