Шүдний эмчилгээнд үүдэл эс ашиглан зөөлц ба тугалмайн эдүүдийг нөхөн сэргээх боломжтой болно
27-Jul-2016 0.0 1

Шүдний сувгийн эмчилгээ нэг л өдөр эмчилгээний стандартаас хасагдаж хойно хоцорч үлдэх үү?

Тэгвэл тийм гэсэн хариулт өгөхүйц нэгэн судалгааны төслийг Harvard University ба  University of Nottingham-ын судлаачид эхлүүлээд байна. Тиймдээ ч шүдний дотор байрлах өөрийнх нь гаралтай үүдэл эсийг идэвхжүүлэн шүдний зөөлцийн эсийг нөхөн төлжүүлэх энэхүү өвөрмөц шинэ төрлийн аргачилал нь тун саяхан Royal Society of Chemistry prize шагналыг гардан аваад байна.

University of Nottingham-ын судлаач Dr. Adam Celiz шүдний ломбоны материал нь шүдний доторх зөөлөн эдийг нөхөн төлжүүлэх, эдгэрүүлэх чиглэлээр бараг  ямарч үйлчилэлгүй мөртөө харин ч шүдний зөөлцийн эсүүдэд хоруу чанар үзүүлдэг гэж хэллээ.

“Шүдний зөөлцийн үрэвсэл болон гэмтлийн үед сувгийн эмчилгээ нь үндсэндээ  халдварлагдсан бүх эдүүдийг сувгаас гаргахад чиглэгддэг” гэж Dr. Adam Celiz тайлбарлаад “энэ аргачилалын хувьд ломбоны материалыг мөн ашиглах боловч ялгаатай нь тус материалууд нь шүдний зөөлцтэй шүргэлцсэнээр түүний дотор байх шүдний гаралтай үүдэл эсүүдийг идэвхжүүлж зөөлц ба түүний орчимын тугалмайн эдүүдийг эдгээх нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлэх болно” гэж хэллээ.

Тэдний хөгжүүлж буй шинжлэх ухааны үсрэнгүй дэвшил авчирах шинэ төрлийн аргачилал нь шүдний салбарт эмчилгээ үйлчилгээ  хийлгэж буй сая сая хүмүүст тус нэмэр болно гэж судлаачид үзэж байна.  

 


Tag:сувгийн эмчилгээ, судалгааны тойм, Stem Cell

Бусад мэдээлэл:






avatar
Энэ нь  ...аргачлал ...  биш  шинэ материал юм.Миний хувьд 2009 оноос эхлэн шүдний зөөлцийн үрэвслийг эмчлэх, нөхөн сэргээх чиглэлээр судалгааны ажил хийж  яг дээрх мэдээлэлд дурдсантай адил  судалгааны   ажил  хийж  био найрлага бүхий МТА гарган авч түүнийгээ хэрэглэх аргачлалыг нь боловсруулан шүдний эмчилгээнд нэвтрүүлсэн.2004 оны эмчилгээний стандартыг үүнтэйгээ уялдуулан шинэчилж ЭМЯ-нд өгсөн.Энэ талаараа МХХЭМБНХолбооны шугамаар эмч нарт 2014, 2015 онд сургалт явуулсан.Миний  сургалтанд суусан эмч нар хэрэв энэ аргачлалаа хэрэглэж байгаа бол Олон улсын түвшинтэй зэрэгцэж яваа.Миний хувьд энэ асуудлыг шийдсэн.
avatar