British Dental Association (BDA) бүх нийтийн санал асуулгын дараах нөхцөл байдалд нейтраль байр суурь баримталж байна
27-Jun-2016 0.0 0

Их Британи улс бүх нийтийн санал асуулгаар Европын Холбооноос гарахаар болж, тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон огцрох мэдэгдлээ хийж, Их Британы санал асуулгаас улбаалсан хөрөнгийн биржийн хямрал зэрэг олон үйл явдал сүүлийн өдрүүдэд өрнөсөөр, үргэлжилсээр байна. Гэсэн хэдий ч Британийн Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо (British Dental Association) нийт гишүүддээ нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэлт өгөхийг амлаж гарах үр дагаварыг ухамсарлан ойлгохыг зөвлөж байна.

“Бид энэхүү бүх нийтийн санал асуулгын талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Бидний гол зорилго бол эрүүл  мэндийн тусламж үйлчилгээнд нөлөөлөх засгийн газрын шийдвэрийг хаана ч байсан, сонгуулийн санал асуулгаар юу ч болсон хамаагүй сонсож түүнийгээ мэргэжлийн хамт олонд дамжуулах. Өнөөдөр ч бидний үүрэг роль өөрчилөгдөөгүй хэвээр байна” гэж Британийн Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны ерөнхийлөгч Mick Armstrong хэлж байна.

Европын Холбооны хууль дүрэм нь Их Британи улсын шүдний салбарын хувьд эрүүл мэндийн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, шүдний тоног төхөөрөмж, эм материалын импорт, эрүүл  мэндийн дүрэм журам зохицуулалтын хүрээнд нөлөөлж ирсэн юм. Британийн Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо нь Council of European Dentists байгууллагын гишүүний хувиар Европын Холбоотой болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж зарим нэг асуудлаар тухайлбал амальгамын хэрэглээг хязгаарлах чиглэлээр шийдвэр гаргахад оролцож байлаа.

“Яг өнөөгийн цаг хугацаанд Brexit сонголт ямар үр нөлөө учруулахыг хэлэхэд эрт байгаа ч шүдний салбарын үйл ажиллагаа ба ажиллах хүчний зохицуулалтын чиглэлээр томоохон хэмжээний өөрчилөлт гарна гэдэг нь ойлгомжтой” гэж Mick Armstrong хэлж байна. “Бид мэргэжлийнхээ ашиг сонирхолыг хамгаалан мэргэжилтнүүдээ дэмжиж, туслаж зөвлөгөө өгөх төдийгүй Их Британи улсын шүдний эмч нарт ашиг тус үзүүлэх чиглэлээр олон улсын түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэж тэрээр нэмж хэллээ.

 


Tag:гадаад үйл явдал, brexit, British Dental Association

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar