Шүдний тоног төхөөрөмжийн зах зээлийн хэмжээ 2021 он гэхэд 7,5 тэрбум USD болно
26-Jul-2016 720 0.0 0

PUNE, India: Сүүлийн арав гаран жилийн хугацаанд дэлхий дахины шүдний тоног төхөөрөмжийн зах зээлийн хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж байна. Саяхан дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох зах зээлийн судалгааны фирмийн хийсэн зах зээлийн шинжилгээний тайланд шүдний тоног төхөөрөмжийн зах зээл ирэх 5 жилд дунджаар 4,9%-ийн өсөлттэй байх бөгөөд 2021 оны үед 7,25 тэрбум долларын өртөгтэй болохыг дурдсан байна.

MarketsandMarkets зах зээлийн судалгааны байгууллагын мэдээллээр шүдний тоног төхөөрөмжийн зах зээл ийнхүү өндөр хурдаар өсөн  нэмэгдэж байгаа нь хүн амын насжилт нэмэгдэж байгаа, шүдний гоо сайхны  эмчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа, шүд цоорох өвчин болон шүдний тулгуур эдийн өвчиний тархалт өндөр байгаа болон технологийн дэвшилтэй холбоотой гэнэ.

Тус судалгааны байгууллагын мэдэгдэж байгаагаар 2015 онд шүдний лабораторийн тоног төхөөрөмжиийн зах зээл нийт шүдний салбарын тоног төхөөрөмжийн зах зээлд томоохон хувийг эзлэх болсон гэнэ. Энэ салбарт CAD/CAM системийн хэрэглээ гол түлхүүр хүчин зүйл болж байна.

Зах зээлийн өсөлтийг  тив ба бүс нутгуудаар авч үзвэл Европ тив зах зээлиийн хамгийн томоохон хувийг эзлэж байгаа нь тус тивийн хүн амын дундах насжилт өсөн нэмэгдэж байгаа болон засгийн газрууд амны хөндийн эрүүл мэндэд зориулж ихээхэн хөрөнгө гаргаж байгаатай холбоотой байна. Гэвч хүлээгдэж байгаа тайлант хугацаанд Ази Номхон далайн бүс нутаг хамгийн өндөр өсөн нэмэгдэлтийг үзүүлэхээр байгаа бөгөөд энэ нь шүдний салбарын эрүүл мэндийн аялал жуулчилал өсөн нэмэгдэж байгаа ба шүдний эмчилгээний эрэлт нэмэгдэж байгаа болон тус салбарын хяналт зохицуулалт сайжирч байгаатай холбоотой байх гэнэ.

Danaher Corporation, Planmeca, Dentsply Sirona ба Carestream Health компаниудыг шүдний тоног төхөөрөмжийн зах зээлийн хамгийн гол өрсөлдөгчидөөр нэрлэж байна.

Энэхүү зах зээлийн судалгааны тайлан нь  Dental equipment market by product (dental radiology equipment, digital sensors, dental lasers, diode lasers, dental chairs, CAD/CAM, dental handpieces, casting machines) & end user (hospitals and clinics, dental laboratories)—Global forecast to 2021 гачигтай бөгөөд MarketsandMarkets-ын веб хуудасанд зочилж онлайнаар худалдаж авах боломжтой юм байна.


Tag:зах зээлийн судалгаа, шүдний тоног төхөөрөмж

Бусад мэдээлэл:






avatar