Уушгины хорт хавдрын эсийн мутацыг шүлсний сорил ашиглан өндөр нарийвчилалтайгаар тогтоох боломжтой болохыг батлан харууллаа
20-Jun-2016 421 0.0 0

Өнөөгийн байдлаар хорт хавдрын үсэрхийлэлийг тогтоохын тулд эмч нар ихэнхдээ эдийн биопси авах аргыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь өвчин эмзэглэл дагуулсан тийм ч хялбар биш арга юм. Тэгвэл АНУ-ын University of California Los Angeles (UCLA)-ын Шүдний Сургуулийн судлаачид шүлсний дээжээс үсэрхийллийг олж илрүүлэх шинэ төрлийн аргачлалыг хөгжүүлж байна.

Судлаачид энэхүү сорилын үр дүнг тогтоохын тулд хамтран ажилладаг БНХАУ-ын Ченду хотын 3 эмнэлэг дээр уушигны хорт хавдар бүхий 37 өвчтөнд double-blind судалгаа явуулж туршсан байна. Үүний тулд өвчтөн бүрээс биопси авахын өмнө ба дараагийн эдийн шинжилгээ болон шүлсний эсийн шинжилгээ хийж үзсэн гэнэ.

Үүний дараа  digital polymerase chain reaction (dPCR) ашиглан уушгины плазма эсийн биопсиг каталогижуулаад дараагийн үе шатанд UCLA-ын эзэмшлийн electric field-induced release and measurement (EFIRM) төхөөрөмжийг ашиглан шүлсний эсийг ангилж католгижуулаад шүлсний эсийг ашиглан хавдрын үсэрхийллийг тогтоож чадаж байгаа эсэхийг судалсан байна.

Ингэхдээ судлаачид хавдрын эсийн эрт үеийн дохиолол болох L858R, exon 19del хучуур эдийн өсөлтийн фактор рецпторт анхаарлаа хандуулсан бөгөөд шүлсний сорил нь энэ тохиолдолд 37 өвчтөнд бүгдээрэнд нь хавдрын эсийн мутацийг 100% нарийвчилалтайгаар зөв тогтоосон байна.

Тэгвэл эдийн биопси шинжилгээ нь хавдрын эсийн мутацийг 70%-ийн нарийвчилалтайгаар тогтоосон байлаа. Түүнчилэн судлаачид шүлсний сорилд L858R-ын мутацын дохиолол эдийн биопсигээс илүү тод, цэвэр илэрч байгааг тогтоосон байна.

“Энэхүү судалгаа нь 40 микролитр хэмжээтэй шүлснээс EFIRM шингэн биопси аргыг ашиглан хучуур эдийн өсөлтийн фактор (EGFR)-ын мутацыг илрүүлэх боломжтой болохыг тогтоож өглөө” гэж UCLA Шүдний сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан декан Dr. David Wong хэлж байна.

“Бид одоо EFIRM liquid biopsy аргачлал нь өнөө үед ашиглаж буй dPCR эдийн биопси шинжилгээний аргачлалтай адил хавдрын эсийн мутацыг үр дүнтэйгээр тодорхойлох чадвартай гэдэгт итгэлтэй боллоо”  “Энэхүү судалгааны үр дүн нь тун удахгүй бүх төрлийн хавдрын мутацыг шүлсний сорилоор тодорхойлох боломж ойрхон байгааг илтгэж байгаа бөгөөд шүлс нь эдийн дээжээс илүү өндөр нарийвчилалтай болохыг харуулж байна” гэж тэрээр нэмж хэллээ.

Dr. David Wong эмч энэхүү судалгааныхаа үр дүнг “EFIRM Liquid Biopsy (eLB) to Detect Actionable Mutations in NSCLC,”  гарчигтайгаар 2016 оны 6-р сарын 4-нд болсон American Society of Clinical Oncology-ын 2016 оны ээлжит их хурал дээр таницуулсан байна.


Tag:судалгааны тойм, EFIRM liquid biopsy

Бусад мэдээлэл:






avatar