Turned versus anodised dental implants: a meta-analysis
15-Jun-2016 568 0.0 0

Chrcanovic BR, Albrektsson T, Wennerberg A.


Энэхүү мета анализын зорилго нь имплантын алдааны түвшин(implant failure rates), marginal bone loss (MBL), anodised-surface бүхий turned төрлийн имплантаар шүдний энээний нөхөн сэргээлт хийсэн хүмүүсийн хагалгааны дараах халдвар зэрэг асуудлын ялгаагүй байдалд ямар нэгэн таамаглал дэвшүүлэхгүйгээр харин ч ялгаатай байдлын талаар дэвшүүлсэн альтернатив таамаглалын эсрэг сорил хийх байдлаар үнэлж үзэхэд оршино.

Электроник хайлтын үйл ажиллагааг ямар нэгэн цаг хугацааны хязгаарлалт ба хэлний барьергүйгээр 2015 оны 11-р сард гүйцэтгэсэн байна. Судалгааны шалгуур үзүүлэлт нь хүн дээр хийгдсэн клиникийн судалгаа, санамсаргүй түүврийн болон бусад аргаар хийгдсэн судалгааг хамтад нь оруулах байсан байна. Шалгуур хангасан нийт 38 судалгааны өгүүллийг анализд оруулсан гэнэ.

Судалгааны үр дүнгээс turned имплантын алдааг anodised-surface бүхий импланттай харьцуулахад risk ratio of 2·82 (95% CI 1·95-4·06, P < 0·00001) байсан байна. Судалгааны мэдрэг байдлын анализаас харахад хоншоор болон эрүүнд суулгасан имплантын үзүүлэлтүүд ижил төстэй байна. Turned төрлийн имплантын MBL үзүүлэлтийг anodised-surface импланттай харьцуулахад mean difference-MD 0·02, 95%CI -0·16-0·20; P = 0·82 байгаа нь статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц хамаарал байхгүй байна. Meta-regression-ы үр дүнгээс харахад хяналтын хугацаа болон MD үзүүлэлт хамтдаа ихсэж байгаа нь харагдаж байгаа  (MD increase 0·012 mm year-1 ) ч энэ нь статистикийн хувьд ач холбогдолгүй (P = 0·813) байна.

Өвчтөний сэтгэл ханамжийн тухай мэдээлэл байхгүйн улмаас судалгааны үр дүнд хагалгааны дараах халдвар гэсэн үзүүлэлтийг тусгаж өгөөгүй байна. Мета анализад ашигласан судалгаануудаас харахад нэлээд олон төрлийн эмчилгээг амжилтгүй болгох будилаантуулах хүчин зүйлс байгаа болохыг анхааруулахад судалгааны үр дүнгийн зорилго оршино гэж дүгнэсэн байна.  

 


Tag:судалгааны тойм, anodised-surface, Research, Turned implants

Бусад мэдээлэл:






avatar