Blackberry to iPhone: Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Шүдний тусламж үйлчилгээний салбар хэрхэн өөрчилөгдсөн бэ?
21-Jun-2016 227 5.0 0

Dentistry would not prove to be recession proof after all

2005 онд би анх шүдний салбартай холбогдож байлаа. Тэр үед хүмүүс надад баяр хүргэхийн зэрэгцээгээр “Шүдний салбар бол эдийн засгийн хямралаас ангид салбар” “Ямар ч хүнд шүд бол зайлшгүй чухал хэрэгцээ байдаг” гэх мэт үг дайж байлаа. Маркетингийн салбарт мөнгө цутгаастай, үзэсгэлэн яармагт дүүрэн хүнтэй, технологийн өөрчилөлт шинэчилэлт ч хурдтай явагдаж байлаа. Технологийн өөрчилөлт шинэчилэлт ч ажиллах хүчинд нөлөөлж олон хүн миний адил Blackberry бол хэзээ ч өөрчилөгдөхгүй бат бэх суурьтай болсон гэж бодож байлаа. Мэдээж тэр үед хэн ч Стив Жобсын технологийн ертөнцийн гайхамшигтай өөрчилөлт дагуулсан iPhone-ы тухай сонсоогүй байлаа. Гэтэл 10 жилийн дараа Америкийн 3 хүн тутмын нэг нь iPhone барьж Blackberry сөнөсөн галт уул шиг болжээ. Гар утас бол хүн бүрийн хамгийн чухалд тооцогдох хэрэглээ болсон. Тэгвэл шүдний салбар энэ хугацаанд эдийн засгийн хямралаас ангид байж чадсан болов уу?

Энэ салбар 2005 оныхоосоо уначихаагүй байгаа? Энэ асуултын хариуг өгөхийн тулд би сүүлийн арван жилд шүдний салбарт гарсан томоохон 10 өөрчилөлтийн тухай тойм бэлтгэлээ. Тоймд шаардлагатай мэдээллийг Henry Schein болон бусад ажил олгогчдоос цуглуулсан бөгөөд үүнийхээ үр дүнд би бид бүхэнд дараагийн арван жилд юу тохиолдож болохыг таахад туслах хэд хэдэн сонирхолтой зүйлс олсон юм.  

 

Harmony to hard cash

2005 онд Henry Schein-ы явуулсан судалгаагаар шүдний салбарт тулгарч буй томоохон асуудал нь ажилллах хүчний багийн тэнцвэртэй байдал, зохицол байсан байна. Багийн тэнцвэртэй байдлын зарим бүрэлдэхүүн хэсгүүд болох хурцадмал асуудлыг зохицуулах чадвар, харилцаа холбоо, манлайлал, зан төлвийн төрөл, ажилтнуудын ажил үүргийн хувиарлалт зэрэг нь эмнэлгийн үйл ажиллагааны амжилтанд нөлөөлдөгөөрөө маш чухал асуудал юм.

10 жилийн дараа энэ асуудлыг эргэн харвал багийн тэнцвэрт байдал шүдний салбарт асуудал хэвээрээ л байна. Гэвч энэ асуудал төрх байдлаа ялимгүй өөрчилж шинэ өвчтөн, нэмэлт зардал, бэлэн мөнгөний урсгал зэрэг шинэ сорилтуудтай тулгараад байна. Энэхүү өөрчилөлт нь шүдний салбарын ашиг орлогын байдалд нөлөөлсөнөөр эмч нарын хооронд өрсөлдөөн ихсэж, даатгалын нөхөн төлбөр багасаж, шүдний салбарын нийт эрэлт хэрэгцээ буурсан байна. Энэхүү өөрчилөлт нь ямар ч бизнесийн салбарт хүн гэдэг хамгийн чухал үнэт капитал болохыг сануулсаар байна.

Технологи бидний амьдралыг өдөр бүр өөрчилсөөр байгаа нь тодорхой ч одоо энэхүү өөрчилөлт шинэчилэлт нь мэргэжлийн үйл ажиллагаанд хүртэл нөлөөлж байна.

Digital restorations, digital imaging зэрэг технологийн хэрэглээ нь 2005 оны үед зөвхөн шинийг санаачилагч хүмүүсийн л хэрэглээ төдийд тооцогдож байсан бол өнөөдөр бараг нийт зах зээлийн 15-50 хүртэл хувьд энэ төрлийн технологийн хэрэглээ нэвтэрсэн байна. Технологийн өдөр тутмын сайжиралт, ашиглахад хялбар болсон байдал нь  эдгээр технологийд шүдний салбарт түргэн хугацаанд нэвтэрэхэд нөлөөлж байгаа ч нөгөө талаас нь авч үзвэл эдгээр нь шүдний салбарын ашиг орлогод томоохон дарамт болж байгаа нь тодорхой. High-tech бүтээгдэхүүнүүд нь өвчтөний таатай байдлыг дээд зэргээр хангасан байх нь тодорхой. Гэвч шинэ технологийг нэвтрүүлэх нь ажиллах хүчнийг сургах, системийн холболт, багийн ажиллагааг сайжруулах зэрэг олон хүчин зүйлийн дараа л жинхнээрээ өвчтөнд шаардлагатай хамгийн сайн үр дүнг үзүүлэх боломжтой болно.

Fewer patients, less often

Сүүлийн 10 жилийн хугацаанд шүдний тусламж үйлчилгээний ачаалал унасан. Америкийн шүдний холбооны таамаглаж байгаагаар ойрын хугацаанд энэ эрэлт хэрэгцээ ахиж хэзээ ч сэргэхгүй төлөвтэй байна. Энэ чиглэлээр тандалт судалгаа хийж үзэхэд насанд хүрсэн хүн амын 23% нь ирэх 12 сарын хугацаанд шүдний эмчид очих төлөвлөгөөгүй байна. Насанд хүрсэн эрүүл бие бялдартай хүмүүүс хэдийгээр даатгалаас төлбөрийг нь төлөх боловч жилд хоёр удаа шүдний эмчид очих хүсэлгүй байгаа нь харагдаж байна. Эрүүл мэндтийн даатгалгүйгээр шууд мөнгөө төлдөг үйлчлүүлэгчдийн тоо ч жил ирэх тутам багасаж байна. Энэ тоо 2005 онд 29,5% байсан бол 2015 онд 27,6% болсон байна.

Хэдийгээр бүх зүйл өнгөрсөн үеэс өөрчилөгдөөд байгаа ч бид нөөцийг нь задлаагүй шинэ боломж байгааг олж илрүүлсэн болно. Энэ нь амны хөндийн эрүүл ахуйн үйлчилгээ юм. 2015 оны байдлаар эрүүл ахйн үйлчилгээний дундаж орлого хувь хүн тус бүрт $241,161 байгаа нь эмч нарт одоогийн өвчтөнүүдээ хадгалан үлдэх шинэ өвчтөнүүдэд эрүүл ахуйн үйлчилгээ санал болгох замаар ашиг орлогоо өсгөх боломж байгааг харуулж байна.

Consolidation is the new solo practice

2005 оны үед нийт шүдний эмч нарын 8,2% нь ажилтан гэсэн ангилалд хамаарч байсан бол 2014 оны байдлаар эмч нарын 12,3% нь энэ аннгилалд хамаарч байна. Энэ үзүүлэлт нь ганцаараа ажилладаг шүдний эмч нарыг хасч тооцсон үзүүлэлт бөгөөд өнгөрсөн хугацаанд corporate dentistry болон хэсэг бүлгээрээ ажиллах эмч нарын тоо ихэссэн байна. Маш олон шүдний эмч нар өнгөрсөн хугацаанд эмнэлгээ удирдах менежемент болон манлайллын асуудалд бууж өгч өөсдөө ажилтан болохыг илүүд үзэн сонголт хийсэн байна. Баруун Виржиня мужийн шүдний эмч Bruce Cassis, DDS “Сүүлийн 10 жилд шүдний салбарын томоохон эмнэлэг, корпорациудын үзүүлэх дарамт ихэссэн, хүн ам зүйн бүтцийн өөрчилөлт гарсан нь бизнесийн хэлбэрээ өөрчилөхөд нөлөөлсөн” гэж байна.

MySpace to Facebook

2005 онд Америкийн хэмжээнд хамгийн их ашигладаг соошл сүлжээ нь MySpace байлаа. Тэгвэл өнөөдөр хамгийн том соошл сүлжээ Facebook-рүү шилжсэн байна. Онлайн маркетинг нь шүдний эмч нарт өөрийн эмнэлгийн веб хуудсыг хайлтын системд таниулахад чухал үүрэгтэй юм. Тэр үед шүдний эмч нар үйлчлүүлэгчдийнхээ е-мейл хаягийг цуглуулж түүгээрээ дамжуулан холбогддог байсан бол өнөө үед соошл медиагаар дамжуулан өвчтөнүүдтэйгээ холбогдох боломжтой болсон байна. Нэг давуу тал нь соошл медиа нь бусад онлайн үйлчилгээнээс маш хямд өртгөөр онлайн маркетинг явуулах боломжийг олгож байгаад юм. 

 

Энэ бүгдийг харвал сүүлийн 10 жилийн хугацаанд шүдний салбарт их өөрчилөлт гарчээ. Хэрэв та өмнө нь энэ өөрчилөлт өөр тань хэрхэн нөлөөлсөн талаар, ирэх 10 жилд яаж нөлөөлөх талаар бодож үзэж байгаагүй бол одоо энэ талаар тунгааж үзэх цаг нь иржээ.

 

 

Jen McGuire, with more than a decade of marketing experience in the health-care industry, now leads the marketing of Henry Schein Dental's Business Solutions. Jen developed and launched dentistry's first wellness program, Total Health Beyond the Mouth.

 

 


Tag:гадаад, менежемент

Бусад мэдээлэл:






avatar