Sunstar Foundation байгууллагаас дөрөв дахь удаагийн World Dental Hygienist Awards шагнал гардууллаа
03-Jul-2016 0.0 0

BASEL, Switzerland: Амны хөндийн эрүүл мэндийн салбарын хүчтэй өрсөлдөгчдийн нэг GUM, BUTLER, Ora2 болон бусад брэндүүдийг бүтээгч Sunstar корпорацийн Швейцарийн салбар нь амны хөндийн эрүүл мэнд ба эрхтэн тогтолцооны өвчнүүдийн харилцан хамаарал дээр үндэслэн бизнесийн чиг хандлагаа тодорхойлсон анхны корпораци юм. Уг корпорацийн зүгээс  Sunstar Foundation байгууллагаараа дамжуулан дөрөв дахь удаагаа World Dental Hygienist Awards-ыг амны хөндийн эрүүл ахуйн чиглэлээр мэргэжлийн хүрээнд үлэмж их хувь нэмэр оруулсан гурван мэргэжилтэнд олголоо.   Шагнал гардуулах арга хэмжээ 6 сарын 24 өдөр Швейцарийн Базель хотод болсон International Symposium on Dental Hygiene 2016 арга хэмжээний үеэр боллоо.

International Federation of Dental Hygienists-ын ерөнхийлөгч Dr JoAnn Gurenlian Sunstar Foundation-д хандан амны хөндийн эрүүл мэнд ба биеийн эрхтэн тогтолцооны өвчин эмгэгийн чиглэлээр оруулсан хувь нэмэрт талархал илэрхийллээ.

Sunstar Foundation нь 1977 онд олон нийтийн дундах амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр байгуулагдсан юм. Тус байгууллага нь World Dental Hygienist Awards шагналыг гурван жилд нэг удаа шалгаруулдаг бөгөөд  амны хөндийн эрүүл ахуй сэдвийн дор илгээсэн бүтээлүүдийг эрдэм шинжилгээ ба төсөл гэсэн ангилалаар мэргэжлийн баг сонгон шалгаруулдаг юм. Судалгааны бүтээлд 1-7 хүртэл оноо өгдөг бол энэ жилийн хувьд хүлээн авсан 39 бүтээл 6 ба түүнээс дээш оноог авсан байна. Судалгааны шилдэг бүтээл International Journal of Dental Hygiene сэтгүүлд хэвлэгдэх эрх авна.

Нээлтийн ёслол дээр Sunstar корпорацийн глобал PR хариуцсан захирал Mayumi Kaneda ба шинжлэх ухааны асудал хариуцсан менежер Dr Marzia Massignani нар тус корпораци нь сүүлийн 20 гаран жил амны хөндийн эрүүл мэнд ба биеийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ажиллаж байгааг цохон тэмдэглэлээ. 1986 онд зохион байгуулагдсан хамгийн анхны эрүүл ахуйчдын чуулганд оролцож байснаас хойш энэ чиглэлийн дэлхийн түвшний шүдний салбарын болон анагаах ухааны салбарын олон үйл ажиллагаанд оролцож хамтран ажилласан байна. 1997 онд АНУ-ын Умард Каорлина мужид болсон Sunstar–Chapel Hill Symposium дээр анх удаа шүднхй тулгуур эдийн өвчин ба биеийн ерөнхий эрүүл мэндийн хоорондын хамаарлын талаар шинжлэх ухааны бүтээл хэлэлцүүлсэн бөгөөд энэ их хурал дээр хэлэлцүүлэгдсэн олон илтгэлүүд өнөөдөр энэ чиглэлиийн мэдлэг мэдээллийн гол эх сурвалж болсоор байна.

Dr Marzia Massignani-ын тайлбарлаж байгаагаар дэлхийн хамгийн том чихрийн шижингийн чиглэлэлээр судалгаа, энэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг Joslin Diabetes Center-тэй хамтран тус корпорациийн зохион байгуулдаг симпозиумууд дээр тулгуур эдийн өвчин ба чихрийн шижин өвчин нь өөр хоорондоо өндөр хамааралтай болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

World Dental Hygienist Awards-ын Эрдэм шинжилгээний бүтээл ангилалд Dr Juliet Dang  “Identification and Characterization of Novel Human Papillomaviruses in Oral Rinse Samples” Dr Rebecca M. Barry нар “Prevalence of Musculoskeletal Disorders Among Mississippi Dental Hygienists in Relation to Operator Positioning and Work Habits” бүтээлээр тус тус хүртсэн бол

Төсөл ангилалд Dr Sandra Kemper  “A dental hygiene education and service model for Latin America” сэдэвт төслөөрөө тэргүүн байрын шагналыг хүртсэн байна.


Tag:World Dental Hygienist Awards, гадаад үйл явдал, sunstar foundation

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar