Шүдний салбарт ашиглагддаг олон улсын стандартчилалын асуудалд
12-Aug-2016 0.0 0

Шүд ба нүүр амны эрхтний материал судлалын салбарт стандартчилал бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нэгэн адил арга замаар нэвтэрсэн байдаг. Стандарт гэдэг нь тухайн бараа бүтээгдэхүүний үндсэн шинж чанаруудыг тусгаж өгсөн баримт бичиг бөгөөд тус материалын шинж чанар дээр үндэслэн хэрэглэгчид сонголт хийдэг. Стандарт нь бидний өдөр тутмын амьдралд маш өргөн хүрээнд ашиглагддаг.  Тухайлбал бензины октан, DVD формат, компьютерийн программчилал, тэр байтугай өндөгний хэмжээ, энэ бүгд стандартаар зохиоцуулагддаг. АНУ-ын хэмжээнд бүх төрлийн стандарт нь  American National Standards Institute (ANSI) байгууллагын удирлаган дор нэгтгэн зохицуулагддаг.  ANSI-ын удирдлага зааварчилгааны дагуу маш олон үйлдвэрлэл, үйлчилгээний салбар тус тусын сандартуудыг мөрдүүлдэг бол шүдний эмчилгээний салбарт стандартыг мөрдүүлэх албан ёсны байгууллага нь American Dental Association юм.

АНУ-ын хэмжээнд шүдний салбарын материал, бүтээгдэхүүнүүдийн чанарын  хяналт, үнэлгээг American Dental Association-ы Council on Scientific Affairs салбар зөвлөл хариуцан ажилладаг. Тус зөвлөл нь шүдний эмчилгээний салбарт ашиглагдаж буй эмийн бодис, материал, тоног төхөөрөмж, багаж зэмсгүүдэд  хяналт тавьж, стандарт мөрдүүлэх  арга хэмжээ авдаг. Тус салбар зөвлөлийн хяналтыг амжилттай давсан бараа бүтээгдэхүүнд ADA-ын зөвшөөрлийн дардас олгодог.

ADA-ын салбар зөвлөлд өөрийн бараа бүтээгдэхүүнийг шалгалтанд оруулах пүүс компаниуд ADA-ийн удирдамжийн дагуу бүтээгдхүүний мэдээллээ илгээдэг бөгөөд шалгалт, сорилыг давсан бүтээгдэхүүнүүд 3 жилийн хугацаагаар ADA-ийн дардас хэрэглэх эрхтэй болно. 3  жил ашигласны дараа бүтээгдэхүүнийг дахин хяналтанд оруулах шаардлагатай.

Зарим материалын хувьд ADA-ын зүгээс физик ба механик шинж чанарын мөш өвөрмөц тусгай шаардлага тавих бөгөөд түүнийг лабораторийн нөхцөлд туршилтанд оруулсаны дараа техникийн үзүүлэлтэд тусгаж  өгдөг. Техникийн тусгай үзүүлэлтийг маш олон материалд зориулан тусд нь хөгжүүлж байдаг.  Мөн олон материалын хувьд эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнд үндэслэн үр дүн сайтай бөгөөд аюулгүй болох нь батлагдвал ADA-ын дардас олгодог байна.

American Dental Association-ы материалын хяналт, баталгаажуулалтын дардас олгох үйл ажиллагаа нь сайн дурын шинж чанартай бөгөөд бүх материалуудыг заавал хяналт шинжилгээнд оруулах шаардлага тавьдаггүй.  ADA-ын дардас нь тухайн бүтээгдэхүүний хувьд илүү маркетинг, борлуулалтын ач холбогдолтой байх нь элбэг.

Харин АНУ-ын U.S. Food and Drug Administration (FDA) байгууллага бол эрүүл мэндийн болон бусад үйлчилгээний салбарт ашиглах материал, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнд албан ёсны хяналт тавьж ашиглаж болох тусгай зөвшөөрөл олгодог.

Дэлхийн бусад улс орнуудын хувьд стандартчилалын асуудлыг ихэнхдээ засгийн газрын харьяаны агентлагууд хариуцан ажилладдаг бол  International Standards Organization (ISO) байгууллага нь өөрийн бүрэлдэхүүнд ордог гишүүн орнуудад зориулан нэгдсэн стандарт гаргах чиглэлээр ажилладаг. Шүдний салбарын олон улсын стандарт боловсруулах, чанарын хяналт тавих үйл ажиллагааг FDI-World Dental Federation хариуцан ажилладаг.

Тэгвэл сүүлийн үед Европын Холбооны улсуудын хэмжээнд худалдаалах бараа бүтээгдэхүүнүүдэд Евро комиссын зүгээс CE marking symbol  ашиглах шаарлага тавьдаг. Энэ нь Европын Холбооны зүгээс боловсруулсан тусгай шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэл болгон олгогддог байна.


Tag:менежемент, ISO, FDA, Ada, стандарт

Бусад мэдээлэл:






avatar