“Пробиотик, пребиотикийн хэрэглээ ба салстын дархлааны урвал” сэдэвт 2 багц цагийн сургалт болно
15-Jun-2016 669 0.0 0

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Эм зүй, Био-Анагаахын Сургуулийн Бичил амь-Дархлаа судлалын тэнхим, Монголын Дархлаа Бичил амь судлалын нийгэмлэг хамтран “Пробиотик, пребиотикийн хэрэглээ ба салстын дархлааны урвал” сэдвийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, судлаач, багш нарт зориулсан 2 багц цагийн сургалт 2016 оны 6 сарын 17-ны өдөр АШУҮИС-ийн 111 тоот танхимд зохион байгуулах гэж байна. Эм зүй Био-Анагаахын сургуулийн Бичил амь дархлаа судлалын тэнхмийн эрдэмтэн багш нар лекц уншиж, семинар, ярилцлага хэлбэрээр явагдана. 

Бүртгэлийн хураамж:

Нийгэмлэгийн гишүүдэд үнэ төлбөргүй. Жич: 2016 оны Нийгэмлэгийн гишүүний татвар 25 000 төгрөгийг Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэгийн дансанд (Хаан банкны 5009327771) тушаан, баримтыг авчирч бүртгүүлнэ.

 

Бүртгэл:

2016 оны 6 сарын 17-ны өдөр 13 цагаас АШУҮИС-ийн 111 тоот танхмийн үүдэнд болно. 

Утас:   99144687, 89981001, 99049830, 99152596                                        

Е-mail: enkhsaikhan@mnums.edu.mn, enkhamar@mnums.edu.mn, zolzaya@mnums.edu.mn, otgonjargal@mnums.edu.mn

Хөтөлбөр дээр дарж томруулж харна уу


Tag:Сургалт, бичил амь-дархлаа судлал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar