Botiss брэнд гуравдахь удаагийн “bone and tissue days” арга хэмжээ зохион байгууллаа
13-Sep-2016 171 0.0 0

BERLIN, Germany: Өнгөрсөн долоо хоногт дэлхийн 60 гаран орны 1000 гаран судлаачид, эмнэлзүйн салбарын мэргэжилтнүүд Герман улсын Берлин хотод хуран цуглаж Botiss biomaterials компаний зүгээс яс ба эдийн нөхөн төлжилтийн чиглэлээр 2 жил тутам зохион байгуулдаг “bone and tissue days” арга  хэмжээнд оролцлоо.

Олон улсын хэмжээнд эдийн нөхөн төлжилтийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаран экспертүүд энэ удаагийн арга хэмжээнд  урилгаар оролцон шүдний нөхөн сэргээх шинжэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилт ололтуудын чиглэлээр лекц уншлаа. Конференцийн үйл ажиллагааны хүрээнд мэс заслын 3 хэмжээст видео үзүүлбэр ба гардан дадлагын 20 семинар зохион байгуулагдсан байна.

Энэ  жилийн арга хэмжээ нь өнгөрсөн үеийнхээс илүү өргөн хүрээнд оролцогчдыг хамарсан ба түрүүчийн арга хэмжээн дээр дөнгөж 200 гаран хүн оролцож байсан бол энэ удаа оролцогчдын тоо 5 дахин өссөн байгаа нь арга хэмжээ хэр хэмжээнд өсөн нэмэгдэж байгааг илтгэж байна. Конференцийн хэвлэлийн хурал дээр Botiss biomaterials-ын үүсгэн байгуулагчдын нэг Oliver Bielenstein, Dr Dražen Tadić  нар bone and tissue days арга хэмжээ нь тус компаний зүгээс сургалтын чиглэлээр явуулж буй хамгийн амжиллтай үйл ажиллагаа болохыг дурдлаа. Үндсэндээ  тухайн компаний зүгээс бүс нутгийн ба олон улсын түвшинд 500 гаран сургалт семинариудыг зохион байгуулсан  байна. “Бид энэ чиглэлээр маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Боловсрол бол манай маркетингийн гол чиглэл” гэж Bielenstein хэлж байна.

Их хурлын үеэр Regenerative Dentistry чиглэлээр 10000 еврогийн дүнтэй Залуу судлаачдын шагналын үр дүнг зарлалаа. Straumann ба Botiss хамтран олгох 2 жилд нэг удаа олгох энэхүү  шагналын зорилго нь  шүд нөхөн сэргээх ба биоматериалын чиглэлээр судалгаа хийж буй залуу судлаачдын үйл ажиллагааг урамшуулан дэмжих юм байна. Энэ  жилийн шагналыг Бразил улсын Dr Vítor Marques Sapata эмч биологийн медиатор ашиглан имплантын орчимын ясны эдийг нөхөн төлжүүлэх судалгаагаараа хүртлээ.

 


Tag:гадаад үйл явдал, Botiss

Бусад мэдээлэл:






avatar