Нүүр амны дүрс оношилгоонд ашиглаж буй орчин үеийн Computed tomography ба Cone beam CT (CBCT)-ын тухай
10-Aug-2016 2351 3.0 0

Computed tomography (CT) гэдэг нь биеийн араг яс, тулгуур эрхтнүүдийн бүтцийг шинжлэх зорилгоор рентген аргачилал дээр тулгуурлан бүтээгдсэн орчин үеийн дүрс оношлогооны төхөөрөмж юм. Биеийн бусад хэсгүүдийн нэгэн адил хүзүү толгойн гэмтэл, эмгэгүүдийн үед хамгийн өргөн  ашиглагддаг дүрс оношлогооны нэгэн арга нь гарцаа байхгүй  Computed tomography (CT) болжээ. Гэвч тухайн өвчний илрэх эмнэлзүйн шинж тэмдэг, эмчийн онош баталгаажуулах тандалт шинжилгээний зорилгоор CT-г дижитал рентген зургийн оношлогоо, magnetic resonance imaging (MRI) ба ultrasonography (хэт авианы оношилгоо) оношогооны аргачилалуудтай  хавсран ашиглах нь бий.

Ердийн Computed tomography

Уламжилалт буюу ердийн Computed tomography нь эрүү нүүрний орчимын хэсгүүдэд дүрс оношлогоо хийхдээ helical fan beam рентген цацрагийн төхөөрөмж ба  мэдрэгч ашигладаг. Рентген дүрсүүдийг ихэвчилэн босоо хавтгайн дагуу зүслэг хийн авах бөгөөд түүнийгээ 2 хэмжээст дүрс болгон буулгадаг. CT нь single-slice ба multiple detector CT (MDCT) гэсэн хоёр төрөл байна. CT scan төхөөрөмжүүүд нь ихэвчилэн томоохон эмнэлэг ба оношлогооны төвүүдэд голдуу байдаг нь түүний өндөр үнэ өртөг, овор хэмжээ, байнгын арчилгааны зардал, ба заавал тусгай мэргэжилтэн байх шаардлага болон цацрагийн өндөр тун ялгаруулдагтай холбоотой.

Cone beam CT (CBCT)

Cone beam CT нь уламжлалт хальсны зүсэлтэт аргаар дүрсийг буулгадаг CT-ээс ялгаатай нь volumetric tomography аргачилал дээр үндэслэгдсэнд оршино. 3 хэмжээст Cone beam рентген цацрагийн эх үүсвэр нь өвчтөний гавал тархины хэсгийг 3600 -аар эргэлдэж дүрсийг буулгадаг. 3D эх үүүсвэрээс авсан тоон өгөгдөлийг voxels эсвэл volume pixels (дижитал камертай ижил) нэгжид хувирган рентген цацрагийн шингээгдсэн эрчимийг цэг бүрээр тодорхойлж гаргадаг. Урьдчилан тодорхойлсон интервалд “үндсэн” зургаа аваад дараа нь компьютерийн программ хангамжийн удирдлагын дагуу алгоритмаа өөрчилж босоо, хэвтээ, тууш тэнхлэгийн дагуу зураг авч 3 хэмжээст дүрслэлийг үүсгэдэг. Энэхүү зураг авах процессийг multiplanar reformation (MPR) гэж нэрлэнэ.

MPR-ын бусад хувилбарууд:

Oblique planar reformation- Энэ нь 2 хэмжээст босоо тэнхлэгийн бус дүрслэл бөгөөд temporomandibular joint (TMJ) ба саатсан агт арааг үнэлэхэд ашигладаг

Curved planar reformation – панорамный рентген зургийн аргачилалтай төстэй боловч дүрсний алдаа  байхгүй

Serial transplanar reformation – Олон удаа дараалан авсан рентген зураг (1 мм зузаантай, 1 мм заагтай) түүшин сэртэнгийн ясны зузаан, өргөн, өндөр, мэдрэлийн сувагтай харьцаж буй байдал, эрүүний салааны хэлбэр, толгойн хэмжээ, эрүү чамархайн үений эмгэгийг тодорхойлох зорилгоор ашиглана

Multiplanar volume reformation – Voxel нэгжийн тоо хэмжээг өсгөн зузаан зүслэгтэйгээр авсан  panoramic (25-30 мм) ба cephalometric (130-150 мм) зураг

Maximum intensity projection (MIP) – Гадаргуугийн дүрслэлийн pseudo-3-D бүтцээс Voxel-ийн өндөр агууламжтай хэсгийг тусгаарлаж авсан зураг. Энэ аргачлалын тусламжтайгаар тухайн зургийн горимд ажилладаг программ хангамжаар өнгийн эффект өгсөнөөр яг бодитой мэт 3 хэмжээст дүрслэл үүсгэх боломжтой. Түүнчилэн энэ аргачлалын программ хангамжийн  user interface -ийг ашиглан яг зураг авч байх үедээ эдийн бүтцийг  3 хэмжээст дүрслэлээр бодитоор харах боломжтой.

CBCT-ын эмнэлзүйн хэрэглээ

CBCT-ын эмнэлзүйн зориулалт өдөр тутам хүрээгээ тэлсээр байна. Энэ технологи нь шүдний эмчилгээний салбарт өргөн хүрээнд ашиглагдаж байгаа бөгөөд имплант эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, эрүү нүүрний мэс заслын ажилбар төлөвлөх, үнэлэх, TMJ  эмгэгийн оношилгоо, тулгуур эдийн эмгэг, шүдний сувгийн эмчилгээ, хиймэл шүд, гажиг заслын практикт ашиглагдаж байна. Саяхан тус салбарт 12-inch -ийн аварга том FOV дүрс оношлуур нэвтэрсэнээр уламжилалт CT ба cephalometric radiograph-ыг бүрэн орлох хэмжээнд хүрээд байна.

CBCT-ийн давуу талууд

CBCT technology нь рентген цацрагийн эх үүсвэрийн өртөг ба хэмжээг бгасгаж өгсөн, рентген мэдрэгч дижитал сенсорын чанарыг маш сайн сайжруулсан, персональ компьютерийн хүчин чадал тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа зэрэгтэй холбооотойгоор эмнэлззйн практикт маш хурдтайгаар нэвтэрч байна. Дээрх үзүүлэлтүүдээс шалтгаалан олон олон эмч мэргэжилтнүүд CBCT төхөөрөмжид хөрөнгө оруулах нь найдвартай гэж үзсэнээс төхөөрөмжийн борлуулалт ч маш өндөр байгаа юм байна.

Энэ төхөөрөмж нь дижитал  гэрэл зураг ба рентген зургийн нэгэн адил дүрсийг боловсруулах ажилбар нь маш хялбархан бөгөөд дүрсийг томруулж харах, тасдаж авах, зургийн контрастыг өтгөрүүлэх шингэрүүлэх, визуаль орчинд өнгө өгч  харах, курсороо ашиглан хэмжилт хийх, зурганд текст мэдээлэл оруулах гэх мэт маш олон давуу талтай. Бас нэг маш том давуу тал нь CBCT зургийн мэдээллийг интернэтээр дамжуулж алсын зайн оношилгоо хийх ба нүүр амны эрхтэн тогтолцооны дүрс оношилгоог лабораторилуу илгээж эмчилгээний төлөвөлгөө боловсруулах гэх мэт юм.

CBCT нь уламжилалт CT болон дижитал рентген зургийн аргуудтай харьцуулахад дараах давуу талуудтай:

Collimated X-ray beam adjustment – FOV-ыг өөрийн хүссэн хэсэгт тусган өөрчилөх. Тухайлбал сувгийн эмчилгээний үед сувгийн дотоод тодорхой хэсгүүдэд

Image accuracy – рентген зургийн дүрсний гажилт ба хэмжээний өөрчилөлт байхгүй

Image quality - Isotropic voxels-ын тусламжтайгаар зургийг маш өндөр чанартай авна.

Уламжлалт CT-ээс зураг авах хурд илүү хурдан – төхөөрөмжөөсөө хамаарч 10-70 секундэд зураг авна

Цацрагийн тун бага – Уламжлалт CT-ээс цацрагийн тун бага боловч, дижитал рентген зураг авахаас илүү

Зөөлөн эдийн дүрслэл – Зөөлөн эдийн дүрсийг гаргах чадвартай тул ялангуяа сувгийн эмчилгээний үед  маш чухал

Surgical stent бэлтгэх боломж – Оношлогооны мэдээллийг шүдний лабораторид илгээснээр surgical stents бэлтгэх боломжтой.

Дүрсний хуурмаг байдал арилсан – Гайхамшигтай өндөр  нарийвчилалтай программ хангамж ашиглах тул

 

CBCT-ийн дутагдалтай талууд

Цацрагийн  тун их – Энэ нь ердийн дижитал рентген зургийн агачилалтай харьцуулахад

Буруу ашиглах боломж – Туршлагагүй мэргэжилтэн ашиглавал илүү их цацраг ялгаруулах боломжтой

Цацрагийн дарамт – Шүдний гажиг заслын олон удаагийн хяналтын үед ялангуяа хүүхдүүдэд

Эрхтэнүүдийг цацрагаар хордуулах – Өнчин тархи, шүлсний булчирхай, нүд, арьс, ясны чөмөг, хөх, нөхөн үржихүйн эрхтнүүд

Сургалт – Өндөр чанартай оношлогоо хийхийн тулд заавал тусгай зориулалтын мэргэжилтэн, сургалтанд хамрагдсан байх шаардлагатай

Шүдний цоорлын оношилгоо хийх боломжгүй

Металл, амальгам, цутгамал металл шүдэлбэр ба гутта-перчээс шалтгаалан дүрс сарних боломжтой

Программ хангамж ба төхөөрөмжийн технологийн хоцрогдолд өртөх боломжтой


Tag:CBCT, эмнэлзүйн практик, дүрс оношилгоо, CT

Бусад мэдээлэл:






avatar