Ceramic Injection-Moulding Technology-ийн тусламжтайгаар хямд бөгөөд бат бөх шаазан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
07-Aug-2016 0.0 0

Машин, пуужин, гар утас, болон бусад юуг ч тун удахгүй түргэн хугацаанд, байгальд эерэг, хямд өртөгөөр илүү өндөр нарийвчилалтай үйлдвэрлэх боломжтой болно гэж ceramic engineering  чиглээр ажилладаг Scientific Ceramic Engineering компани мэдэгдэж байна.

Scientific Ceramic Engineering компаний Purdue innovation нэрийн дор хөгжүүлж буй injection-moulding technology-ийн тусламжтайгаар өрөөний температурт, нам даралтын шахагч тусгай зориулалтын машин ашиглан, хорт бүтээгдэхүүн ялгаруулахгүй, илүү хямд өртөгөөр бүх төрлийн зориулалт бүхий керамик бүтээгдхүүн үйлдвэрлэх боломжтой гэнэ.

“Уламжлалт шаазангийн технологи нь шаазанг маш өндөр температурт хайлуулж өндөр даралтаар шахдаг байсан бөгөөд үүний улмаас хортой бүтээгдэхүүн ялгардаг байсан бөгөөд компаниуд үүний төлөө нэлээд их зардал гаргадаг байсан төдийгүй маш иих цаг зарцуулдаг байсан” гэж  Scientific Ceramic Engineering компаний гүйцэтгэх захирал David Forster хэлж байна. Тэрээр мөн “Манай  шинэ бүтээгдэхүүн нь хоргүй усанд уусдаг холбогч бодис ашигладаг бөгөөд яг ийм бодисыг амны эрүүл мэндийн бүтээгдэхүүн, саван, мэс засалд ашигладаг ” гэлээ.

Scientific Ceramic Engineering шинэ бүтээгдэхүүнийхээ зөвшөөрлийг Purdue Research Foundation Office of Technology Commercialisation нэр дээр авсан байна. Scientific Ceramic Engineering нь өөрөө 2016 оны Purdue Start-up Class-ын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд 2016 оны байдлаар 27 старт ап төсөл Purdue intellectual property-н хүрээнд зангидагдан ажиллаж байна.

 


Tag:dental ceramic, шаазан шүд, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar