Нүүр амны эрүүл ахуйчийн ангийн элсэлтийн бүртгэл эхлэх гэж байна
21-Jun-2016 0.0 0

Монгол улсын Нүүр ам судлалын салбарт амны хөндийн өвчлөлийг бууруулахад багийн хамтарсан үйл ажиллагаагаар хүн амд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай, хүртээмжтэй үзүүлэх нь чухал байдаг.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуульд 2010 оноос Нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэнийг анх 4 жилийн бакалаврын зэргээр бэлтгэж байсан.

Монгол улсын нүүр ам судлалын салбарын онцлогт тохируулан АШУҮИС-д 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн 3 жилийн өдрийн, дипломын сургалтын элсэлт явагдах гэж байна.

Нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэний ажлын онцлог:

  • Амны хөндийн өвчлөлийг бууруулахад нийгэм, хувь хүнд чиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох
  • Хүн амд амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн шүд, амаа арчлах зөв дадал эзэмшүүлэх, хянах
  • Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шүдний их эмчийн удирдлаган дор гүйцэтгэх
  • Нүүр ам судлалын салбарын бүхий л төрлийн эмчилгээ, үйлчилгээнд 4 ба 6 гарын ажиллагааг хамтран үзүүлэх

АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл нь http://burtgel.mnums.edu.mn цахим бүртгэлийн системээр явагдаж байгаа тул суралцахыг хүссэн та бүхэн 2016 оны 7 дугаар сарын 01-05 ны хооронд бүртгүүлнэ үү?

 


Tag:Сургалт, НАСС

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar