Case report: Инээмсэглэлийг нөхөн сэргээсэн нь
24-Sep-2016 0.0 0

Өмнөтгөл

Хэдийгээр шүдний эмч болгон дээр үүдэн бүлэг шүдийг тэр чигээр нь  инээмсэглэлийн хамт нөхөн сэргээчихмээр эмнэлзүйн тохиолдлууд  маш олон тохиолддог боловч түүнийг хийж гүйцэтгэх нь тийм ч гарын дор хялбархан ажилбар биш юм. Энэ нь олон хүчин зүйлсээс шалтгаалдаг бөгөөд үүнд: эмчилгээний тохиромжтой зөв төлөвлөгөө боловсруулах, эстетикийн хувьд нөхөн сэргээхэд хүндрэлтэй ажилбарууд, олон үе шат дамжин хийгдэх, эмнэлзүйн дээд зэргийн гүйцэтгэл шаардлагатай г.м

Шүдний эмч нарын дийлэнх хэсэг нь энэхүү тохиолдолтой төстэй ажилбар гүйцэтгэхдээ ихээхэн хэмжээний алдаа эндэгдэлтэй тулгардаг. Үүний улмаас эцсийн үр дүн нь төлөвлөж байснаас шал өөр болох нь олонтаа. Иймд миний үзүүлэх энэхүү эмнэлзүйн тохиолдол нь ийм төрлийн ажилбар гүйцэтгэхэд дэлгэрэнгүй гарын авлага, практик зөвлөмж болно гэж үзэж байна.

 

Зураг 1 дээр яг одоогийн эмнэлзүйн нөхцөл байдлыг үзүүлсэн байна. Үүдэн шүдэнд их хэмжээний диастем, эрүүнд трем, шүд дутуу цухуйсан, инээмсэглэл нь gummy smile буюу буйлаа гаргаж инээдэг хэлбэрийн, 22-р шүд цүүц хэлбэртэй

Шүд хоорондын зайг багасгахын тулд соёог зөв байрлалд оруулах нь эмнэлзүйн цаашдын ажилбарыг хөнгөвчилнө. Үүний тулд гажиг заслын эмчилгээ хийв.

Гажиг заслын эмчилгээ 2  жил орчим үргэлжилсэний дараах нөхцөл байдлыг 3-6-р зурагт үзүүлэв. Доод шүдний эгнээнд байсан трем бүрэн арилж, хоншоорын үүдэн шүднүүд үл ялиг шилжилт хийсэн байна. Соёоны байрлалыг эс харгалзах юм бол бүх зүйл хэвийн болсон байна. Гэвч зүүн талд ялимгүй  зай гарсан харагдаж байна.

Инээмсэглэх үед буйлны харагдах байдлыг визуаль орчинд шинжилж үзсэний үр дүнд үүдэн шүднүүдийн эмнэлзүйн цөгцийг ялимгүй уртасгаж өгөхөөр шийдэв. (Зураг 7, 8)

Хэвийн хэмжээндээ буйлны biologic with 3 мм байх ёстой (Зураг 9, 10) Шүдэлбэрийн ирмэг 1-1,5 мм-ээс давж болохгүй. Буйлны хэлбэрийг засахын тулд периопластик багажаар түүшин ясны ирмэг хэсгийг бага зэрэг тайрч багасгав.

Тулгуур эдийн зондоор үүдэн шүдний буйлны ховилын гүнийг хэмжихэд 3 мм байв. (Зураг 11) Үүдэн шүднүүд дутуу шүдэлсэнийг тооцож үзэх юм бол цаана нь 1 мм хэмжээтэй холбогч эдийн үе байгаа гэж үзвэл буйлны нийт ховилын гүн 4 мм болох нь байна. Иймд буйлыг аюулгүй байдлаар хэлбэржүүлэх аргачилал нь түүшийн ирмэгийг тайрахгүйгээр 2 мм зай байна.

Хажуугаас авсан зургаас түүшийн сэртэнгийн салст нь зузаан хэлбэртэй нь тодорхой харагдаж байгаа нь буйлны хэлбэрийг тайрч засахад маш тааламжтай нөхцөл юм. (Зураг 12)

Эмчилээний ажилбарыг эхлэхийн өмнө тухайн эмнэлзүйн тохиолдлын дижитал зургийн эх үүсвэр болон лавай загваржуулалтыг ашиглан гоо сайхныг хэрхэн нөхөн сэргээх талаар дүрслэн үзүүлэв. (Зураг 13)

Эстетикийн тухай ойлголтын талаар баримжаа олгох зорилгоор шүдний мастер техникч Сергей Юдаков-ын бүтээлүүдээс үүдэн шүдний загваржуулалтын хэсгийг тасдан авсан бөгөөд тэдгээрийн хэлбэр нь өвчтөний шүдтэй илүү ойролцоо байлаа. (Зураг 14)

Шүдний анатомын хэсэг тус бүрийг нөхөн сэргээхэд зайлшгүй чухал нөхцөл нь бодит жишээнээс төсөөлөл авах. Дараа нь түүнийгээ ой ухаандаа сайтар тогтоож авах. Бидний ой санамж ихэнхдээ аливаа зүйлийг бүтнээр биш хэсэгчилсэн байдлаар сэргээн санадаг. Хэрэв  бид тухайн шүдтэй төстэй амьд шүдний загвар байх юм бол түүнийгээ дуурайлган илүү сайн шүд хийх боломжтой (Зураг 15)

Шүдний аманд байх урьдчилсан хэлбэрийг mockups программ ашиглаж дүрслэн үзүүлэв.  (Зураг 16) Нэлээд томоохон хэмжээний иж бүрэн гоо сайхны эмчилгээ хийх үед энэхүү үе шат нь зайлшгүй шаардлагатай зүйл юм.

Буйлны ирмэгийг тайрахдаа diode laser төхөөрөмж ашиглав. (Зураг 17) Мэс ажилбарыг гүйцэтгэсний дараа шүдний хүзүүвчээр тэр дор нь композит валик бэлтгэж хаалт хийв. Энэ нь буйлны эдийг дахин ургахаас сэргийлэх буйлны зөв хэлбэр гаргах зорилготой.

Буйлны лазер эмчилгээний 7  хоногийн дараах байдал (Зураг 18) Шүдний өнгөний баримжаа авах зорилгоор доод үүдэн шүднээс True Match шүдний өнгө тодорхойлогчоор өнгө үзэхэд B1 өнгөтэй байлаа. (Зураг 19)

Өнгийг яг зөв тодорхойлсон эсэхээ шалгахын тулд  яг тэр өнгиийн композит материалыг шүдний ойролцоо тавьж хатууруулж үзнэ (Зураг 20)

Урьдчилан бэлтгэсэн лавай загвараас гарган авсан композит материалыг зөв байршуулахад ашиглах силикон шаблон. (Зураг 21)

Буйлыг тусгаарласан байдал (Зураг 22)

Шүдний гадаргууг  RondoFlex аппарат ашиглан 27 мкм-ын хэмжээтэй ширхэг бүхий хөнгөн цагааны ислэн элсээр sand blasting хийсэн байдал (Зураг 23)

Шүдний гадаргууд хүчлээр үйлчилж буй байдал (Зураг 24)

4-р үеийн OptiBond FL адгезив тавьж буй байдал (Зураг 25)

Ceram—X DUO E2 композит ашиглан тагнайн талын паалангийн хэсгийг хэлбэржүүлж байгаа нь (Зураг 26)

Ceram—X DUO D2 композитоор тугалмайн хөхлөг ба өнгийг гаргаж буй байдал (Зураг 27)

Төрөл бүрийн өнгөтэй композитуудыг үечлэн тавьж буй дарааллууд (Зураг 28-33)

Композитын бүх үе давхаргуудыг гэрлээр хатууруулсаны дараа (Зураг 34) Шүдний түшилцэх хана ба хорших хэсгийг Радлинскийн аргаар тусад нь загваржуулна.

Шүдний гадаргуугийн микро ба макроанатомийн хэсгүүдийг харандаагаар тэмдэглэсэн байдал (Зураг 35, 36)

Анатомын хэлбэр гаргаж буй байдал (Зураг 37, 38) Үүний тулд улаан бүслүүртэй алмазан бор ашиглав. Эргэлтийн хурд 10 000 эрг/мин хүртэл байх нь зохимжтой.

Засаж өнгөлгөө хийж байгаа нь (Зураг 39, 40) Үүний тулд конус ба юүлүүр хэлбэртэй Enhance силикон өнгөлгөөний толгой ашиглав.

Шүд хоорондын завсарыг өнгөлөхдөө бага зэргийн барзгар гадаргуутай Sof—Lex өнгөлгөөний диск ашиглав. (Зураг 41) Эргэлтийн хурд 4000 эрг/мин давахгүй байх нь зүйтэй

Өнгөлгөөний эхний үе шатыг PoGo ашиглан хийв (Зураг 42) Энэ нь шүдний гадаргууд  анхдагч байдлаар гялалзсан өнгө үүсгэнэ. Эргэлтийн хурд 8000 эрг/мин байх нь зохимжтой.

Шүдний сойз ашиглан өнгөлж  байгаа байдал (Зураг 43, 44)

Төгсгөлийн өнгөлгөөг Prisma Gloss Extra Fine өнгөлгөөний паст ашиглан гүйцэтгэв (Зураг 45) Энэхүү пастыг эхлээд усгүй ашиглаж өнгөлөөд дараа нь ялимгүй шингэн нэмж өгнө.

Шүдийг нөхөн сэргээснээс 8 хоногийн дараах зураг. (Зураг 46-58) Буйлны хэсэг бүрэн нөхөн сэргэсэн байна. Зурган дээр 21, 22, 23-р шүднүүдийн хоорондох буйлны хөхлөг ялимгүй хавдартай байгаа нь эдгэрэхэд арай илүү хугацаа шаардлагатай байгааг илтгэнэ. Өвчтөн гадаад төрхөндөө бүрэн сэтгэл хангалуун байна.

 

 

Автор


Виктор Щербаков

Dentsply компаний ОХУ-ын салбарын шүд нөхөн сэргээх мэргэжилтэн, 2013-2014 оны ОХУ-ын «Призма-чемпионат» уралдааны тэргүүн байрын шагналт, Италийн шүдний мэргэжилтнүүдийн Style Italiano нийгэмлэгийн гишүүн, GoProject нийгэмлэгийн лектор, Dental Photography Contest олон улсын шүдний гэрэл зургийн уралдааны шүүгчдийн багийн гишүүн, фото зурагчин


Tag:эстетик, shud magazine, эмнэлзүйн практик, шүдний гоо сайхан

Бусад мэдээлэл:






avatar