IPS e.max Ceram Selection: Амьд мэт гайхамшигтай өнгө үзэмж
13-Sep-2016 0.0 0

Шинэ Enamel ба Effect powders

Бүрэлдэхүүндээ тусгай зориулалтын Enamel  ба Effect powders  агуулсан шинэ төрлийн IPS e.max Ceram Selection нь амьд өнгө, гайхамшигтай гэрлийн оптик шинж чанараараа бусдаас ялгарч байна. Эдгээр шинэ  төрлийн нэмэлтүүүдийг одоо ашиглаж байгаа IPS e.max Ceram материалуудтай хослуулан ашиглах боломжтой гэнэ. Шүд болгонд зориулсан өвөрмөц шинж чанарыг  тус материалын тусамжтайгаар түргэн хугацаанд маш хялбар бүтээх боломжтой ба шүд яг байгалийн юм шиг амьд дүр төрхтэй харагдана.

Шинэ төрлийн  Enamel ба өнгөний эффект материал нь нийтдээ 3 бүлэг  болгон хуваасан 12 өнгөнөөс  бүрдэнэ. 6 төрлийн “Special Enamel” нь шүдний паалан мэт гэрэл хугалах чадвартай. Эдгээрийг гэрлийн нэвтрэлт ба хромыг зохицуулах зорилгоор ашиглана. 3 төрлийн  “Light Reflector” нунтаг нь гэрлийг цацруулах бол мөн 3 төрлийн “Light Absorber” материалууд нь гэрлийг шингээх үйлчлэлтэй.

Special Enamel

Special Enamel материал нь өнгөний олон сонголттойгоос гадна паалан төст гэрэл хугалах чадвартай. Дараах төрлийн өнгөнүүд байна.

Aqua

Citrine

Honey

Apricot

Quartz

Diamond

 

Light Reflector

Гэрэл  цацруулагч өнгөний эффект нь silk, salmon ба cream гэсэн 3 төрлийн өнгөтэй. Silk өнгө нь тас дах ирмэгийн гэгээлэг байдлыг үүсгэнэ. Salmon ба cream өнгө нь хүзүүвч ба дунд гуравны нэг хэсэгт зориулагдсан.

Light Absorber

Энэхүүү гэрэл шингээх зориулалттай өнгөний эффект нь fog, lavender ба taupe гэсэн өнгөтэй. Fog өнгө нь тасдах ирмэгийн гэгээлэг байдлыг дарах зориулалттай бол Lavender ба taupe өнгүүд нь хүзүүвчийн ба дунд гуравны нэг хэсэг болон түшилцэх ирмэгийн өнгийг дарах үйлчилгээтэй.

 

the IPS e.max Ceram шаазангийн шинэ төрлийг хөгжүүүлэхэд шүдний технологийн салбарт өндөр нэр хүнд бүхий Mr. Oliver Brix (Germany), Mr. August Bruguera (Spain), Mr. Gérald Ubassy (France) техникчид хувь нэмрээ оруулсан байна. Энэхүү шаазангийн шинэ төрлийн өнгөний эффект  нь эдгээр шүдний техникчдийн удаан хугацаанд тус бүтээгдэхүүнийг ашигласан туршлага дээр үндэслэгдсэн байна.


Tag:технологийн мэдээлэл, шаазан, IPS e.max, IPS e.max Ceram Selection

Бусад мэдээлэл:






avatar