Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгийн 8-р чуулган, ЭНТЭ-ийн ЭНМЗ тасгийн 45 жилийн ойд зориулсан хамтарсан олон улсын хурал болно
17-Aug-2016 771 0.0 0

Энэ оны 9-р сарын 90 өдөр УНТЭ-ийн хурлын заланд  Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгийн 8-р чуулган, ЭНТЭ-ийн ЭНМЗ тасгийн 45 жилийн ойд зориулсан хамтарсан олон улсын хурал болно

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Эрүү Нүүрний Мэс Засал (ЭНМЗ)-ын тасгийн 45 жилийн ойн хурлыг энэ жил Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгийн 8 дугаар ээлжит чуулгантай хамтатган Олон Улсын бага хурал болгон 2016 оны 9 дүгээр сарын 30нд зохион байгуулахаар болоод байна. Tус хурaлд амны хөндий, эрүү нүүр, толгой хүзүүн мэс заслын орчин үеийн эмчилгээ, судалгааны талаарх дэлхийн өнөөгийн түвшний мэдлэг мэдээлэлийг та бүхний сонорт хүргэхээр зохион байгуулагчид хичээн ажиллаж байгаа бөгөөд Канад, Япон, БНСУ, Литва, Тайвань улсаас эрүү нүүр, толгой хүзүүн мэс заслын эмч, профессорууд хүрэлцэн ирж лекц уншина. Мөн улсын болон хувийн хэвшлийн дотоодын нарийн мэргэжлийн эмч нарын лекц, ханын илтгэл, үзүүлэн сургалт, асуумж хэлэлцүүлэг явагдах болно.

Эрүү Нүүрний Мэс Засалч эмч нарын мэдлэгийг нэмэгдүүлэх, орчин үеийн ололт туршлага хуваалцах зорилготой зохион байгуулж буй тус хуралд улсын болон хувийн хэвшлийн хот, орон нутгийн ЭНМЗ-ын эмч нарыг, мөн хувийн хэвшлийн жижиг мэс ажилбар хийдэг шүдний эмч нарыг өргөнөөр оролцохыг урьж байна. 

ХУРЛЫН ХӨТӨЛБӨР     2016 оны 9 сарын 30-ны (Баасан гарагт) 8:30 цагаас

Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгийн VIII Чуулган,

УНТЭ-ийн ЭНМЗ-ын тасгийн 45 жилийн ойн хамтарсан

олон улсын бага хурал 

Зурган дээр дарж томруулж харна уу!!!

Хөтөлбөрийг татаж харах (MS Word)

1, 2-р  хэсэг   (Лекц 1-6)           -   30 мин  

3,4,5,6-р хэсэг   (Лекц 7-19)         -   20 min

Лекцийн хэсэг болгоны дараа хэлэлцүүлэг   -   10мин

Хурлын үнэ 70.000 (резидент эмч 40.000 ) - үүнд: 2 кредит сертификат, кофе зууш, Mongolian J of Clin Med & Хурлын сэтгүүл багтана. Хаяг: УНТЭ-ийн А блокийн 4 давхарт ХУРЛЫН ЗААЛ-нд. Бүртгэл өглөө 8:00-аас эхэлнэ.

Оройн хүлээн авалт 60.000 - үүнд: урлагийн тоглолт, 3 удаагийн хоол унд, дарс багтана. Хаяг: Continental Hotel (Паркийн зүүн талд УНТЭ-ээс 5-10мин алхах зайд байрлана). Та бидэнтэй холбогдож урьдчилж нэрээ өгнө үү. Баярлалаа

Холбоо барих утас:  99634121, 93039090, 89039929 

www.maoms.mn        davaadorj.dent@gmail.com

 

УНТЭ-ийн ЭНМЗ-ын тасаг ойгоо тохиолдуулан хурлын өмнөх өдөр (Precongress course - Advanced technology for successful surgery) сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд гоо сайхны мэс засал, амны хөндийн мэс ажилбарын үед хэрэглэгдэх PRGF system-ийн талаарх сургалт явагдах болно. Сургалтын програмтай танилцаж, бидэнтэй холбогдож бүртгүүлнэ үү.

9 сарын 29-ны сургалтын хаяг: УНТЭ-ийн А блокийн 4 давхарт номын санд, үнэ: 50.000 ₮.
Холбоо барих утас:  93003033 (бүртгэл, мэдээлэл),  89039929 (дэлгэрэнгүй мэдээлэл)

 

ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийг татаж харах (PDF)

 

Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэг

2016 он


Tag:maoms 2016, дотоод үйл явдал, нүүр амны мэс засал

Бусад мэдээлэл:






avatar