Хятадын судлаачид шүд засах зориулалт бүхий робот төхөөрөмж хөгжүүлж байна
19-Jun-2016 0.0 0

BEIJING, China: Мэс ажилбарын гүйцэтгэлийн нарийвчилал ба чанарыг сайжруулах зорилгоор анагаах ухааны нэлээд олон салбарт робот технологийг сүүлийн 10 гаран жилийн турш идэвхтэй ашиглаж эхлээд байна. Гэвч шүдний эмчилгээ, үйлчилгээний салбарт ийм төрлийн технологи тун ховор юм. Тэгвэл БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн Centre of Digital Dentistry-ын судлаачид шүдийг автомат горим дээр засах зориулалт бүхий тусгайлан хөгжүүлсэн төхөөрөмжийн үйл ажиллагааг туршиж үзсэн байна.

Роботын технологи нь зарим нэг мэс ажилбарын гараар хийх боломжгүй зүйлийг хийх боломж олгодог. Тухайлбал энэ технологи нь хүний гарын чичэрхийлэх хөдөлгөөнийг арилгаж өгсөнөөр мэс ажилбарыг өндөр нарийвчилалтай түргэн хугацаанд гүйцэтгэх боломж олгодог. Гэвч өнөөг хүртэл шүдийг автоматаар засдаг төхөөрөмж хөгжүүлээгүй байсныг БНХАУ-ын судлаачид анх удаа тус салбарт санаачилга гарган шинэ төрлийн судалгааны төсөлдөө шүдийг автоматаар засах зорилгоор хөгжүүлсэн тусгай зориулалтын төхөөрөмжийн үйл ажилагааг үнэлж үзсэн байна.

Энэ төхөөрөмжийг гарган авахын тулд олон салбарын мэдлэг мэдээллийг нэгтгэн тус төхөөрөмжид intra-oral 3-D scanner, хэт богино долгионы урттай бага дулаан ялгаруулагч лазерийн генератор, a six-degrees-of-freedom light-guiding arm, аман доторх лазерийн удирдлага бүхий шүд засах бичил төхөөрөмж, засах шаардлагатай шүдийг бэхлэж хөрш шүдийг лазерийн төхөөрөмжөөс хамгаалдаг бэхлэгч хэсэг зэрэг олон төрлийн шинжлэх ухаан технологийн ололтуудыг ашигласан байна. Тус төхөөрөмж нь CAD software-ын удирдлага дор ажиллах бөгөөд шүдний хэлбэр дүрсийг 3 хэмжээст замаар лазер төхөөрөмжийг чиглүүлэх байдлаар удирддаг байна.

Уг төхөөрөмжийг ашигласан туршилт судалгааг шүдний эмчилгээний фантом машин дээр 15 ширхэг нэгдүгээр их араа шүдний бүрэн хэмжээний засалт хийлгэж гүйцэтгэсэн байна. Араа шүдний засах хэлбэрийг CAD software дээр боловсруулсаны дараа судлаачид шүд засалтын хугацааг шүд бүхэн дээр бичлэг хийж шүд засалтын нарийвчилалыг Geomagic Studio software ашиглан үнэлсэн байна.

Судлаачдын мэдээллээс харахад шүд засалтыг үнэлэхдээ хоршихуйн гадаргуу ба шүдний тэнхлэг дагуу гадаргууг ашигласан гэнэ. Шүд засалтын дундаж хугацаа шүд болгон дээр 17 минут байлаа. Туршилт судалгааны явцад тус системд хэд хэдэн дутагдалтай тал байгаа нь ажиглагдсан байна. CAD software-ын өгөгдөл болон зассан шүдний хэмжээсийг хооронд нь харьцуулан үзэхэд 0.05–0.17 mm-ийн алдаа гарсан байна. Түүнчилэн хорших гадаргууг намсгах болон өнцгийн давхцал зэрэг нь шүд болгоны хувьд ач холбогдол өгөхүйц ялгаатай байлаа гэж судлаачид хэлж байна.

Хэдийгээр энэхүү судалгаанаас автоматаар шүд засах техникийг ашиглах боломжтой болох нь харагдаж байгаа ч үйл ажиллагааны нарийвчилал болон үр дүнг сайжруулах талаар илүү судалгаа хийх шаардлагатай байна гэж судлаачид үзэж байна. Түүнчилэн аюулгүй ажиллагаа болон удирдлагын системийг илүү сайжруулан хөгжүүлэх хэрэгтэй байгаа гэнэ. Мөн энэхүү судалгааг ирээдүйд бусад төрлийн шүд нөхөн сэргээх технологиуд болох зоомол, нүүрэвч, тал бүрээс зэрэг дээр төрөл бүрийн насны бүлгийн хүмүүсийн өөр өөр шүдэн дээр туршиж үзэх шаардлагатай байна гэж дүгнэлтэндээ дурдсан байна.

Энэхүү судалгаа нь “An automatic tooth preparation technique: A preliminary study” гарчигтайгаар Scientific Reports сэтгүүлийн 4-р сарын 29 дугаарт онлайнаар хэвлэгдсэн байна.


Tag:robotic technology, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar