Сингапур улсын хамгийн анхны ахмад настнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шүдний тусламж үйлчилгээний төв үүдээ нээлээ
23-Jun-2016 0.0 0

SINGAPORE: Энэ 6-р сарын 21 өдөр Сингапур улсын Үндэсний Шүдний Тусламж Үйлчилгээний Төв (National Dental Centre of Singapore)-д ахмад настнууд, тусгай үйлчилгээ шаардлагатай иргэдэд зориулан иж бүрнээр нь тусгайлан тоноглосон анхны шүдний тусламжийн төв ашиглалтанд орлоо.  Энэхүү Geriatric Special Care Dentistry Clinic нь эрүүл мэндийн томоохон асуудалтай өвчтөн бүрт зориулан амны хөндийн өргөн хүрээний иж бүрэн үйлчилгээг үзүүлэх бөгөөд үзлэгийн кресло болгон нь тэргэнцэртэй өвчтөнүүдийг шууд тэргэнцрийг нь налуулан үзлэг хийх боломжтой төхөөрөмж зэргээр бүрэн хэмжээгээр тоноглогдсон байна.

Сингапур улсын Үндэсний Шүдний Тусламж Үйлчилгээний Төв (National Dental Centre of Singapore) нь Сингапур улсын хүн амын хөгшрөлт түргэсч байгаатай холбоотойгоор энэ төрлийн тусламж үйлчилгээний эрэлт өсөн нэмэгдэж байгаагийн хариу болгож энэхүү төвийг байгуулж байгаа юм байна. Эрүүл  мэндийн нөхцөл байдалд тохируулан анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг тохижуулах нь тийм ч амар байгаагүй бөгөөд тэргэнцэртэй иргэдэд зориулсан явган хүний өргөн зам, хүлээлгийн болон шүдний үзлэгийн сандалд зориулсан уудам орон зай, ханан дахь бариул, ресепшн хэсэг намхан байх зэрэг олон шаардлага тавигдсан байна. Түүнчилэн үзлэгийн өрөө болгон рентген зургийн төхөөрөмжөөр тоноглогдсон нь өвчтөнийг рентген зураг авхуулахын тулд заавал өөр өрөөрүү зөөвөрлөх шаардлагагүй болсон.

Нээлтийн ажиллагааны үеэр Сингапур улсын Эрүүл Мэндийн Сайд  Gan Kim Yong амны хөндийн болон шүдний тусламж үйлчилгээ нь засгийн газрын ахмад настнуудын эрүүл  мэндийг сайжруулах нэгдсэн стратегитай нягт холбоотой байх ёстой гэдэг дээр сэтгэл зовниж буйгаа илэрхийллээ. Гэтэл нөхцөл байдал одоо маш хүнд байгаа бөгөөд амны хөндийн эрүүл мэндийн байдал нь хөгшин настнууд болон тусгай үйлчилгээ шаардлагатай хүмүүсийн шаардлагын хэмжээнд хүрч чадахгүй байгаа зүйл юм гэж тэрээр хэллээ.

“Бид ахмад настай хүмүүст хэрхэн сайн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг дадлагажуулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээгээр ахмад настнуудын дунд буй шүдний өвчилөлийн чиг хандлагын асуудлаар илүү их судалгаа хийххэрэгтэй байна” гэж Gan Kim Yong сайд хэллээ. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс тус ахмад настны үйлчилгээний төв нь энэ чиглэлээр ажиллах сонирхолтой эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд сургалт явуулах юм байна.

Channel NewsAsia-ын мэдээлж байгаагаар Сингапурын Эрүүл  Мэндийн Яам ахмад настнууд болон тусгай үйлчилгээ шаардлагатай иргэдэд үйлчилэх чиглэлээр өөрийгөө сорих хүсэлтэй шүдний эмч нарт зориулан хэдийнээ сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарласан гэнэ. Одоогийн байдлаар ахмад настны төвийн 4 мэргэжилтэн аль хэдийнээ тус хөтөлбөрт хамрагдан амжилттай дүүргээд байна.

Сингапур улсын энэ чиглэлийн хамгийн анхны тусламж үйлчилгээний төв 4000 гаран өвчтөнүүдэд үйлчилэх ёстой. Тэгвэл хоёрдугаар ээлжийн ахмад настан тугай үйлчилгээ шаардлагатай өвчтөнүүдийн эмнэлэг National University Health System-ын шинээр баригдаж буй Амны хөндийн эрүүл мэндийн төвд байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.


Tag:гадаад үйл явдал, Сингапур, ахмад настан

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar