LiteTouch Er:YAG лазер ашиглан суваг угаах LiteTouch-Induced Photomechanical Irrigation (LT-IPI) аргачлалын тухай
30-Jun-2016 0.0 0

Шүдний сурвалжийн суваг нь эндодонтын файл нэвтрэх боломжгүй тахир муруй нэмэлт хэсэг, ховил, хонхор анатомын бусад нэмэлт хэсгүүдийг агуулсан иж бүрдэл систем юм. (Зураг 1) Сувгийн энэ олон бүрэлдэхүүн хэсгүүдэд хүрч чадах эсэх нь эндодонтын эмчилгээний амжилтын шалгаалах гол хүчин зүйл нь болно. Гэвч амжилт нь сувгийг халдваргүйжүүлэх, үхэжсэн хэсгүүдийг цэвэрлэх түүнчилэн сувгийн ломбоны битүүмжилэл гэх мэт олон хүчин зүйлсээс мөн давхар шалтгаална. Энэ тохиолдолд хүссэн оптимал үр дүндээ хүрэх цаг хугацаагаар шалгагдсан хамгийн гол шалгуур нь сувгийг угаах (Irrigation) үйл явц юм.

Сувгийг, нэн ялангуяа сурвалжийн сувгийн орой хэсгийг ямар ч нян бактери үлдээлгүй угаах нь хэдийгээр натрийн гипохлорит (NaOCl) ашиглаж байгаа ч уламжлалт техник аргачлал ашиглаж буй тохиолдолд тийм ч хялбар биш зүйл юм. (Зураг 2) Тэгвэл энэ тохиолдолд Er:YAG лазер ашиглах нь суваг угаагч шингэн (NaOCl and EDTA) үр ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй сурвалжийн сувгийг халдваргүйжүүлэх үйл ажиллагааг сайжруулдаг болохыг судалгаа батлаж байна.

Лазерийн технологиор дэмжигдсэн суваг угаах үйл явц

LiteTouch Er:YAG Laser (AMD LASERS) нь суваг угаах шингэн сувгийн хөндийд идэвхтэй үйлчилж байх үед гидродинамикын үйлчилэлээр хөөсөн бөмбөлөг үүсгэх хагалах үйлчилэл үзүүлдэг. Энэхүү лазерийн нөлөөн дор үүсэх гидродинамикын хөөсрөл нь сувгийн доторх шингэний урсгалыг 12 м/с хүртэл ихэсгэж сувгийн бүхий л хэсгүүдэд нэвчих боломж олгоно. Үүний улмаас шингэний урсгал сувгийн хэсгүүдэд цацраг болон тууш хэлбэрийн даралт учруулж суваг угаах шингэнийг сувгийн бүх хэсгүүдэд хүрч угаах үйл явцыг сайжруулж өгдөг. Лазерийн гэрлийн фотомеханик харилцан үйлчилэл нь суваг угаах шингэний температурыг ихэсгэх бөгөөд энэ нь тус шингэний химийн идэвхтэй үйл ажиллагааг хангалттай хэмжээнд дэмжиж өгдөг.

Зураг 1

Сурвалжийн сувгийн анатоми. Энд харагдаж буй нэмэлт сувгуудад сувгийн эмчилгээний багаж нэвтрэх боломжгүй.

Зураг 2

Суваг угаах уламжилалт аргачилалаар сурвалжийн орой орчимын нян бактериудыг бүрэн цэвэрлэж чадаагүй байгааг электрон микроскопоор харуулсан байдал (Photo courtesy of Professor Georgi Tomov, Plodiv, Bulgaria.)

Зураг 3

LiteTouch-Induced Photomechanical Irrigation (LT-IPI) буюу лазер технологи ашиглан угаасны дараа сувгийн хана бүрэн цэврэлгэдсэн байгааг электрон микроскопоор харуулсан байдал. (Photo courtesy of Professor Georgi Tomov, Plodiv, Bulgaria.)

Зураг 4

Суваг угаах LiteTouch-Induced Photomechanical Irrigation (LT-IPI) аргачлал

 

Эх сурвалж: Dentistrytoday.com


Tag:сувгийн эмчилгээ, Endodontic insight, эмнэлзүйн практик

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar