Ivoclar Vivadent фирмийн Third International Expert Symposium Испани улсын Мадрид хотод боллоо
22-Jun-2016 1272 0.0 0

Madrid, Spain: "The Quality of Aesthetics" уриан дор Ivoclar Vivadent фирмийн Third International Expert Symposium Испани улсын Мадрид хотод боллоо.

Гурав дахь удаагийн энэхүү Олон улсын симпозиумд дэлхийн 47 орны 1000 гаран шүдний эмч, техникч нар хүрэлцэн ирж оролцлоо. Дэлхийд нэр хүндтэй академик байгууллагуудын 13 илтгэгчид хүрэлцэн ирсэн зочидтой санал бодлоо солилцож сүүлиийн үеиийн шинжлэх ухаан технологийн ололт дэвшлийн талаар илтгэл тавьлаа.

Ivoclar Vivadent AG фирмийн ерөнхийлөгч Mr. Robert Ganley харилцан ойлголцолын замаар шүдний салбарын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах талаарх өөрийн хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн бол тус фирмийн гүйцэтгэх захирал Ms. Sonia Gómara энэхүү арга хэмжээнд дэлхийн шилдэг экспертүүдтэй уулзах боломж олгосондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Trending high: Minimally invasive procedures

Нэлээд олон илтгэлүүд minimally invasive treatment options гэсэн сэдэв дээр төвлөрсөн байна. Энэ талаар эмч нар эмчилгээний үр дүнгээр баримжаалсан арга замуудын тухай амны хөндийн сканнер болон дижитал хэв авалтыг ашиглан шүдээ хэрхэн заах, хэв авах талаар ярилцлаа. Шүдний  техникчид амны хөндийн хязгаарлагдмал орчины үр нөлөө, материал болон техник аргачлалын сонголтын талаах хэлэлцлээ. Дан шаазан шүдэлбэрийн шүдэнд бэхлэх асуудалд  Adhesive cementation бусдаасаа илүү байгаа мэдээлэл өглөө.

The question: Analogue or digital?

Нэлээд хэдэн илтгэлүүд дээр орчин үеийн дижитал төхөөрөмжүүд болон аналоги төхөөрөмжүүдийн талаар тусгаж тэдгээрийг өөр хооронд нь харьцуулсан байлаа. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд гарсан нийтээр хүлээн зөвшөөрсөн үзэл баримтлал нь шүдний салбарын ирээдүй хэзээ нэгэн цагт high-quality digital aesthetics -ын үр нөлөөг хүртэх нь зайлшгүй, мануал аргачилал нь яаж илүү дээд зэргээр натурал харагдах асуудалыг авч үзэх хэрэгтэй гэсэн байна. Дижитал болон аналоги аргачлал ашиглаж байгаагаасаа хамаарахгүйгээр эмчилгээ болгон бүтээлч байх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Renowned speakers

Энэ удаагийн их хуралд Prof. Dr. Sidney Kina (Brazil), Prof. Dr. Florian Beuer, Prof. Dr. Daniel Edelhoff, Dr. Andreas Kurbad and Mr. Oliver Brix (Germany), Dr. Mauro Fradeani and Mr. Michele Temperani (Italy), Dr. Marko Jakovac (Croatia), Dr. João Fonseca (Portugal), Dr. Rafael Piñeiro Sande and Mr. August Bruguera (Spain) and Dr. Ronaldo Hirata and Mr. Lee Culp (USA) илтгэл тавьлаа.

Experts Circle and award ceremony

Их хурлын өмнө зарим нэг эхлэл үе шатандаа яваа концепцүүд болон тренд чиг хандлагуудын талаар авч хэлэлцсэн байна. "Experts Circle" арга хэмжээн дээр сонгогдсон илтгэгчид тухайн сэдвээр богино хэмжээний илтгэл тавиад дараа нь тэр чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд 200 гаран оролцогчид шүдний салбарын ирээдүй, тоон технологийн талаар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн байна. Үүний дараа "IPS e.max Smile Award" шагналыг гардууллаа.

Next Symposium to be held in Rome

Энэ удаагийн симпозиумд оролцогчидод Ivoclar Vivadent фирмийн зүгээс үргэлжлүүлэн ярилцах боломж олгон "Ivoclar Vivadent & Friends" гала үдэшлэг зохион байгууллаа. Үдэшлэгийн хаалтын ажиллагаан дээр гүйцэтгэх захирал Ms. Sonia Gómara шүдний салбарын энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэг 2018 онд үргэлжилж Fourth International Expert Symposium Итали улсын Ром хотод зохион байгуулагдах болсоныг дуулгалаа.

 

 

 

 

 

 

 

 


Tag:гадаад үйл явдал, Ivoclar Vivadent

Бусад мэдээлэл:






avatar