Элэгний С вирусын халдвар амны хөндийн хорт хавдарт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна
28-Jul-2016 0.0 0

HOUSTON, USA: Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас санаачилан тэмдэглэдэг 4 төрлийн өвчний нэг болох Элэгний Үрэвсэлээс Хамгаалах Дэлхийн Өдөр (World Hepatitis Day)-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүллээ.  Энэ өдөрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь эрүүл мэндийн байгууллагын хамааралтай хангалттай бус ариутгал ба аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тариурын улмаас дамжин халдварладаг элэгний үрэвсэлт өвчний талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл олгоход чиглэгддэг. С төрлийн элэгний үрэвсэл буюу Hepatitis C нь элэгний цироз болон бусад өвчнүүдийн шалтгаан болдог. Тэгвэл саяхан хийгдсэн судалгаагаар  hepatitis C вирусын халдвар авсан хүмүүс нь амны хөндийн хорт хавдарт өртөх өндөр эрсдэлтэй болох нь тогтоогдсон байна.

Уг судалгааг University of Texas-ын MD Anderson Cancer Center-ын судлаачид гүйцэтгэсэн бөгөөд 2004-2014 онуудад тус эрүүл мэндийн төвд hepatitis C вирусын халдвар авсан болох нь тогтоогдож байсан одоогоор ам залгиурын байрлалтай эсвэл ам залгиурын бус хүзүү толгойн байрлалтай хорт хавдар гэсэн оноштой 409 өвчтөн, хяналтын зорилгоор тамхинаас шалтгаалсан уушгины хорт хавдар, улаан хоолой, давсагны хорт хавдар бүхий 694 өвчтөнийг  хамруулсан байна.

Судлаачид ам залгиурын хорт хавдартай хүмүүс (14%) болон хүний папилломавирус эерэг ам залгиурын хорт хавдар бүхий өвчтөнүүд, толгой хүзүүний хорт хавдар бүхий өвчтөнүүдийг (20%)  хяналтын бүлгийн өвчтөнүүд (6.5%) -тэй харьцуулж үзэхэд hepatitis C вирусын халдвар  өндөр хувьтай болохыг илрүүлсэн байна.

Судлаачдын багийн ахлагчдын нэг  тус эмнэлгийн associate professor Dr. Harrys A. Torres-ын хэлж байгаагаар судалгааны эрэл хайгуулын үр дүн цаашид судалгаа хийх сонирхолыг ихээр өдөөж өгсөн гэнэ. Өвчтөнүүд дунд дээрх хоёр вирусын хооронд хамаарал байж болзошгүй уялдаа холбоо илэрсэн нь судлаачдыг цаашид папиллома вирусын гаралтай хорт хавдар нь hepatitis C вирустэй мөн холбоотой эсэхийг судлах сэдэл төрүүлсэн байна.

ДЭМБ-ийн мэдээллээр дэлхий дахинд 130-150 сая хүн архаг хэлбэрийн hepatitis C вирусын халдвар тээж явдаг бөгөөд тэдгээрээс жил тутам 700 000 хүн  hepatitis C-ээс шалтгаалсан элэгний үрэвслийн улмаас амь насаа алддаг. Эдгээр өвчнүүдэд  хамгийн их өртөмтгий бүс нутгуудад Африк, төв ба зүүн Азийн орнууд ордог. Hepatitis C вирус нь цусны гаралтай учир голдуу цус, цусаар бохирлогдсон зүйлсээр дамжин халдварладаг. Ховор тохиолдолд бэлгийн замаар эсвэл төрөх үед халдварладаг. Өнөөг хүртэл hepatitis C-ын эсрэг вакцин гараагүй байна.

ДЭМБ-ын зүгээс анх 2010 оноос World Hepatitis Day-г тэмдэглэж эхэлсэн бөгөөд жил бүрийн 7-р сарын 28 өдрийг элэгний өвчинөөс урьдчилан сэргийлэх өдрөөр зарласан байна. Дэлхий даяар сая сая хүмүүс хамтран энэ өдөр элэгний үрэвслийн талаар мэдлэг мэдээллээ дээшлүүлэхийн зэрэгцээ эмчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр засгийн газар болон төрийн захиргааны байгууллагуудад өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр хамтран ажилладаг.

Элэгний үрэвсэлтэй холбоотой энэхүү судалгаа нь “Association between hepatitis C virus and head and neck cancers” гарчигтайгаар Journal of the National Cancer Institute сэтгүүлийн 8-р сарын дугаарт нийтлэгдэх юм байна.


Tag:World Hepatitis Day, халдвар хамгаалал, hepatitis C

Бусад мэдээлэл:






avatar