A systematic review: Dental Sealant-ууд нь байнгын араа шүдний шүд цоорох өвчинд өртөх эрсдлийг 80% хүртэл бууруулдаг болохыг тогтоолоо
03-Aug-2016 917 0.0 0

CHICAGO, USA: American Dental Association (ADA) ба American Academy of Pediatric Dentistry (AAPD) хамтран Dental Sealant- нь хүүхдийн шүдний цоорлын эсрэг тэмцэхэд хүчирхэг, үр дүнтэй арга болох талаар шинэ systematic review хэвлүүлэн эмчилгээний удирдамжийг шинэчилэн баталсанаа зарлалаа. Энэхүү systematic review нь “Sealants for Preventing and Arresting Pit-and-Fissure Occlusal Caries in Primary and Permanent Molars,” гарчигтай бөгөөд “Evidence-based Clinical Practice Guideline for the Use of Pit-and-Fissure Sealants,” эмчилгээний шинэчилсэн удирдамжийн хамт Journal of the American Dental Association-ы 8-р сарын дугаарт, Pediatric Dentistry сэтгүүлийн мөн 8-р сарын дугаарт хэвлэгдэх гэж байна.

Хэдийгээр шүдний ихэнх өвчинүүд нь урьдчилан сэргийлэх боломж маш өндөр боловч АНУ-ын 2011-2012  онд хийгдсэн National Health and Nutrition Examination Survey (NHANES) судалгаагаар 6-11 настай хүүхдүүдийн 21%, 12-19 настай өсвөр насныхны 58% шүд цоорох өвчинд өртөөд байгаагаас шүд цоорох өвчин нь хүүхдүүдийн дунд тохиолддог хамгийн өргөн тархацтай архаг өвчинөөр тооцогдож байна.

Шинээр гарсан systematic review-д сүүлийн 50 жилийн турш шүдний урьдчилан сэргийлэлтийн салбарт идэвхтэй ашиглагдаж буй dental sealant эмчилгээний үр дүн, тогтоц, хоруу чанар зэрэгт  ситемчилсэн анализ хийсэн байна.

“Sealant нь хүүхэд болон өсвөр насныхны шүд цоорох өвчинөөс урьдчилан сэргийлэх практикаар баталгаажсан үр дүнтэй арга юм. Амны хөндийн өвчин эмгэг нь хэн бүхний өөртөө итгэх итгэлд хүчтэй нөлөө үзүүлж жил бүр 51 сая цаг хичээл завсардах шалтгаан болдог” гэж судалгааны багийн ахлагч Timothy Wright, D.D.S., M.S хэлж байна. “Бидний хийсэн энэхүү судалгааны тайлан нь sealant-ыг шүдний цоорлоос сэргийлэх зорилгоор өдөр тутмын практикт заавал ашиглах хэрэгтэйг батлаад зогсохгүй sealant бүхий хүүхдүүд sealant-гүй хүүхдүүдээс шүд цорох өвчинд өртөх эрсдэл 80% бага болохыг тогтоолоо” гэж тэрээр нэмж хэллээ.

Шүдний sealant-ыг араа шүднүүдийн төрөлхийн ховил хонхорыг хааж тавьдаг бөгөөд энэ нь тэр хэсэгт нян бактери хуримтлагдах боломжийг таслан зогсоодог. Sealant нь зөвхөн шүд цоорох өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй цоорлыг эхний үе шатанд нь зогсоох үйлчилэлтэй.

“Шинээр гаргасан эмнэлзүйн удирдамж нь амны хөндийн эрүүл мэндийг дэмжих зориогоор sealant-ыг ашиглах явдалд маш ойлгомжтой зааварчилгаа болох болно” гэж Dr. Timothy Wright хэлж байна.

Хэрэв та шинээр гарсан systematic review-тэй танилцахыг хүсвэл энд дарж татаж авна уу

 

 


Tag:A Systematic Review, Research, Dental Sealants

Бусад мэдээлэл:






avatar