Монголын Шүдний Тулгуур Эдийн Холбоо, БНСУ-ын Шүдний Тулгуур Эдийн Академийн хамтран зохион байгуулсан Шүдний Тулгуур Эдийн 5-р сургалт
21-Sep-2016 1467 0.0 0

АШУҮИС-ийн НАСС, Монголын Шүдний Тулгуур Эдийн холбоо болон БНСУ-ын Шүдний Тулгуур Эдийн Академийн хамтран зохион байгуулсан 5 дахь удаагийн сургалт маань маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Энэ удаагийн хурлын сэдэв Гажиг, Согог заслын эмчилгээний үед гарах шүдний тулгуур эдийн хүндрэлүүдэд авах арга хэмжээ сэдвийн дор зохион байгуулагдаж 100 гаруй эмч оролцсон бөгөөд үүний нэлээдгүй хувь нь хөдөө орон нутгаас ирж оролцсон байна.

Сургалтыг АШУҮИС-ийн НАСС-ын захирал АУ доктор, профессор Г.Ариунтуул нээж эмч нарын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын Шүдний Тулгуур Эдийн холбоо болон БНСУ-ын Шүдний Тулгуур Эдийн Академийн цаашдын ажилд амжилт хүслээ.

Хурлын үеэр сургалтанд сууж буй эмч нарт зориулж Шүдний эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалдаг Parodontax, Aquafresh, Sensodyne брэндүүдийг төлөөлөгч Нано Интернэйшнл ХХК, Himalaya брэндийг төлөөлөгч Цахиур төмөр ХХК, Шаазан шүдний Lumineer лаборатор, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний Сүкэ Холдинг ХХК, АШУҮИС-иас эрхлэн гаргадаг innovition сэтгүүлийн хамт олон өөрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж сургалтад хамрагдсан эмч нарт гарын бэлгээ гардуулсан юм.

Дашрамд дуулгахад илтгэл тавьсан БНСУ, Куба улсын эмч, профессор нар Монголын шүдний эмч нарын мэдлэг, туршлага дэлхийн шүдний эмч нарын түвшинд хүрсэн байна гэдгийг онцолж байсан юм. Та бүхэн сургалтын үеийн зургуудтай танилцана уу.

 


Tag:Монголын Шүдний Тулгуур Эдийн Холбо, дотоод үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar