НАСС, НАСГЗ тэнхмийн МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ АЯН-2016, Баянхонгор аймаг Галуут сум
19-Sep-2016 0.0 0

АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр амны согог гажиг заслын тэнхим 2015 оноос хөдөө орон нутагт ажиллаж байгаа шүдний эмч нарт сургалт явуулах, алслагдсан сумын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж хөнгөлттэй үнээр эмчилгээг үзүүлэх зорилгоор эхлүүлэн 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлээд байна.

“Монгол Хүний Төлөө” уриатай аяныг эхлүүлэн Бид бүхэн энэ жил Улаанбаатар хотоос 630 км зайд орших Баянхонгор аймгийн эмч нартаа сургалт явуулж, аймгаас 87 км зайд орших Галуут сумын иргэдэд Амны хөндийн цогц оношлогоо, эмчилгээг үзүүлээд ирлээ.

Бидний энэ удаагийн аянд хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав, АУ-ны доктор, дэд профессор Д.Одончимэг, АУ-ны доктор Б.Отгонбаяр, АУ-ны доктор Б.Сапаар, АУ-ны доктор Г.Ганжаргал, АУ-ны магистр Ш.Батсүх, АУ-ны магистр М.Бат-Эрдэнэ, ХСҮТ эмч Б.Батцэнгэл, эмч А.Сандаг-Очир, эмч Ж.Ган-Эрдэнэ, эмч Б.Гэрэлмаа, эмч П.Золжаргал, техникч Б.Баатархүү, сувилагч Алтанзул болон НАСГЗТэнхимийн резидент эмч нар зэрэг 30 хүний бүрэлдэхүүнтэй баг 7 хоногийн хугацаанд Галуут суманд ажиллаж нийт 350 хүнд үйлчилжээ.

Тэр тундаа 84 хүнд нүүр амны согог заслын эмчилгээ, 125 хүнд нүүр амны мэс заслын эмчилгээ, 81 хүнд шүдний эмчилгээ, цоорол зогсоох түрхлэг болон цоорлоос хамгаалах түрхлэг, 60 хүнд согог, гажиг заслын зөвлөгөө, 100 хүнд амны хөндийн эрүүл ахуй сахих хэрэглэгдэхүүн тараан зөв хэвшил суулгах сургалт, зөвлөгөөг хүргэсэн байна.

СУРГАЛТ

Сургалтанд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн нүүр амны кабенитын эмч нар, хувийн эмнэлэгийн эмч нар, аймгийн ИТХ-ийн гишүүн нүүр амны согог засалч эмч Нацагдорж зэрэг 10 гаруй эмч нар Хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав “Эмч Хүний Жаргал”, АУ-ны доктор, дэд профессор Д.Одончимэг “НАСГЗ эмнэл зүйд Browssard-ийн техникийг хэрэглэх онцлог” сэдэвт сургалтанд суув.

ҮЗЛЭГ

НАСГЗТ-ийн багш нарт талархал илэрхийлж Галуут сумын засаг даргын тамгын газраас талархал хадгалуулж нутгийн бүтээгдэхүүний дээж, халзан цагаан хонь хамт бэлэглэж цаашид хүн ардын эрүүл мэнд, хүүхэд багачуудын амны хөндийн боловсролд анхаарч хамтран ажиллахаар боллоо.

ТАЛАРХАЛ

Энэхүү аяныг явуулахад гар бие оролцон өөрийн мэдлэг, чадвар, нойр хоолоо хасан, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж нэг сэтгэл, нэг уриан дор нэгдэн ажиллаж чадсан нийт эмч нартаа баярлалаа...

 


Tag:монгол хүн монголын төлөө аян, НАСГЗ тэнхим, дотоод үйл явдал, НАСС

Бусад мэдээлэл:






avatar