2016 оны Nobel Biocare Global Symposium “Where innovation comes to life” уриан дор АНУ-ын Нью-Йорк хотод болж байна
26-Jun-2016 0.0 0

NEW YORK, USA: Энэ сарын 23 өдөр АНУ-ын Нью-Йорк хотод 2016 оны Nobel Biocare Global Symposium дэлхийн өнцөг булан бүрээс цугласан шүдний салбарын мэргэжилтнүүдэд зориулан нээлтээ хийлээ. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь имплантын салбарт зохион байгуулагдаж буй энэ жилийн хамгийн чухал арга хэмжээнд тооцогдож байна. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн имплантын талаарх мэдлэг мэдээлэл сайжирч байгаа, хүн амын насжилт ихсэж байгаа, энэ салбарын бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж байгаа болон бусад олон шалтгаануудын улмаас имплант эмчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь энэ салбарын сургалтын эрэлт хэрэгцээг ч мөн эрчимжүүлээд байна.  

Тэгвэл энэ чиглэлээр имплантын салбарын дэлхийн шилдгүүдийн нэг Nobel Biocare компани өөрийн нэр хүндийг ашиглан шүдний эмчилгээний үйл ажиллагааг хөгжүүлэх сайжруулах дэлхийн топ түвшний сургалтын ханган нийлүүлэгч болоод байна. Nobel Biocare Global Symposium high-class educational program-д оролцож мэдлэг мэдээллээ дээшүүлэхээр шүдний салбарын мэргэжилтнүүд дэлхийн хамгийн том метрополис хотуудын нэг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Waldorf Astoria зочид буудалд энэ өдрүүдэд хуран цуглаад байна.

Энэ удаагийн арга хэмжээнд оролцож буй шүдний мэгэжилтнүүд болон техникч нарт зориулан дэлхийн 150 world-class түвшний илтгэгчид 50 master class түвшний сургалтуудыг удирдаж 40 hands-on гардан дадлагын курс зохион байгуулж байгаа нь уг арга хэмжээнд оролцогчид бусад арга хэмжээтэй харьцуулашгүй дээд хэмжээгээр мэдлэг мэдээлэл авах боломж олгож байна.

Nobel Biocare Global Symposium арга хэмжээ өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн өглөө Nobel Biocare фирмийн ерөнхийлөгч Hans Geiselhöringer-ы нээлтийн үгээр эхэлсэн бөгөөд тэрээр “Бид 2010 онд эхлүүлсэн анхны глобал симпозиум арга хэмжээнийхээ үргэлжлэл болох инновацид чиглэсэн аялалаа өнөөдөр үргэлжлүүлж байна. Бид сүүлийн гурван жилийн хугацаанд эмч нарт үйл ажилагаагаа амжилттай гүйцэтгэхэд чиглэсэн инновацид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлд үргэлжүүлэн хөрөнгө оруулах болно. Бидний энэхүү чиг хандлага нь өвчтөн бол манай компаний хувьд хамгийн эрхэм дээд гэсэн үзэл юм. Бид өдөр болгон яаж өвчтөнийг улам илүү сайн эмчилдэг болох вэ гэж тунгаан боддог бөгөөд үүний төлөө өөрсдийгөө байнга сорьж туршиж байдаг. Энэ бол Nobel Biocare-ын ДНХ юм” гэж хэллээ.

Глобал симпозиум арга хэмжээний тов зарлагдсаны дараагаас эмч мэргэжилтнүүд уг арга хэмжээнд эрчимтэй бүртгүүлж эхэлсэн байна. Үүний үр дүнд тус арга хэмжээ нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүх тасалбараа худалдаад дууссан байлаа. Энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн хэмжээгээр нийтдээ 2000 гаран мэрэгжилтнүүдийг арга хэмжээнд урьсан бөгөөд нийт оролцогчдын гуравны нэг нь Умард америк тивээс, гуравны нэг хувь нь Европ тивээс хуран цуггласан бол Ази номхон далайн бүс ба Ойрхи Дорнот Африкын бүсээс мөн хангалттай хэмжээнтий зочид хуран цугларсан байлаа.

Симпозиумын арга хэмжээ үндсэн гурван бүлэг сэдэвт хуваагдаж байна. 1. Эмчилгээний үйл ажилагааг сайжруулан боловсронгуй болгох чиглэлээр нотолгоонд тулгуурласан хэсэг 2. Digital dentistry-тэй холбоотой гоо сайхны асуудал 3. Хүндрэл бэрхшээлтэй тохиолдлуудад тулгуурлан эмнэлзүйн амжилтыг хэрхэн үзүүлэх

Дээрх гурван сэдвийн хүрээ тус бүрийг хамарсан лекц, master class түвшний сургалтууд, hands-on гардан дадлагын сургалтууд зохион байгуулагдаж байна

Симпозиумын түүхэнд анх удаа энэхүү арга хэмжээн дээр оролцогчид сургалтын сэдэв, сургалтын хэлбэр, илтгэгчдийг санал өгөх замаар сонгох боломжтой болж байна. Оролцогчид ага хэмжээний веб сайт дээр өөрийн сонирхож байгаа сэвдийг сонгон саналаа өгөх бөгөөд хамгийн олон санал авсан сэдэв симпозиум дээр хэлэлцүүлэгдэж байна.

Симпозиумын зохион байгуулах хороог төлөөлөн шинжлэх ухааны салбар хуралдааны дарга  Dr. Peter Wöhrle хэлсэн нээлтийн үгэндээ “Маш олон шүдний мэргэжилтнүүд  Nobel Biocare-ын арга хэмжээнд оролцохоор маш холоос зорин ирж байгаа нь энэ конференц ямар их чухал үйл ажиллагаа вэ гэдгийг бидэнд сануулж байна” гэлээ.

“Where innovation comes to life” уриан дор Nobel Biocare фирм хэд хэдэн инноватив шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байгаа бөгөөд үүнд мэс заслын болон хиймэл шүдэлбэрийн үйл ажиллагааны хоорондын орон зайг холбож өгөх On1 restorative workflow concept, шинэ төрлийн дээд зэргийн тунгалаг олон давхаргат бүрэн циркон материалын төрөл болох NobelProcera Crown, хоншоорын ясны их хэмжээний хартингаршлын үед яс нэмэх хагалгаа хийлгүйгээр ашиглаж болох NobelZygoma implant зэргийг танилцууллаа.

“Nobel Biocare Global Symposium 2016 үйл ажиллагаан дээр таницуулж буй инновациуд нь өвчтөнд зориулсан тусламж үйлчилгээгээ сайжруулахыг зорьж буй эмч мэргэжилтнүүдийн тусгай хэрэгцээ, шаардлагад зориулагдан бүтээгдсэн юм. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь шинжлэх ухааны судалгаагаар хэрэглэхэд боломжтой, давуу талтай болох нь тогтоогдсон бөгөөд тэдгээрийн дийлэнх нь патентаар хамгаалагдсан аль эсвэл патентжуулах үе шатандаа яваа гэдгээрээ хосгүй бүтээлүүд юм” гэж  Nobel Biocare фирмийн ерөнхийлөгч Hans Geiselhöringer хэлж байна.

 


Tag:Nobel Biocare Global Symposium, гадаад үйл явдал, nobel biocare

Бусад мэдээлэл:






avatar