Ivoclar Vivadent фирмийн Smile Award уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Испани улсын Мадрид хотод боллоо
14-Jun-2016 0.0 0

MADRID, Spain: Ivoclar Vivadent фирмийн Испани улсын Мадрид хотод болж буй International Expert Symposium-ын үеэр энэ сарын 10-ы өдөр IPS e.max Smile Award уралдаан ялагчидад шагнал гардуулах ёслол боллоо. Тус фирмийн зүгээс өөрийн үйлдвэрийн дан шаазан материалыг ашиглан гоо сайхны шаардлагыг өндөр хэмжээнд хангасан шилдэг бүтээлд ийнхүү шагнал олгож байхаар шийдвэрлэсэн юм.

Тус тэмцээнд оролцогчид заавал шүдний эмч ба техникч гэсэн багаар оролцох бөгөөд өөрсдийн эмнэлзүйн үйл ажиллагааны case presentation-ыг баталгаажуулах зургийн хамт илгээх шаардлага тавьсан юм. Шалгаруулалтын явцад алдаа гарахаас сэргийлэн эмнэлзүйн тохиолдол бүрийг нэр хаяггүйгээр шалгаруулалтанд оруулсан байна. “Түүнчилэн шалгаруулалтыг хийсэн шүүгчид хүртэл шагнал гардуулах ёслол хүртэл ямар баг шалгарсаныг мэдээгүй” гэж Ivoclar Vivadent фирмийн шижлэх ухаан, эмнэлзүйн салбарын захирал Dr Frank Drubel,  Dental Tribune Online-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Нийтдээ 400 гаран эмнэлзүйн тохиолдол цугласан нь тус компанийн өөрсдийн хүлээлтээс давсан гэж Ivoclar Vivadent-ын эмнэлзүйн маркетинг хариуцсан захирал Dr Laurent Schenck шагналын тухай олон нийтэд танилцуулж байх явцдаа хэллээ. “Бид шилдэг эмнэлзүйн тохиолдлыг бүх дэлхий даяар хайсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс бидэнд тохиолдлуудаа илгээсэн” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.

Шагнал гардуулах ажиллагааг Dr Laurent Schenck захирал 2015 оны Miss World Baleares өргөмжилөлт Natalia Ferrer Fernandez-ын хамт гүйцэтгэсэн бөгөөд өөр хоорондоо өрсөлдөөнт гурван бүс нутаг бүрт тус бүрт нь  нэг, хоёр, гуравдугаар байрын шагнал тодруулсанаа зарлалаа.

Ази номхон далайн бүсээс Япон улсын баг Dr Tetsuya Uchiyama ба Michiro Manaka нарын бүрэлдэхүүнтэйгээр нэгдүгээр байр, БНСУ-ын Dr Jineel Ham ба Ha Seong Yoo нарын баг хоёрдугаар байр, БНХАУ-ын Dr Baijun Sun ба Benhui Du нарын баг гуравдугаар байр эзэлсэн бол Европ, Ойрхи дорнот, Африкийн бүсээс Герман улсын Prof. Petra Gierthmühlen ба Udo Plaster нарын баг нэгдүгээр байр, Испани улсын Dr Ferran Llansana ба Juan Sampol Reus нарын баг хоёрдугаар байр, Грек улсын Dr Anna Giorgadze ба Ilias Psarris нарын баг гуравдугаар байр тус тус эзэлсэн байна. Умард Америк болон Латин Америкийн бүс нутгуудаас АНУ-ын Dr Luis R. Sánchez Ramírez ба Alen Alić нарын баг нэгдүгээр байр, Колумб улсын Gabriela M. Pappaterra Torbay ба Libardo García Tolosa нарын баг хоёрдугаар байр, Мексик улсын Lucio A. Quevedo Hernández ба Ramón A. Sánchez Hernández нарын баг гуравдугаар байр эзэлсэн байна.

Ivoclar Vivadent фирмийн мэдэгдэж байгаагаар шүүгчдийн мэргэжлийн зөвлөл ялагч болсон бүтээлүүдийн чанар, бүтээлч сэтгэлгээг гайхан биширч байсан гэнэ. “Бүх оролцсон багууд бүтээгдэхүүний хэлбэр дүрс болон үйл ажиллагааны тэнцвэрийг гайхамшигтай хослуулсан байсан. Би уралдаанд орсон бүх зургуудыг хараад сэтгэл маш ихээр хөглөгдсөн” гэж шүүгчдийн зөвлөлийн гишүүн Dr Sidney Kina өөрт төрсөн сэтгэгдэлээ хэлж байна.

Уралдааны ялагч болсон бүтээлийг ойрын хугацаанд  олон нийтийн сүлжээ, үзэсгэлэн яармаг, мэргэжлийн сэтгүүлүүдээр дамжуулан өргөн хүрээнд сурталчилах болно гэж компаний зүгээс мэдэгдлээ.

Бүтээлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ipsemax.com хаягаар авах боломжтой гэнэ.

 


Tag:гадаад үйл явдал, Ivoclar Vivadent, Smile Award

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar