FDI - “Амны Хөндийн Эрүүл Мэнд” тодорхойлолтын шинэчилсэн хувилбарыг таницууллаа
13-Sep-2016 280 0.0 0

Pozńa, Poland —9-р сарын 6 өдөр FDI World Dental Federation байгууллагын зүгээс Польш улсын Pozna хотод болсон 104 дэх удаагийн World Dental Congress-ын өмнөтгөл арга хэмжээний үеэр биеийн эрүүл мэнд ба амар амгалан амьдралын салшгүй хэсэг гэдэг утгаар баяжуулсан “амны хөндийн эрүүл мэнд” -ийн шинэ тодорхойлолтыг боловсруулан гаргаж байгаагаа зарлалаа.

“Бид дэлхийн даяар үндэсний хэмжээний олон олон шүдний холбоод ба Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад албан ёсоор ашиглагдах амны хөндийн эрүүл мэндийн орчин үеийн шаардлагад нийцсэн тодорхойлолтыг боловсруулан гаргалаа” гэж FDI-ын Vision 2020 think tank салбар хорооны дарга Dr. Michael Glick, State University of New York University-ын School of Dental Medicine-ы профессор,  Journal of the American Dental Association-ы редактор William M. Feagans нар хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ. Тэрээр “Энэ бол хувьсгал биш гэхдээ түүхэн хувьсал өөрчилөлт юм” гэж цохон тэмдэглэсэн байна.

FDI-аас боловсруулан гаргасан амны хөндийн эрүүл мэндийн шинэчилсэн тодорхойлолтонд дараах зүйлсийг нэмэлтээр оруулсан байна.

  • Амны хөндийн эрүүл мэнд нь олон талт байдал бөгөөд ярих, инээмсэглэх, үнэрлэх, амтлах, мэдрэх, зажлах, залгих ба сэтгэлийн хөдөлөгөнийг нүүрэн дээр илэрхийлэх зэргийг өвчин эмзэглэлгүйгээр итгэл төгс гүйцэтгэхээс авхуулаад гавал тархины эрхтэн тогтолцооны таагүй байдал, өвчин эмгэг зэргийг нэлэнхүйд нь хамарна
  • Амны хөндийн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэнд ба сэтгэлийн амар амгалан байдлын үндсэн тулгуур мөн. Энэ нь хувь хүн ба нийгмийн үнэт зүйл, хандлагын байнгын нөлөөн дор оршдог.
  • Амны хөндийн эрүүл мэнд нь хувь хүний физиологийн, нийгмийн, сэтгэлзүйн үйл ажиллагаанд тусгалаа олж амьдралын чанарыг тодорхойлдог
  • Амны хөндийн эрүүл мэндэд хувь хүний байнган хувьсан өөрчилөгдөж байдаг мэдлэг туршлага, ойлголт, төсөөлөл нөлөө үзүүлдэг ба нөхцөл байдалд бүрт дасан зохицох боломж олгоно

Польш улсаас ирсэн Dr. Glick-ын электрон шууданд амны хөндийн эрүүл мэндийн хуучин тодорхойлолтыг зайлшгүй өөрчилөх шаардагатай байгаа үндэслэлийг “Хуучин тодорхойлолт нь амны хөндийн эрүүл мэнд гэдгийг хэрхэн үнэлэх, дүгнэх талаарх онолын үндэслэлтэй бүдүүвч зураглал байхгүй тул түүнийг нөхцөл байдалд тохируулж хэрэглэхэд маш хүндрэлтэй” гэж тайлбарлалаа. “Амны хөндийн эрүүл мэндийн орчин үеийн тодорхойлолтоор шүдний салбар нь нэлэнхүйдээ зөвхөн өвчин эмчилдэг биш өвчтэй хүнийг эмчилэх гэсэн шинэ чиг хандлагаруу шилжиж байна. Шинэ тодорхойлолтонд эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн өдөр тутам ашигладаг нэр томьёо үг хэллэгийг ашигласан тул ойлгох ба ашиглахад хялбар” гэж тэрээр нэмж хэллээ. Энэхүү шинэ тодорхойлолтыг FDI-ын Vision 2020 Think Tank салбар хороо амны хөндийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, нийгмийн  эрүүл мэнд ба эрүүл мэндийн эдийн засгийн чиглэлийн мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан байна.

“Шинэ тодорхойлолтын тусламжтайгаар бид амны хөндийн эрүүл мэндийн шинэ хэмжигдэхүүний талаарх мэдлэг мэдээллиийг олон нийтийн дунд дэлгэрүүлж амны хөндийн эрүүл мэнд нь тусдаа тусгаарлагдмал байдлаар оршин тогтнох ёсгүй, харин ч биеийн ерөнхий эрүүл мэндийн асуудлууд дотор өргөн хүрээний байр суурь эзлэх ёстой гэдэг асуудлыг онцгойлон авч үзэж цохон тэмдэглэхийг хүсч байна” гэж Их Британи улсын Queen Mary University-ын Шүдний сургуулийн профессор, FDI-ын Vision 2020 Think Tank салбар хорооны тэргүүн David Williams хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

“Ийнхүү шинэ тодорхойлолт гарч байгаа нь амны хөндийн эрүүл мэндийн мэргэжлийн хувьд түүхийн маш чухал цаг үеийн эхлэл юм” гэж FDI-ын Ерөнхийлөгч Dr. Patrick Hescot цохон тэмдэглэлээ. “Бидний Vision 2020 хөтөлбөрийн гол стратеги амбиц маань дэлхийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийн үнэмлэхүй дээд хэмжээнд хүрэх явдал юм. Энэхүү шинэ тодорхойлолт одоо бидэнд хуран цуглаад буй  мэдлэг мэдээллийг глобал түвшинд үнэлэх үнэлэгээ, чанарын шалгалтын шинэ стандартчилал тогтооход  туслана ” гэж тэрээр нэмж хэллээ.

Амны хөндийн эрүүл мэндийн шинэчилсэн тодорхойлолт нь одоогоор дэлхийн хэмжээний 200 гаран мэргэжлийн холбоодоор хүлээн зөвшөөрөгдөөд байна.

Швейцарь улсын Женев хотод байрлалтай FDI World Dental Federation байгууллага нь дэлхийн хэмжээнд сая сая шүдний эмч нарын эрх ашгийг төлөөлөн ажилладаг албан ёсны төлөөллийн байгууллага бөгөөд өөрийн бүрэлдэхүүнд дэлхийн 130 орны 200 гаран үндэсний хэмжээний мэргэжлийн холбоодыг нэгтгэн ажилладаг.

 

 


Tag:гадаад үйл явдал, FDI, World Dental Congress

Бусад мэдээлэл:






avatar