Берлиний их сургуулийн эмнэлэгт нүүр амны мэс засалч эмч өвчтөндөө буудуулж амь насаа алдлаа
31-Jul-2016 0.0 0

BERLIN, Germany: Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт Charité—Universitätsmedizin Berlin Их Сургуулийн эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн мэс засалч амбулаторийн үзлэгийн өрөөндөө өвчтөндөө буудуулж нас барсан хэрэг гарлаа. 72 настай өвчтөн эмчийг буудаж хөнөөсний дараа өөрийгөө буудаж амиа хорлосон байна. Хэдийгээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн боловч 55 настай мэс засалч бууны шархаа даалгүй нас барсан байна.

Германы мэдээллийн веб сайт  rbb|24-ын мэдээлж байгаагаар тус өвчтөн болон эмч эрүүл мэндийн ноцтой асуудлын хүрээнд удаан хугацааны турш эмч өчтөний харилцаанд явсан байна. Нүүр амны мэс засалч нь амны хөндийн хавдарын чиглэлээр ажилладаг байсан гэж  Frankfurter Allgemeine сонинд мэдээлжээ.

72 настай өвчтөн Даваа гаригийн өглөө эмчтэй уулзах оролдого хийсэн ч эмч эзгүй байсан тул дараагийн өдөрийн үзлэгийн хуваарь авсан байна. Мягмар гаригийн үдээс хойш эмч үзлэгийн өрөөнд ирэх үед өвчтөн юу ч ярилгүйгээр түүнийг шууд хэд хэдэн удаа буудсан байна. Үүнийхээ дараа өвчтөн өөрийн толгойруу буудаж амиа  хорложээ гэж  rbb|24 мэдээллээ.

Хүнд шархадсан эмчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж чадсан ч шархаа даалгүй нас барсан гэж Charité их сургуулийн эмнэлгийн зүгээс мэдэгдэж байна. Мэс засалч тус их сургуулийн эмнэлэгт он удаан жил ажиллаж байгаа бөгөөд тус их сургуулийг дүүргэсэн нэгэн гэнэ.

Их Сургуулийн эмнэлэгт ийнхүү буун дуу гарсаны дараа олон тооны цагдаагийн ажилтнууд  болон цагдаагийн тусгай албаны SWAT бүлэглэл яаралтай хүрэлцэн ирж эмнэлгийг хамгаалалтанд аван үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Хэдэн цагийн дараа бүх үйл ажиллагааг хяналтандаа авч шалгасан бөгөөд терроризмтэй холбоогүй байна гэж цагдаагийн газрын  Twitter хуудсаар мэдэгдсэнээр эмнэлгийн үйл ажиллагааг сэргээжээ.

Ту их сургуулийн эмнэлгийн менежементийн баг Мягмар гаригийн үдэш хийсэн хэвлэлийн бага хурал дээр гэнэтийн энэхүү үйл явдлаас болж маш ихээр цочиролд орсоноо мэдэгдээд эмчиийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Харин эмнэлгийн өвчтөний нууцлалтай холбоотойгоор тус халдлагын шалтгааны талаар тайлбар өгөхөөс татгалзлаа гэж  Berliner Zeitung сонинд мэдээлжээ. Гэвч тус эмнэлгийн эмч Prof. Ulrich Frei тус хэрэг явдал нь өш хонзонгийн сэдлээс илүүтэйгээр өвчтөний аргаа барагдсан цөхрөлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.

Энэхүү үйл явдлыг дараа Их сургуулийн эмнэлгийн ажилчид одоог хүртэл сэтгэлзүйн цочиролоосоо гарч чадаагүй байгаа бөгөөд Эрүү нүүрний мэс заслын тасгийн үзлэгийг энэ долоо хоногийг дуустал зогсоон Их Сургуулийн эмнэлгийн тугийг хагас бөхийлгөсөн байдалтай байна.


Tag:гадаад үйл явдал, Charité

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar