АНУ-ын Brasseler фирм шинэ төрлийн инновацилагдсан бүтээгдэхүүн KontrolFlex уян файл худалдаанд гаргалаа
28-Jun-2016 398 0.0 0

АНУ-ын шүдний эндодонтын салбарын багаж зэмсэгийн үйлдвэрлэгч Brasseler фирм KontrolFlex NiTi шинэ төрлийн уян файл эмнэлзүйн практикт нэвтрүүлсэнээ зарлалаа. Brasseler фирм саяхан патентлуулсан Controlled Memory technology-оо энэхүү шинэ төрлийн бүтээгдэхүүндээ ашигласан тул энэ зэмсэг нь тахир муруй суваг болон кальцификацийн улмаас нэвтрэхэд бэрх шүдний хэсгүүдэд ажиллахад хамгийн сайн сонголт болсон байна.

Brasseler фирмийн шинэ төрлийн инноваци болох  controlled memory technology нь файлыг тахир муруй, хүнд хэсгүүдэд ажиллахад материалын зүгээс шалтгаалсан фатиг (fatigue)-ыг тэсвэрлэх гайхамшигтай чанар олгохын зэрэгцээ бусад төрлийн controlled memory технологи ашиглаж буй файлууд шиг зөөлөн металлын улмаас ир нь амархан мохдог муу тал байхгүй болсон байна. KontrolFlexнь дизайны хэд хэдэн өвөрмөц сайжруулалтын улмаас сувгийн ханыг зорох чадвар болон эдэд бага гэмтэл учруулах (minimally invasive) гүйцэтгэл хоорондын тэнцвэрийг маш сайн тохируулж өгсөн байна.

KontrolFlex файлын гадаргуу нь Brasseler фирмийн electropolished treatment ашигласан тул олон удаагийн давтагдсан торсион хэлбэрийн фатигыг тэсвэрлэж урт удаан хугацаанд ашиглах боломж олгож байна.

 


Tag:Эндодонт, технологийн мэдээлэл, KontrolFlex file

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar