Dentsply Sirona фирмийн зохион байгуулсан SIROWORLD 2016 их хурал боллоо
17-Авг-2016 0.0 0

Шүдний эмч нар болон шүдний технологийн салбарын лидерүүдийн цугларалт болох  SIROWORLD professional conference АНУ-ын Флорида мужийн Орландо хотод 8-р сарын 11-13 өдрүүдэд боллоо.

Дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн мянган шүдний эмч нар ба техникчид цуглан шинжлэх ухаан технологийн салбарын хамгийн сүүүлийн үеийн дэвшилт ололтыг таницуулсан SIROWORLD 3 өдрийн арга хэмжээнд оролцон шүдний салбарын тоон технологийн концепцүүд, аман доторх ба амны гаднах дүрс оношлогооны төхөөрөмжүүд, шүдний имплант, гажиг засал, эндодонт, нөхөн сэрргээх эмчилгээ, шүдний эрүүл ахуй, эмнэлзүйн ппрактик менежементийн сүүлийн үеийн ололт амжилтуудтай танилцлаа.

 SIROWORLD их хурал дээр Dentsply Sirona дэлхийд алдартай 70  гаран технологийн салбарын лидерүүдийг тухайлбал Mr. Todd Ehrlich, Mr. August de Oliveira, Mr. Neal Patel, Mr. Arun Garg, Mr. Michael Skramstad ба Mr. Clifford Ruddle урьж авчиран лекц уншууллаа.

Энэхүү арга хэмжээний бас нэг онцлог үйл явдал нь Форбес сэтгүүдийн тэрбумтангуудын жагсаалтанд байдаг тэрбумтан Richard Branson-ыг урьж лекц уншуулсан явдал байлаа. Тэрээр өөрийн амжилтын түүхээс хуралд оролцогчидтой хуваалцан иноваци, технологи, нийгмийн хариуцлагын чиглэлээр илтгэл тавьлаа.


Tag:гадаад үйл явдал, dentsply sirona, конференц, siroworld

Бусад мэдээлэл:






avatar