International Dental Show (IDS) 2017 Амны хөндийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлтийн асуудал дээр голлон анхаарч ерөнхий сэдвээ болголоо
03-Aug-2016 1355 0.0 0

COLOGNE, Germany: Герман улсын Cologne хотод хоёр жил тутамд болдог International Dental Show (IDS) нь шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба үйлдвэрлэлийн салбарын хамгийн гол үйл явдалд тооцогддог билээ. Дараагийн удаагийн IDS 2017 оны 3-р сарын 21-25 өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа бөгөөд энэ удаа шүдний салбарын урьдчилан сэргийлэлтийн асуудалд голлон анхаарч дүрс оношлогоо ба микробиологийн оношлогооны боломжуудыг түлхүү танилцуулах болно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байна.

Сүүлийн арав гаран жилийн хугацаанд шүний тусламж үйлчилгээний салбар ломбонд тулгуурласан нөхөн сэргээх эмчилгээний хэлбэрээс урьдчилан сэргийлэхэд тулгуурласан чиг хандлагаруу аажим шилжилт хийж байна. Энэхүү шилжилт өөрчилөлт нь хүн амын дундах эмчилгээгүй орхисон амны хөндийн өвчлөлүүд хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд  хэрхэн муугаар нөлөөлдөг талаарх мэдлэг мэдээлэл дээшилж байгаа болон нийт дэлхий даяар ахмад настай хүн амын тоо толгой өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүний өөрийн төрөлхийн шүдийг аль болох удаан хугацаагаар хадгалах эрмэлзэл зэрэг олон асуудлуудтай уялдаатай байна.

Амны хөндийн эрүүл ахуй нэн ялангуяа гэрийн нөхцөлд амны эрүүл ахуйг сахин хамгаалах асуудал нь амны хөндийн эрүүл мэндийг урт удаан хугацаагаар тогтвортой нэгэн түвшинд барьж тогтооход маш чухал зүйлс юм. Тэгвэл 2017 оны IDS үзэсгэлэн яармагийн үеэр шүдний салбарын мэргэжилтнүүд энэ чиглэлд бүтээгдсэн хамгийн сүүүлийн үеийн технологийн инновациудтай танилцах боломжтой болох нь.

Үзэсгэлэн яармагт оролцогсод гэрийн нөхцөлд ба эмнэлгийн нөхцөлд ашиглаж болох  хамгийн сүүлийн үеийн авианы болон хэт авианы төхөөрөмжүүд, агаарын урсгалаар цэвэрлэх төхөөрөмжүүдийн тухай мэдээлэл олж авна. Түүнчилэн амны хөндийн урьдчилан сэргийлэлтийн зорилгоор төрөл бүрийн салбар хоорондын зориулалтаар ашиглаж болох өндөр  нягтралт амны хөндийн дижитал камериуд, камерт суурилсан хэт ягаан туяаны технологиуд, аналог ба дижитал дүрс оношлогооны төхөөрөмжүүдтэй мөн танилцаж болно.

Үзэсгэлэн яармагийн явцад дэлхийд нэр хүндтэй амны хөндийн урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр ажилладаг экспертүүдээс биечилэн зөвлөгөө авах энэ чиглэлийн тэргүүлэх компаниудтай хамтран ажилах чиглэлээр яриа хэлэлцээр хийх боломжтой.

“Амны эрүүл ахуй гэдэг бол шүдний салбарын өрсөлдөөний цөм хэсэг юм. IDS энэ чиглэлээр гайхамшигтай хосгүй боломж олгож байна. Амны эрүүл ахуйн чиглэлээр пүүс компаниуд үзэсгэлэн гаргаж, мэргэжлийн экспертүүд хэлэлцүүлэг өрнүүлж орчин үеийн амны хөндйн эрүүл ахуйн бүх дэвшилтэт концепцүүдийг нэгэн дор үзэх, хэлэлцэх боломж олгож байна” гэж  Association of German Dental Manufacturers-ын гүйцэтгэх захирал Dr Markus Heibach хэлж байна.

 


Tag:гадаад үйл явдал, International Dental Show, IDS

Бусад мэдээлэл:






avatar