Dentsply Sirona компани Израйлын имплантын үйлдвэрлэгч MIS Implants Technologies компанийг өөрийн болгосноо зарлалаа
28-Jun-2016 0.0 0

SALZBURG, Austria/YORK, Pa., USA: Шүдний салбарын глобал үйлдвэрлэгч Dentsply Sirona төв оффис нь Израйль улсад байрладаг MIS Implants Technologies компаний хяналтын багцийг 375 сая USD-ээр худалдан авах шийдвэрлэх гэрээ байгуулсанаа зарлалаа. Dentsply Sirona-ын мэдэгдэж байгаагаар гэрээ байгуулагч хоёр талд энэхүү гэрээ өсөлт хөгжилтийн олон шинэ боломжуудыг авчирах бөгөөд үр шимийг нь дэлхий даяар тус компаний үйлчлүүлэгчид өвчтөнүүд хүртэх болно гэлээ.

“MIS Implants Technologies компани нь өөрийн бүс нутгийн болон дэлхий даяар имплантын зах зээлийн ач холбогдол бүхий гол сегментэд үнэмлэхүй байрь сууриа нэгэнт эзэлсэн компани юм. Энэхүү худалдан авалт нь имплантын зах зээлийн премиум болон гол нөлөөлөх сегментэд өөр хоорондоо ялгаатай бүтээгдэхүүний нэр төрөл, брэндүүдээр өрсөлдөх боломж олгож байгаагаараа стратегийн ач холбогдолтой бөгөөд MIS нэрийн дор өргөн хүрээний имплантын бүтээгдэхүүн дагалдах хэрэгсэл үйлдвэрлэдэг зах зээлд байрь сууриа олсон брэндийг өөртөө нэгтгэж байгаа нь манай компаний хувьд маш томоохон иж бүрдэл үүсгэж байгаа үйл явц юм” гэж Dentsply Sirona компаний CEO Jeffrey T. Slovin тайлбарлаж байна.

Имплантын салбарын глобал лидер болохын хувьд Dentsply Sirona нь имплантын эмчилгээний үе шат болгонд зориулан дээд зэргийн сорил шалгуурын дор бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Тус компани нь имплантын салбарт гадаргуугийн технологи, имплант абатментийн холбоос, immediate protocol, guided surgery чиглэлээр инновациудыг тасралтгүй хөгжүүлсээр байна. Одоогоос 4 сар орчимын өмнө шүдний салбарын томоохон үйлдвэрлэгч Sirona ба Dentsply компаниуд нэгдэж Dentsply Sirona нэртэй шүднхй технологийн салбарын аварга том үйлдвэрлэгч төрөн гарсан юм. Одоо өөрийн бүрэлдэхүүндээ MIS Implants Technologies компанийг татан оролцуулсанаар бүтээгдэхүүний концепцийн хүрээгээ өргөжүүлж зах зээлийн сегмент бүрт тохируулан өргөн хүрээнд ажиллах боломжтой болж байна.

MIS Implants Technologies компани нь 1995 онд Израйл улсын Shlomi-д байгуулагдсан. Тус компани нь имплантын голлох сегментэл өөрийн нөлөөг хүчтэй тогтоосон бөгөөд дэлхийн 65 оронд бүтээгдэхүүнээ худалдаалдаг. MIS-ын гол зорилго нь инноваци болон эмнэлзүйн сургалтаар дамжуулан имплант эмчилгээний ажилбарыг энгийн хялбар болгох юм. MIS брэнд нэрийн дор имплантын болон шүдэлбэрийн өргөн хүрээний бүтээгдэхүүнүүд, хиймэл яс худалдаалахын зэрэгцээ guided surgery үйлчилгээ үзүүлдэг. MIS Implants Technologies хамгийн сүүлд Их Британи улсын Лондон хотод болсон EuroPerio8 их хурал сүүлийн үеийн инноваци болох V3 Implant System-ээ танилцуулсан юм. Энэхүү патентлагдсан гурвалжин хэлбэртэй имплант нь төрөл бүрийн эмнэлзүйн тохиолдлуудад биологийн ач холбогдолтой болох нь тогтоогдсон. V3 design концепц нь ясны кортикаль гадаргууд бага ачаалал өгсөнөөр анхдагч тогтворжилтыг сайн үүсгэдэг байна.


Tag:гадаад үйл явдал, sirona, MIS Implants Technologies, dentsply

Бусад мэдээлэл:






avatar