“Endo-restorative symbiosis: Endorestodontics” сэдэвт онлайн сургалт болно
02-Aug-2016 0.0 0

SOFIA, Bulgaria/DUBAI, UAE: Эндодонтын салбарын мэргэжилтнүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг олон улсын хэмжээний үйл явдал болох ROOTS SUMMIT их хурал АНЭУ-ын Дубай хотод нээлтээ хийхэд хэдхэн сар үлдээд байна. Энэ х хурал дээр тавигдах лекц, гардан дадлагын семинариуд эндодонтын салбарын 2016 оны хамгийн гол үйл явдалаар нэрлэгдээд байна. Тэгвэл 8-р сарын 8-ы өдөр ROOTS SUMMIT-ын илтгэгчдийн нэг Dr Mile Churlinov шүд нөхөн  сэргээх хоёр томоохон ажилбарыг нэгтгэсэн “endorestodontics” концепцийн тухай онлайн лекц унших гэж байна.

Энэхүү онлайн сургалтан дээр Dr Mile Churlinov элэгдсэн болон ихээхэн хэмжээний гэмтэлтэй шүдэнд эндодонтын эмчилгээг хэрхэн хийж гүйцэтгэх талаар лекц уншина.

Dr Mile Churlinov нь эндодонт болон ресторатив эмчилгээний аргыг хослуулан эмчилгээг хэрхэн гүйцэтгэх чиглэлээр ажилладаг бөгөөд байнгын үргэлжилсэн судалгаанууд дээр үндэслэн энэ салбарт гарч буй тэргүүүлэх инновациудыг эзэмшдэг байна.

Энэхүү сургалт нь “Endo-restorative symbiosis: Endorestodontics” гарчигтай бөгөөд 8-р сарын 8-ы өдөр төв европын цагаар оройн 7 цагаас (7 p.m. (CEST) эхлэнэ. Энэхүү онлайн сургалтанд www.dtstudyclub.com сайтаар дамжуулан үнэ төлбөргүйгээр бүртгүүлэх боломжтой.

Мөн уг сургалтанд хамрагдсан хүмүүс 11-р сарын 30-аас 12-р сарын 3-ы хооронд Дубай хотын Crowne Plaza Dubai зочид буудалд болох их хурал дээр Dr Mile Churlinov—ын сургалтанд биечлэн сууж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Dr Mile Churlinov эмч 12-р сарын 2 өдрийн өглөөний 8:30 цагаас “Pulpotomy in permanent dentition—Not what you expected” сэдвээр лекц уншина


Tag:Сургалт, Эндодонт, онлайн сургалт

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar