Dr.Yagoleira: Тулгуур эдийн эмчилгээг хэдий чинээ эрт үед нь эмчилж чадна, системийн өвчлөлийг төдийчинээ багасгаж болно.
01-Aug-2016 367 0.0 0

Santiago De Compostela University: -ийн эмнэлэгт 2014-2015 онд цус харвах өвчинд өртсөн 62, энэ өвчнөөр өвчлөөгүй 60 хүнийг хамруулан “Архаг тулгуур эдийн өвчин, цус харвах өвчний харилцан хамаарлын талаар” харьцуулсан судалгаа хийсэн байна. А бүлэг буюу цус харвах өвчинд өртсөн 62 хүний дунд архаг тулгуур эдийн үрэвсэлтэй хүний эзлэх хувь 69%, Б бүлэг буюу цус харвах өвчинд өртөөгүй хүмүүсийн бүлэгт 31% тус тус байжээ.

А бүлгийн өвчтөнүүд нь судасны эмгэг, даралт ихсэх, чихрийн шижиг, зүрхний хэм алдагдах өвчинтэй, архи, тамхины хэрэглээ ихтэй байсан байна.Судалгааны дүнгээс архаг явцтай тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүсийн цус харвах өвчинд өртөх магадлал өндөр байгаа бөгөөд энэ 2 өвчин хоорондоо харилцан хамааралтай төдийгүй ШТЭҮ нь эрхтэн системийг өвчлүүлэх, цусан хангамж доголдох өвчний үүсгэвэр болж байх боломжтой талаар таамаг дэвшүүлсэн байна.

Dr. Yagoleira ...Шүдний тулгуур эдийн эмчилгээг хэдий чиний эрт үед нь эмчилж чадна, эрхтэн системийн өвчлөлийг төдийчинээн багасгаж чадна ... гэж үзжээ.

 


Tag:тулгуур эдийн өвчин, periodontitis, Research

Бусад мэдээлэл:






avatar