Судалгаагаар насанд хүрэгчдийн дунд шүдний гажиг заслын эмчилгээний эрэлт өндөр байгаа нь тогтоогдлоо
31-Jul-2016 480 0.0 0

LONDON, UK: British Orthodontic Society буюу Их Британи улсын Шүдний гажиг заслын Нийгэмлэгийн явуулсан судалгаагаар тус улсын хэмжээнд насанд хүрэгчдийн дунд шүдний гажиг заслын эмчилгээний эрэлт өндөр байгаа нь тогтоогдлоо. 18-аас дээш настай судалгаанд хамрагдагсадын 75% нь шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Судалгаанд хамрагдагсадын дөрөвний нэгээс их хувь нь жил тутмын 50 шинэ тохиолдлыг манлайлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн дунд энэхүү эрэлт илүү өндөр хувьтай байна.

Албаны хүний мэдээллээр насанд хүрэгчдийн гажиг заслын эмчилигээний тухай мэдлэг мэдээлэл дээшилж байгаа эмчилгээний эерэг үр дүн зэрэг нь ийнхүү эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэлээ.

“Шүдний гажиг заслын эмчилгээний талаарх сонирхол ийнхүү өсөн нэмэгдэж байгааг бид тааламжтай хүлээн авч байна” гэж Британийн Шүдний Гажиг Заслын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч  Alison Murray хэллээ. Тэрээр  мөн “Шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж буй олон насанд хүрсэн өвчтөнүүд тэдний өөртөө итгэх итгэл болон амьдралын чанар маш сайн өсөн нэмэгдэж байгаа гэж бидэнд мэдээлдэг” гэж цохон тэмдэглэлээ.

Энэхүү судалгаа нь нийт Их Британи улсын хэмжээнд Шүдний Гажиг Заслын Нийгэмлэгийн 430 гишүүдийн оролцоотойгоор хийгдсэн байна.

 

 


Tag:судалгааны тойм, шүдний гажиг засал

Бусад мэдээлэл:






avatar