Dentsply Sirona эндодонтын салбарын анхны 3D программ хангамж хөгжүүлсэнээ зарлалаа
11-Aug-2016 0.0 0

Эндодонтын салбарт тун саяхан нэгэн шинэ инноваци нэвтэрсэнээ зарласан нь ORTHOPHOS unit CBCT төхөөрөмжөөс ирэх мэдээлийг боловсруулж сувгийн эмчилгээний төлөвлөгөө ба хяналт хийх боломжтой анхны CBCT-д тулгуурласан программ хангамж болох 3D Endo юм. Энэхүү программ хангамжийг дижитал төхөөрөмжийн салбарт тэргүүлэгч Dentsply Sirona-ын инженер, судлаач, программ хангамж хөгжүүлэгчид хамтран бүтээсэн байна.

CBCT төхөөрөмжөөс ирэх тоон өгөгдөлийг тусгай 3D визуаль орчинд хувиргаснаар сувгийн хэлбэр дүрсийг бодит мэт харж программ хангамжид нэмэлтээр суулгаж өгсөн файлын сангаас тохиромжтой сувгийн эмчилгээний багажийг сонгох боломжтой юм байна. Үүний улмаас сувгийн эмчилгээ илүү үр дүнтэй бөгөөд аюулгүй болно. Энэ программ нь мөн өвчтөнтэй харьцах үйл ажиллагааг илүү сайжруулж өгөх бөгөөд өвчтөнд шүдний эмнэлзүйн нөхцөл байдлын талаар таниулж ойлгуулах, шаардлагатай эмчилгээг тайлбарлахад тус дөхөм болно.

Сүүлийн жилүүдэд Dentsply Sirona компани шүдний сувгийн эмилгээний салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж энэ чиглэлийн тоног төхөөрөмж, багаж зэмсэг үйлдвэрлэх чиглэлд  идэвх гарган ажиллаж байна. 2014 онд  Maillefer фирмийн WAVEONE®, VDW фирмийн RECIPROC® зэрэг reciprocal file systems чиглэлдээ тэргүүлэгч хоёр системийг  өөрийн TENEO шүдний эмчилгээний иж бүрдэл үзлэгийн сандалд холбоож өгсөн бөгөөд саяхан SINIUS centres машинд холбож өгсөн нь сувгийн эмчилгээний хүчин чадлыг хангалттай өндөр хэмжээнд нэмэгдүүлээд байна. Одоо эдгээрийг 3D Endo software -д холбож өгсөнөөр сувгийн эмчилгээг үнэмлэхүй дээд түвшинд  гүйцэтгэх бүрэн боломж олгож байна.

 


Tag:сувгийн эмчилгээ, dentsply sirona, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar