Ярилцлага: “Энэ бол миний оролцож байсан хурлуудаас хамгийн өргөн хүрээг хамарсан иж бүрэн их хурал болж байна”
26-Jun-2016 0.0 0

Nobel Biocare Global Symposium энэ жилийн арга хэмжээ нь эмчилгээний чанарыг сайжруулах асуудал, тоон технологи, эмнэлзүйн амжилт чиглэлээр маш олон төрлийн лекц, семинар, гардан дадлага хослуулсан амжилттай үйл ажиллагаа болж байна. Энэ их хурлын үеэр Dental Tribune Online тус Их хурлын шижлэх ухааны салбар хуралдааны дарга Drs. Peter Wöhrle ба Bertil Friberg нартай ярилцсаныг орчуулан хүргэж байна.

Dr. Peter Wöhrle, Dr.Bertil Friberg эмчээ, манай уншигчдад өөрсдийн тухай танилцуулаад энэ удаагийн Nobel Biocare Global Symposium арга хэмжээтэй хэрхэн холбогдсон талаараа танилцуулахгүй юу

Dr. Bertil Friberg: Би Швед улсын Готенбург хотод байдаг Brånemark Clinic-тэй 1986 онд байгуулагдсан цагаас өнөөг хүртэл холбоотой ажиллаж байна. Тиймдээ ч сүүлийн 30 гаран жил Nobel Biocare компанитай лекц, судалгаа, эмнэлзүйн үйл ажиллаганы чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

Dr. Peter Wöhrle: 1980-аад оны үед би Харвардын Их Сургуульд доктор, пост докторын сургалтанд хамрагдаж байх үедээ Prof. Per-Ingvar Brånemark-тай танилцсан. Түүнээс хойш импплантын салбар нь миний мэргэжлийн карьер хийх талбар болсон юм. Олон жилийн турш би судалгаа, багшлах, эмнэлзүйн үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байна. Миний сургалтын чиглэл имплантын мэс засал, хиймэл шүдэлбэр, лабораторийн технологи чиглэлд хамааралтай тул энэ нь надад эмчилгээний асуудал нэг бүрийг үр дүнд нь тулгуурлан сайжруулахад тусламж үзүүлж байдаг.

Та бүхэн энэ удаагийн симпозиумын шинжоэх ухааны хөтөлбөрт ямар сэдвийг илүү чухалчилан авч үзсэн бэ?

 Dr. Bertil Friberg: Энэ удаагийн их хурал бол миний оролцож байсан хурлуудаас хамгийн олон салбарыг иж бүрнээр нь хамарсан их хурал юм. Иймд энэ удаагийн симпозиум имплантын өдөр тутмын практик, лабораторийн үйл ажиллагаа, эмчилгээний төлөвлөгөө, өвчтөний хяналт зэргийг хийхэд шаарддагатай бүх сэдвүүдийг хамарч байна.

Dr. Peter Wöhrle: Энэ удаагийн симпозиум өөриийн оролцогчиддоо имплантын эмчилгээтэй холбоотой бүх төрлийн сэдвүүдийг санал болгож байна. Бид оролцогчдын хүсэл сонирхолдтулгуурлан хэд хэдэн арга зам боловсруулсан. Хэрэв оролцогчид дийлэнх олонхиор хамгийн их сонирхож буй сэдвээ сонговол түүнд нь тохируулан лекц, master class түвшний сургалтууд, hands-on сургалтуудыг зохион байгуулж байна. Симпозиумын үйл ажиллагааны минут тутамд маш олон үйл ажиллагаанууд болж байгаа бөгөөд хувь хүн тус бүрийн сонирхол, хуваарьт тохируулан суралцах боломжийг олгож байна.

Энэ жилийн симпозиумын уриа “Where innovation comes to life.” гэж байгаа. Аль инноваци нь оролцогчдын анхаарлыг хамгийн ихээр татах сэдэв вэ?

 Dr. Bertil Friberg: Хэдийгээр маш олон шинэ зүйлүүд байгаа ч NobelParallel, NobelActive WP,  angulated screw channel abutments зэрэг нь эмнэлзүйн чиглэлийн мэргэжилтнүүдэд зориулсан бөгөөд симпозиумд оролцогчид сүүлийн үеийн тоон технологийн давуу тал, судалгааны дата өгөгдөл, эсийн биологи ба оссеоинтэгрэшн, импланты үрэвсэлийг эмчилэх ба урьдчилан сэргийлэх сүүлийн үеийн мэдээлэл зэрэг олон зүйлсийг мэдэж авах боломжтой.

Dr. Peter Wöhrle: Энэ бүх инновациудын танилцуулга Бямба гаригийн үдээс хойш болох иноовацийн талаарх хэлэлцүүлгийн үеэр иж бүрнээрээ болно. Түүнчилэн хурлын секц болгон дээр бид имплантын салбарт тренд болж буй шинэ, үйлдвэрлэлийн шатандаа яваа бүтээгдэхүүнүүдийн талаар танилцуулна.

Та хоёр хоёулаа имплантын салбарт маш олон жил ажиллаж байна. Сүүлийн 20 жилд энэ салбар хэрхэн өөрчилөгдөв. Nobel Biocare Global Symposium зэрэг арга хэмжээнүүд нь шүдний мэрргэжилтнүүдийг энэхүү өөрчилөлтөнд өөрсдийгөө хадгалан үлдэхэд туслаж чадаж байна уу?

Dr. Bertil Friberg: Энэ удаагийн их хурал нь сүүлийн нэлээд хэдэн жилд мэс заслын болон хиймэл шүдэлбэрийн салбарт гарсан гол гол инновациудыг танилцуулахад чиглэгдэж байна. Шинэ технологи болон техник аргачилалын ачаар бид бүхэн өнөөдөр ясны эдийн хэмжээ, ба ясны эдийн хэлбэр дүрсийн их хэмжээний алдагдалтай хүнд хүнд тохиолдлуудыг эмчилэх чадвартай болоод байна. Симпозиумын явцад оролцогчид эмчилгээний төлөвлөгөө боловсруулах үе шатаас авхуулаад тухайн сэдвийн дагаа өөрийн сонирхолоор өөр хоорондоо туршлага солилцох боломжтой.

Dr. Peter Wöhrle: Сүүлийн 20 жилд гарсан томоохон дэвшил нь имплантын TiUnite surface бөгөөд үүний ачаар имплант эмчилгээний эрт үеийн алдааны тоо хангалттай багасч, эмнэлзүйн тохиолдлуудад immediate loading хийх боломжтой болж, эмчилгээний үргэлжилэх хугацаа болон үнэ өртөг багасах боломжтой болсон.

Яг өнөөгийн байдлаар тоон технологид шилжих процессийг нэрлэж болох бөгөөд CT-нд тулгуурласан эмчилгээний төлөвлөгөө боловсруулах программ хангамж, CAD/CAM-аа бэлтгэж буй surgical templates, дижитал төхөөрөмжөөр дизайн гаргаж үйлдвэрлэсэн зэмсэгүүд зэрэг нь шүдний эмч нарын үйл ажиллагааг ихээхэн хэмжээгээр өөрчилж байна. Ирээдүйд ч эдгээр нь илүү ихээр өөрчилөх болно гэж бодож байна.

Сүүлийн үед имплантын салбарт нэг томоохон асуудал нь периимплантит үрэвслийг эмчилэх урьдчилан сэргийлэх асуудал болоод байна. Энэ чиглэлээр хамгийн сүүлд гарсан шижлэх ухааны баримт нотолгоо юу байна

Dr. Bertil Friberg:  Яг энэ сэдэв өнөөдөр имплантын салбарын маш олон их хурлуудад ид хэлэлцүүлэгдэж байна. Бид бүхэн өнөөдөр периимплантитын тодорхойлолтыг албан ёсоор хүлээн зөвшөөрөгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй бөгөөд тархалтын хэлбэр нь маш томоохон асуудал болоод байна. Дэлхийн шүдний салбарын олон мэргэжилтнүүд хэд хэдэн удаа хуран цуглаж энэ асуудлаар нэгдсэн ойлголтонд хүрэхийг хичээн ажилласан.

Яг өнөөдрийн байдлаар бид периимплантитын чиглэлээр хангалттай ойлголттой болоогүй байна. Энэ нь зарим үед эмчилгээтэй маш бага хамааралтай байх төдийгүй микробын нөлөөлөл болон гадны биетийн харилцан үйлчилэл гэх мэт олон шалтгаантай байна. Гэвч бид энэ удаагийн симпозиумд оролцогчидод периимплантитын чиглэлээр сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдээлэлтэй танилцах боломж олгож байгаа.

 Dr. Peter Wöhrle: Dr. Bertil Friberg эмчийн хэлж байгаагаар периимплантитын тодорхойлолт, шалтгаан, эмчилгээний чиглэлээр өнөөг хүртэл нэгдсэн ойлголтонд хүрээгүй байна. Би бусдын нэгэн адил периимплантитын чиглэлээрх шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээлэлтэй энэ симпозиум дээр танилцахаар хүлээж байна.

 


Tag:гадаад үйл явдал, Nobel Biocare Global Symposium, Ярилцлага

Бусад мэдээлэл:






avatar