АШУҮИС, НАСС, НАСГЗ тэнхмийн МОНГОЛ ХҮН МОНГОЛЫН ТӨЛӨӨ АЯН-2016, Хэнтий аймаг, Норовлин сум
27-Sep-2016 1059 0.0 0

АШУҮИС-ийн НАСС, НАСГЗ тэнхмийн “Монгол хүн монголын төлөө” аяны шүдний эмчилгээний үзлэгийн баг Хэнтий аймгийн Норовлин суманд энэ сарын 9-16 өдрүүдэд ажиллаа.

Багийн бүрэлдэхүүнд 7 резидент  эмч, 2 багш, 2 туслах багтсан бөгөөд Норовлин сумын 9 жилийн сургуулийн 6-15 насны 336 хүүхэд, цэцэрлэгийн 2-5 насны нийт 128 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эрүүлжүүллээ. Түүнчилэн насанд хүрэгчидэд шүд, авалт, хиймэл шүдэлбэр, шүд цоорлын төлбөрт эмчилгээ хийсэн байна.

Аяны хүрээнд нийт 457 хүүхдийг эрүүлжүүлж sealant, ломбо, сафаройд түрхлэг, илүү шүд авч, зай баригч хийлээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд Ач сургуулийн төгсөгч н.Идэрцэцэг Норовлин суманд 2 сар үргэлжлүүлэн ажиллаж амны хөндийг эрүүлжүүлэхээр болсон байна. Багийн хамт олон эцэг эхчүүд багш нар тамгийн газрын ажилчид нийт 80 хүн хамарсан амны эрүүл ахуйн сургалт явуулсан байна.

Зурган дээр дарж томруулж харна уу

 


Tag:монгол хүн монголын төлөө аян, НАСГЗ тэнхим, дотоод үйл явдал, НАСС

Бусад мэдээлэл:






avatar