Texas A&M University-ын судлаачид сувгийн эмчилгээнд хувьсгал авчирах шинэ төрлийн материал хөгжүүлж байна
22-Jun-2016 689 0.0 0

АНУ-ын хэмжээнд жил бүр 15 сая гаран шүдний сувгийн эмчилгээ хийгддэг. Сувгийн эмчилгээ хийлгэхэд хүргэж буй суурь шалтгаанууд нь маш олон төрөл бөгөөд үүнд шүдний гүн цоорол, гэмтэл, хугарал, бүрээсний алдаа, шүдний эмчилгээний дараалсан олон ажилбарын нийлбэр сөрөг нөлөө зэрэг хамаарна. Энэ бүгдийн эцэст шүдний зөөлцөд халдвар дамжиж, үрэвсэж түүнийг эмчилэх зорилгоор сувгийн эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай болдог.

Шүдний сувгийн эмчилгээний явцад эндодонтист эмч гэмтсэн шүдний зөөлөн эдийг авч шүдний дотор хөндийг халдваргүйжүүлээд резин төстэй гутта-перча материалаар дүүргэн ломбоддог. Үүний дараа тухайн шүдний гадуур бүрээс хийх юмуу шүдний цөгцний хөндийг ломбодох ажилбарын аль нэгийг сонгоно.

 Texas A&M University Baylor College of Dentistry-ын судлаачдын хөгжүүлж буй шинэ төрлийн синтетик биоматериал нь гутта-перчатай төстэй аргаар гарган авах боловч үр дүн нь түүнээс эрс өөр байх гэнэ. Энэ оны долдугаар сараас эхлэх  National Institutes of Health-National Institute of Dental and Craniofacial Research байгууллагын 1,8 сая USD-той тэнцэх 5 жилийн судалгааны грантын дэмжлэгтэйгээр Dr. Xiaohua Liu орчин үеийн шүдний сувгийн эмчилгээнд хувьсгал хийх эдийн инженерчилэлийн шинэ төрлийн стратегийг хөгжүүлнэ. Био анагаахын салбарын дэд профессор тэрээр шүдний зөөлцийн үүдэл эсийг суваг хэлбэртэй торлог байгууламж үүсгэгч материалтай хавсран зөв зохион байгуулалт бүхий эдүүд, цусны судас болон бусад зүйлсээс тогтсон шүдний зөөлц өөрийгөө нөхөн сэргээх боломж олгох бүтцийг бүтээгээд байна. Үүний эцсийн үр дүн нь: эрүүл, амьд шүд байх гэнэ.

Энэхүү бүтээсэн материал нь өнөөгийн бидний мэдэх сувгийн эмчилгээнд хувьсгал авчирсанаар тус төслийн зөвлөх, орон тооны бус дэд профессор Dr. Jianing He нарын зэрэг эндодонтын эмч нарт хүчтэй нөлөөлөл үзүүлнэ гэлээ.

“Өнөөгийн сувгийн эмчилгээнд ашиглаж буй материалууд нь шүдний сувгийг бэхжүүлэх үйлчилэлгүй төдийгүй нянгийн халдвар дламжихаас хамгаалах ямар ч нөхцөл боломжийг хангадаггүй. Учир нь энэ төрлийн материалууд нь зүгээр л орон зайн дүүргэгчийн үүрэг гүйцэтгэдэг” гэж Dr. Jianing He хэлж байна. “Dr. Xiaohua Liu судлаачийн төлөвлөж буй шинэ арга зам нь шүдний зөөлц болон тугалмай эдийн иж бүрдлийг үйл зүй ба бүтэц зүйн хувьд өөрийн эдтэй төстэй байдлаар нөхөн сэргээх боломж олгоно. Энэ бүтэц нь яг амьд эд шиг шүдний эдүүдийг үргэлжлэн хөгжих боломжийг олгох тул шүдийг халдвараас хамгаалах өөрийн хамгаалалтын механизмыг бүтээнэ ”

Энэхүү төсөл нь нэлээд хэдэн жил үргэлжилсэн бөгөөд хэзээний шаардлагатай зүйлсээ бүтээсэн төсөл юм. Dr. Xiaohua Liu-ын тайлбарлаж байгаагаар 2011 онд судлаачдын групп нэгэн томоохон сорилтоо давсан гэнэ.

“Бидний судалгааны стратеги нь голдуу сурвалжийн сувагтай холбогдож байгаа ч үнэндээ бол бид түүний дотор амьд эд дахин ургуулахыг оролдож байгаа хэрэг юм. Энэ арга замаар таны шүд амьд шүд шиг болно. Шүдний эдийг ургуулах явцад гарч буй томоохон сорилт нь бид зөвхөн амьд эс гаргаж авахыг хүсээд байгаа биш зөв зохион байгуулалттай бүтцийг бүтээхэд оршино” гэж Dr. Xiaohua Liu хэллээ. Үүний шалтгаан нь: Зөв зохион байгуулалттай бүтэцгүйгээр нөхөн сэргээсэн эд механик болон биологийн үйл ажиллагаагаа хэвийн гүйцэтгэх боломжгүй.

Тус төслийн зөвлөх Био анагаахын салбарын профессор Dr. Jerry Feng шүдний тугалмайн эдийн нөхөн төлжилт ба хүний биеийн ясны эдийн нөхөн төлжилтийн талаар өөр зүйл төсөөлж байгаагаа бидэнтэй хуваалцлаа.

“Яс болон шүдний тугалмайн эдийн хамгийн том ялгаа нь тугалмайн эд нь хэрэв гэмтэлд өртөх юм бол өөрийгөө засварлаж нөхөн сэргээх чадвар дэндүү бага байдагт оршино” гэж тэрээр хэллээ. “Харин хүний яс бол ихэнх тохиолдолд ямар ч эмчилгээ хийгээгүй байхад хэдэн сарын дараа өөрийгөө бүрэн сэргээж чаддаг”

“Dr. Xiaohua Liu -ын ажил нь in vitro орчинд яг хүний биед болдогтой ижил арга замаар тугалмайн эдийг нөхөн сэргээж байгаа нь шүдний гэмтэл болон өвчинтэй хүмүүст их зүйл амлаж байгаа гайхамшигтай эхлэл болж байна. Хэрэв тэрээр энэхүү бүтээсэн тугалмайгаа амьд өвчтөнд суулгаж чадвал энэ төсөл шүдний эмчилгээний салбарын ирээдүйг өөрчилөх болно” гэж тэрээр нэмж хэллээ.

“The American Association of Endodontists энэхүү төслийн ач холбогдолыг хүлээн зөвшөөрч тусгай космисс томилон тус салбарт хийгдэж буй судалгааны төслийг грантаар дэмжиж байгаа боловч тэдгээр дотор NIH-ын санхүүжүүлж буй энэ төрлийн төсөл байхгүй байгаа юм. Энэ ч үүднээс Dr. Xiaohua Liu-г энэ төслийн санхүүжилтийн грантыг авахад сэтгэл маш их хөдөлсөн” гэж Dr. Jianing He хэллээ.

“Бидний зорилго бол өргөн хүрээнд ашиглаж болох үр дүнг нь урьдчилсан таамаглаж болохуйц эмчилгээний шинэ арга замыг хөгжүүлэх бөгөөд эндодонтын салбарын мэргэжилтнүүд үүнийг ойрын ирээдүйд ашиглах болно” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.  

 


Tag:Шүдний сувгийн эмчилгээ, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar