Dentsply Sirona фирмийн CEREC SpeedFire шатаах зуух Red Dot Award дизайны шагнал хүртлээ
18-Авг-2016 0.0 0

Dentsply Sirona фирмийн CAD/CAM-ын боловсруулалтанд зориулсан CEREC SpeedFire циркон шатаах зуух олон улсын дизайны чиглэлээр шилдэг бүтээгдэхүүнд олгодог Red Dot design award хүртсэнийг саяхан  Aalto Theatre-т болсон Red Dot Gala хүлээн авалт дээр гардуулан өглөө. Уг зуухыг ашиглан Zirconium oxide restorations-ыг зөвхөн 15 минутын дотор шатааж боловсруулах боломжтой гэнэ.

CEREC SpeedFire шатаах зуух нь "Life Science and Medicine" төрөлд шагнал хүртсэн бөгөөд zirconium oxide ашиглан үзлэгийн өрөөнд шууд аргаар бэлтгэх ажилбарт зориулагдсан юм  байна.  Энэхүү зуух нь өөрөө sintering ба glazing ажибарыг зэрэг гүйцэтгэх тул зах зээл дээр үүгээрээ томоохон давуу талтайд тооцогдож байна. Дээрх хоёр төрлийн ажилбарыг хэдхэн минутанд амжуулах бөгөөд sintering хийх нь 10-15 мин зарцуулах бол glazing-ийг ердөө 9 минутанд хийх гэнэ. Энэхүү төхөөрөмж нь CEREC software-ийн удирдлаган дор бусад төхөөрөмжүүдтэй интеграци үүсгэнэ.

Бараа бүтээгдэхүүний дизайны чиглэлээр олгодог Red Dot Award нь 1954 оноос олгож ирсэн бөгөөд энэ жилийн шилдэг дизайны шалгаруулалтад 31 төрлөөр 57 улсын 5214 бүтээгдэхүүнийг хамруулсан байна.


Tag:dentsply sirona, CEREC, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar