BEGO фирм Exocad программ хангамж бүхий шинэ төрлийн LabScan HD 3D сканнериа танилцууллаа
28-Jul-2016 277 0.0 0

Технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг Германы BEGO фирм өөрийн үйлдвэрийн дижитал сканнерийн шугамаа  exocad программ хангамж бүхий бүрэн автомат strip light scanner-уудаар баяжуулсанаа зарлалаа.

Энэхүү сканнериудынхаа тусламжтайгаар BEGO фирм шүдний лабораторийн зориулалттай CAD/CAM технологийн салбарт шинэ боломжуудыг амлаж байна. Уг сканерууд нь бүрэн HD чанар бүхий хоёр ширхэг эргэлддэг камерийн тусламжтайгаар эдийн дүрсийг маш тод сканнердах бөгөөд нарийвчилал нь <10µm юм байна. Stable Scan Stage technology-ийн тусламжтайгаар загварыг бэхлэхэд цаг алдах шаардлагагүй болсон тул загварыг сканнерт маш хялбарханаар байршуулаад шууд сканнердаж болно.

Бас нэг давуу тал нь сканнерийн иж бүрдэл нь сканнер, тохиргооны иж бүрдэл төдийгүй компьютер, гар, маус зэргийг багтаасан тул тус сканнерийг худалдаж аваад лабораторид шууд ашиглах боломжтой юм байна. Тохиргоо хийх, ашиглалтанд оруулах, сургалт зэргийг туршлагатай техникчид бүгдийг нь зааж өгнө.

Мөн уг худалдан авалтын багцад шүдний салбарын exocad программ хангамж болох DentalCAD-ыг багтааж өгсөн бөгөөд түүний тусламжтайгаар бүрээс, coping, bridge framework-ын дизайн боловсруулах төдийгүй inlays, onlays ба veneers-ыг загваржуулах Virtual Articulator Module-ыг нь ашиглан динамик хоршихуйн боловсруулалт хийх боломжтой гэнэ. Үүн дээр нэмээд системийн update-ийг нэг жилийн хугацаанд үнэгүй хийх боломжтой. Программ хангамжийн модулиудыг өөрийн хүссэнээрээ өөрийн хэгцээндээ тохируулан захиалах боломжтой.

Энэ сканнерийг худалдан авсанаар шүдний техникч BEGO фирмийн Герман улсын Bremen хотод байрлах high-tech production centre-ын BEGO CAD/CAM бүтээгдэхүүнүүдийн хэрэглэгчдийн ертөнцөд нэвтрэх боломжтой болно. Ингэснээр сканнер хийсний дараа материалын нэмэлт багцаас материалын сонголт хийх боломжтой.  Bremen-ы  high-tech production centre-д 4 янзын (SLM, HSC, CAD/Cast and rapid prototyping) техник аргачлалаар лазер болон milling technologies ашиглан бэлтгэсэн  хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь бэлэн болмогц богино хугацаанд лабораторилуу илгээгдэнэ.

Бүтээгдэхүүний засвар, үйлчилгээ, сургалтын чиглэлээр BEGO фирмийн зүгээс иж бүрэн үйлчилгээ үзүүлэх болхоо мэдэгдлээ.


Tag:3D scanner, технологийн мэдээлэл, CAD/CAM

Бусад мэдээлэл:






avatar