ROOTS SUMMIT онлайн сургалт: Сурвалжийн сувгийн халвдаргүйжүүлэлтэнд ашиглагдаж буй лазерийн технологийн талаар танилцуулна
16-Aug-2016 0.0 0

DUBAI, UAE: Шүдний сурвалжийн суваг нь морфологи бүтцийн хувь маш түвэгтэй гэдгийг шүдний эмчилгээний салбарын мэргэжилтнүүд нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Ийм ч учраас шүдний сувгийг угааж цэвэрлэх, ариутгах нь нэлээд хүнд сорилтонд тооцогддог. Тэгвэл Dental Tribune Study Club-ын онлайн сургалтын энэ удаагийн зочиноор эндодонтын салбарын эксперт Dr David E. Jaramillo оролцож photon-induced photoacoustic streaming (PIPS) аргачилалын тусламжтай photoacoustics лазераар идэвхжүүлж суваг угаах шинэ төрлийн аргачилалын талаар болон бусад өргөн хүрээнд ашиглагддаг аргачлалуудыг хамруулан сургалт зохион байгуулах гэж байна.

Сургалтан дээр Dr David E. Jaramillo эмч PIPS concept-ын давуу талын тухай  гэрлийн микроскоп ба электрон микроскоп, нян судлалын сүүлийн үеийн аргачлалууд дээр тулгуурлан тайлбарлана. 1 цагийн онлайн сургалтын төгсгөлд сургалтанд хамрагдагсад  PIPS technology-ийн сурвалжийн суваг халдваргүйжүүлэх ба бичил хог үйрмэгийг зайлуулах ажилбарын үр дүнг шалгаж үзэх боломжтой гэнэ.

Энэхүү сургалт нь “The use of laser-activated irrigation (PIPS) for the root canal” гарчигтайгаар 8-р сарын 30 өдрийн 13 цаг (Eastern Standard Time)-аас эхлэнэ. Сургалтанд хамрагдахыг хүсэгчид http://www.dtstudyclub.com/The-use-of-laser~activated-irrigation-*em11*PIPS*em12*-for-the-root-canal-2572.html#.V7Jo9YVOJPa хаягаар бүртгүүлж болно.

Dr David E. Jaramillo нь АНУ-ын Техас Их Сургуулийн эндодонтын салбарын дэд профессор юм байна. Мөн тэрээр 2016 оны 11-р сарын 30-аас 12-р сарын 3-ы өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотод болох 2016 ROOTS SUMMIT их хурлын шинжлэх ухааны салбар хорооны даргаар ажиллаж байна.


Tag:Сургалт, webinar, сурвалжийн сувгийн ариутгал халдвар, лазерийн технологи

Бусад мэдээлэл:






avatar