Obstructive sleep apnea буюу нойрон дунд амьсгал бөглөрөх эмгэгийг имплант суулгац бүхий шинэ төрлийн төхөөрөмжөөр эмчлэх боломжтой гэнэ
16-Jun-2016 801 5.0 0

DENVER/PHILADELPHIA, USA:  Сүүлийн үед бүтээгдсэн шинэ төрлийн имплант суулгац бүхий зэмсгийн тусламжтайгаар өнөө үед хамгийн өргөн ашиглаж буй стандарт эмчилгээ болох continuous positive airway pressure (CPAP) эмчилгээгээр намжих боломжгүй дунд зэргийн хүнрэлтэйгээс хүнд зэргийн нойрон дунд амьсгал бөглөрөх эмгэг (obstructive sleep apnea)-ийг эмчлэх боломжтой гэнэ. 2014 онд Европ болон АНУ-ын хэд хэдэн анагаах ухааны төвүүдийг хамруулан хийсэн эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнд судлаачид уг төхөөрөмж нь нойрон дунд амьсгал бөглөрөх эмгэгийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулж чадаж байгааг тогтоосон байна.

1980 онд анх эмнэлзүйн практикт нэвтэрсэнээс хойш positive airway pressure (CPAP) эмчилгээ нь нойрон дунд амьсгал бөглөрөх эмгэгийг эмчилэх хамгийн өргөн ашиглагдаж байгаа эмчилгээ болоод байна. Гэсэн хэдий ч амьсгал бөглөрөх эмгэгтэй олон өвчтөнүүд CPAP төхөөрөмжийг хэрэглэхэд таагүй болон бусад шалтгааны улмаас ашиглах дургүй байдаг. Эдгээр өвчтөнүүдэд туслах зорилгоор  Inspire Medical Systems компани цээжний дээд хэсэгт имплантаар тогтоогддог Upper Airway Stimulation төхөөрөмжийг хөгжүүлсэн байна.

University of Pennsylvania-ы Perelman School of Medicine-ы судлаачид 2015 оны 1-р сараас 2016 оны 3-р сарын хооронд энэ өрлийн имплант суулгуулсан 20 өвчтөн дээр судалгаа хийж үзсэн байна. Судалгаанд оролцогчид ихэнхдээ жингийн илүүдэлтэй, дунд зэргийн насны нойрон дунд амьсгал бөглөрөх эмгэгийн хүндэвтэр зэрэгтэй хүмүүс байлаа. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг имплант суулгахаас өмнө polysomnogram суурь үзүүлэлтийг тодорхойлж аваад имплант төхөөрөмж суулгаснаас 2 сарын дараа дахин polysomnogram хийж үзсэн байна.

Судлаачдын баталж байгаагаар амьсгал бөглөрөлтийн apnea–hypopnea index имплант суулгац бүхий төөхөөрөмж ашигласны дараа хангалттай хэмжээнд буурч дунджаар цагт 35 болсон байна. Энэ нь дунджаар 84%-аар буулгаж байна гэсэн үг юм. Түүнчилэн цусан дахь хүчил төрөгчийн түвшин нойрон дунд хангалттай ихсэж байгаа нь 79%-аас 90% болж байгаагаас харагдаж байна.

Төхөөрөмжийн анхны эмнэлзүйн туршилт судалгаа USA Food and Drug Administration байгууллагын зөвшөөрлийг авах зорилгоор 2014 онд хийгдсэн бол энэ удаагийн судалгаа зөвшөөрлөө авсанаас хойш хийгдэж байгаа анхны судалгаа юм байна. Энэ удаа ч өмнөх судалгааны үр дүнг давтан харуулж байгаа нь төхөөрөмж эмнэлзүйн олон тохиолдлуудад үр дүнтэй болохыг харуулж байна.

“Нойрон дунд амьсгал тасалдах эмгэг нь цусны дарал ихсэх өвчин, зүрхний шигдээс зээг эрүүл мэндийн ноцтой өвчнүүдийн шалтгаан болдог бөгөөд бид энэ өвчнийг эмчлэх continuous positive airway pressure (CPAP) эмчилгээг орлох өөр төрлийн эмчилгээний хувилбар өвчтөнүүдэд санал болгож байгаагаараа маш чухал ач холбогдолтой зүйл юм” гэж University of Pennsylvania –ы эмнэлгийн клиникийн профессор, уг төхөөрөмжийн автор Dr. Richard Schwab хэлж байна.

“Энэ бол нойрон дунд амьсгал бөглөрөх эмгэгийг эмчилэх төгс эмчилгээний арга гэсэн үг биш боловч эмнэлзүйн туршилт судалгааны урьдчилсан үзүүлэлтээр CPAP хэрэглэх боломжгүй өвчтөнүүдэд ашиглах боломжтой болох нь харагдаж байна” гэж тэрээр нэмж хэллээ.

Судлаачид энэхүү төхөөрөмжийн талаарх эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг 7-р сарын 11-15 хооронд АНУ-ын Денвер хотод болох American Academy of Sleep Medicine ба Sleep Research Society-ын 30 дахь удаагийн SLEEP 2016 их хурал дээр танилцуулах гэнэ.


Tag:нойрон дунд амьсгал бөглөрөх эмгэг, эмнэлзүйн практик, sleep apnea

Бусад мэдээлэл:






avatar