Er:YAG & Nd:YAG долгионы харилцан ялгаатай хоёр утга бүхий лазерийн технологи
27-Sep-2016 0.0 0

Өдөр тутмын хэрэглээнээс ахисан дээд түвшний photoacoustic endodontic applications (PIPS) хүртэл

 

Өмнөтгөл

Лазерийн технологи нь шүдний салбарт ашиглагддаг уламжлалт технологиудтай харьцуулахад айх аюулгүйгээр хэрэглэж болох орчин үеийн хамгийн дэшилтэт технологи юм. Лазерийн гэрлийн физик шинж чанарын тухай хангалттай ойлголттой бөгөөд зааврын дагуу зөв хэрэглэх юм бол лазер нь хамгийн үр дүнтэй бөгөөд аюулгүй технологи болох нь судалгаагаар батлагдсан байдаг.

Лазерийг шүдний үхжсэн хатуу эдийг авах, тулгуур эдийн эмчилгээ, сувгийн эмчилгээ, ясны эдийн мэс ажилбар, хатуу эдийг тасдах ба хэлбэржүүлэх, зөөлөн эдийн мэс ажилбар зэрэгт өргөн хүрээнд ашиглах бөгөөд лазерийг ашигласнаар мэс ажилбарын дараах таагүй байдал багасах, халдвараас  сэргийлэх зэрэг олон давуу тал бий болдог. Түүнчилэн лазер нь өөрөө шүдний эмнэлгийн нөхцөлд ашиглахад хялбар энгийн технологи юм. Эдгээрийн үр дүнд шүдний эмчилгээ  мэс ажилбарын үр дүн сайжирч, шүдний эмнэлгийн хийгдэх ажилбарын нэр төрөл олширч, ажилбарын хүчин чадал дээшилнэ.

Лазерийн технологи нь бид бүхний өдөр тутмын практикт үсрэнгүй дэвшлийг авчирдаг болохыг олон хэрэглэгчид санал нэгтэйгээр батлаж байна. АНУ-ын Хоол хүнс ба Эмийн хяналтын алба (US Food and Drug Administration-FDA) Er: YAG төрлийн лазерийг хатуу ба зөөлөн эдийн ажилбарт ашиглаж болох зөвшөөрлийг 1997 онд олгосон байдаг.   Yttrium-Aluminum-Garnet-ын erbium doped (YAG талстуудын дунд  erbium-ын жижиг хэсгүүдийг байршуулсан) лазерийг Er: YAG лазер гэж нэрлэх бөгөөд хүүхдийн шүдний эмчилгээний салбарт аюулгүй бөгөөд үр дүнтэй болох нь батлагдсан.

Лазерийн тухай энгийнээр тайлбарлахад энэ нь нүдэнд харагдах болон үл  харагдах хэт ягаан туяаны монохроматик, концентраци бүхий цацраг бөгөөд тусгай зорилгын дагуу ямар нэг зүйлийн гадаргууд шингээж авах боломжтой туяа юм. Яг энэ төлөв байдлаараа лазер технологи нь шүдний салбарт өндөр үр дүнтэй бөгөөд шүдний хатуу эдийг өөлж засах, эрүү хоншоорын яс ба зөөлөн эдийн эмгэгийн үед ашиглах өргөн боломж олгож байна. Энэ нь шүдний нийт салбарын хэмжээнд эмчилгээ үйлчилгээний шинэ төрлийн стандартыг бодит болгох боломжийг олгож байгаа юм.

Лазерийн технологи нь хүүхдийн шүдний эмчилгээний салбарт маш сайн зохицдог. Хатуу  болон зөөлөн эдийн томоохон хэмжээний мэс ажилбарын үед уламжлалт шүдний эмчилгээний багаж зэмсгийн оронд лазерийн технологийг бүрэн ашиглах боломжтой. Түүхэн уламжилал талаасаа авч үзвэл шүдний хатуу болон зөөлөн эдийг лазер ашиглаж бэлтгэх энэхүү эмчилгээний ажилбар нь тусгай зориулалтын лазерийн мэргэжилтэнд хамаарч байсан бол өнөөдөр хэн бүхэн лазер технологийг хэрхэн ашиглах талаарх шаардлагатай хэмжээний заавар зөвлөгөө авсанаар түүнийг үр дүнтэй ашиглах боломжтой болсон.

Лазерийн технологи нь шүдний эмчилгээний салбарын бүхий л хүрээнд үндсээр нь өөрчлөлт хийх боломж олгож байгаа тул бид өнөө үед  G.V. Black-ын ангилалаар цоорлын хөндий хэлбэржүүлэх аргачилалын талаар дахин бодож үзэх шаардлага тулгарч байна. Учир нь лазерийг ашигласнаар minimally invasive micro-dentistry буюу эдэд бага  гэмтэл учруулах бичил түвшний ажилбарын  салбарлуу  нэвтрэх боломжтой болоод  байна. Бид бүхэн лазер эмчилгээний салбар бол уламжлалт шүдний эмчилгээний аргачилалыг өөрчилөх шинэ арга зам төдийгүй pain-free dentistry буюу өвдөлт учруулалгүйгээр эмчлэх боломж олгож байгааг уламжлалт аргачилалтай харьцуулан сайтар тунгаан үзэх нь зүйтэй.

  “All-purpose” лазер буюу бүх төрлийн зориулалтаар ашиглаж болох лазерт АНУ-ын Fotona фирмийн үйлдвэрлэсэн Lightwalker Er:YAG & Nd:YAG laser-ийг хамааруулж болно. Er:YAG лазер нь 2940 нм долгионы урттай лазерийн гэрэл гаргах бөгөөд үндсэн зориулалт нь ус ба гипроксиапатитэд зориулагдсан. Энэ лазер нь аюулгүй байдлын дээд зэргийн шаардлагыг хангасан бөгөөд уламжилалт аргаар шүд өрөмдөхөд гардаг өрмийн дуу, доргилт, шүдний хатуу эдийн өрөмдөх үеийн үнэр зэргийг байхгүй болгосон тул өвчтөнд маш таатай байдлыг мэдрүүлэх төдийгүй хэсгийн мэдээ алдуулалтын эрэлт хэрэгцээг хангалттай түвшинд бууруулж өгдөг сайн талтай.  Erbium lasers-ын сүүлийн үеийн технологи нь шүдний эмч нарт шүдний хатуу эдтэй ажиллахад minimally invasive аргачлалаар бараг ямарч хэсгийн мэдээ алдуулалт хийлгүйгээр stress-free ажиллах боломжийг олгож байна.

Erbium laser-ыг хэсгийн мэдээ алдуулалтыг бага зэрэг эсвэл огт хэрэглэлгүйгээр сүүн ба байнгын шүдний практикт ашиглах боломжтой. Class 1, 2 (зарим үед), 3, 4, 5, 6 нөхөн сэргээх ажилбарын үед bonded restorative material ашиглан ямарч мэдээ алдуулалтгүйгээр шүдийг эмчилэх боломжтой. Er:YAG лазер нь шүдний эмч нарт халдварлагдсан хатуу эдийг тайрч авах боломж олгох төдийгүй шүдний халдваргүй эрүүл хатуу эдийг уламжилалт аргаас илүү  хэмжээгээр хадгалан авч  үлдэх боломж олгоно.

Erbium laser-ын яагаад аюулгүй байдаг шалтгаан нь лазерийн туяа нь зөвхөн өөрийн target бай болсон усанд л зөвхөн үйлчилдэгт оршино. Лазерийн туяа эдэд агуулагдах усанд үйлчилж түүнийг халааж өгсөнөөр  тухайн орчинд усны халалтаас үүсэх бичил дэлбэрэлтүүд (photothermal effects ба photoacustical effects) үүснэ. Энэхүү дэлбэрэлтийн улмаас хатуу эдүүд зөөлөн усанд уусах адил бага багаар ховхрон унадаг.  

 

Er:YAG laser 2,940 nm: Зөөлөн эдийн ажилбар

Энэхүү All-purpose ангилалын лазерийг хоншоор  ба эрүүний уруулын хөвч таслах, хэлний хөвч тайрах, шүдний цөгцний өвдөлт ба халдваруудын үед эмийн буруу хэрэглээ ба амны хөндийн эрүүл ахуйн хангалтгүй байдлын улмаас хэт ургасан зөөлөн эд, афтоз ургацаг ба уруулын герпес, шүд авах насанд хүрэгчдийн шүдний сурвалжийн орой  тайрах эмчилгээ (apicoectomy) ясны эдийн нөхөн сэргээх мэс засал зэрэг олон  мэс ажилбарын үед  өргөн хүрээнд ашиглана. 

Pulpotomies

Эцэг эхчүүд шүдний эмчилгээний үед ихэнхдээ рентген зураг хүүхдийн эрүүл мэндэд хортой байж болзошгүй гэдэг үүднээс илүү их анхаарлаа хандуулдаг. Түүнчлэн эмчилгээнд хэрэглэж буй эмийн бодисуудын тухай асуух нь ч бий. Шүдний салбарт хэрэглэж буй эмийн бодисуудын дийлэнх нь хор хөнөөлгүй боловч зөөлцийг тасдах pulpotomy мэс ажилбарын үед хэрэглэгддэг зарим нэг эмийн бодисууд тухайлбал formocreosol бодисын тухай зарим нэг шүүмжилэл дагалдах нь бий.

Тэгвэл лазерийн технологийг уламжилалт технологийн оронд хэрэглэснээр зөөлц тасдах pulpotomy мэс ажилбарыг ямар ч химийн бодсын  нөлөөлөлгүйгээр гүйцэтгэх боломж олгоно. 8 жилийн хугацаанд erbium (2,940 nm) laser ашиглан хүүхдийн шүдэнд хийгдсэн 4000 гаран pulpotomy мэс ажилбарын дараах шүдний нөхцөл байдлыг үнэлж үзэхэд энэ аргачилал нь үр дүнтэй ба аюулгүй  төдийгүй ямар нэгэн химийн бодис ба electrosurgery methods ашиглах шаардлагагүй болох нь нотлогдсон байна.

Үүдэн шүдэнд хийгдсэн гажиг заслын эмчилгээний шилжүүлэлтийн улмаас үүссэн буйлны эдийн хэт томролтонд лазер ашиглан зүслэг хийх нь шүдний цөгцний уртыг нэмэгдүүлж өвчтөний шүдэнд илүү гоо сайхныг бүрдүүлж өгдөг эмчилгээ юм. Энэ ажилбарыг хийхэд хэсгийн мэдээ алдуулалт бараг шаардлагагүй. Эмийн бодисын улмаас үүссэн эдийн хэт ургалтыг мөн erbium лазерийн технологи ашиглан буцаан хэлбэржүүлж болно.

Нэмж хэлэхэд энэхүү өгүүлэл дээр жишээ авсан ихэнх тохиолдлуудаас харахад лазер нь хүүхдийн шүдний эмчилгээний салбарт зайлшгүй хэрэглэгддэг зүйл биш бөгөөд харин дараах ажилбаруудад нэмэлт байдлаар ашиглаж болохыг дурдсан байна. Үүнд: эрүү хоншоорын хөвч тасдах,  soft-tissue grafts-аас сэргийлэх зорилгоор, эмнэлзүйн цөгц уртасгах ажилбарын үед ясны эдийг дахин хэлбэржүүлэх зорилгоор, аpicoectomy хийхэд, ясан ургацаг авахад, зөөлөн эдийн халдварын голомтонд цорго гаргахад, шүдний тулгуур эдийн дээд түвшний мэс ажилбарын үед, photoninduced photoacoustic streaming технологи ашиглан хийгдэх сувгийн эмчилгээний дээд түвшний ажилбаруудын үед

Photoacoustic endodontics using PIPS

Сувгийн эмчилгээний үндсэн зорилго нь шүдний сурвалжийн сувгийн дотор ханыг нян бактери ба түүний ялгаруулж буй хорт бүтээгдэхүүнүүдээс бүрэн цэвэрлэж ариутгах явдал юм. Эмнэлзүйн ажилбарын үүднээс авч үзвэл уламжилалт сувгийн эмчилгээний аргачлалын үед энэ зорилгоор механик үйлдэлтэй зэмсэгүүд ба хэт авиан багаж химийн бодисоор угаах зэрэг аргачлалуудыг ашигладаг боловч сувгийн дотор байх нян бактери, халдварлагдсан эдүүдийг бүрэн цэвэрлэх нь бэрхшээлтэй хэвээр байна. Энэ нь сурвалжийн сувгийн анатомийн хэлбэр болон химийн бодисын нэмэлт сувгууд болон сувгийн оройн салаануудруу хангалттай нэвтэрч чаддаггүйтэй холбоотой. Иймд химийн бодис хүрэхэд бэрхшээлтэй эдгээр хэсгүүдэд хүрч үйлчилэхэд туслах шинэ материал, техник, технологиудыг хайсаар л туршиж үзсээр л байна.

Эдгээр шинэ технологиудын  нэг нь сувгийн эмчилгээнд лазерийг ашиглах явдал бөгөөд 1970-аад оны эхнээс судалж эхэлсэнээр 90-ээд оны үеээс өргөн хүрээнд ашиглах болсон.

In vitro орчинд хийгдсэн судалгаагаар өөр хоорондоо ялгаатай долгионы урт бүхий лазерууд нь сурвалжийн суваг дахь нян бактерийг хангалттай хэмжээнд багасгаж өгдөг болох нь батлагдсан. Энэхүү судалгаанд хэт ягаан  туяатай ойролцоо долгионы урттай лазер нь сурвалжийн сувгийн хана болон тугалмайн сувагт байгаа нян бактерийг дээд зэргийн үр дүнтэйгээр  халдваргүйжүүлдэг болохыг батлан харуулсан. Энэ нь 750 микрон хүртэл  хэсэгт 810 нм долгионы урттай лазер, 1мм хүртэл өргөнтэй хэсэгт 1064 нм урттай Nd:YAG лазер үр дүнтэй үйлчилдэг гэсэн үг юм. Гэвч in vivo орчинд дээрх долгионы урттай лазерууд нь тугалмайн сургуудын анатомийн бүтцийн улмаас тийм ч сайн үр дүн үзүүлээгүй байна.

Бас нэг өөр судалгаан дээр дунд зэргийн урттай хэт ягаан туяаны лазер нь сурвалжийн сувгийн ханыг цэвэрлэж ариутгадаг тухай баримтыг дурдсан байна. Erbium laser-ын туяа хэрэглэсний дараа нян бактерийн хуримтлал үүсэх нь багасах бөгөөд энэ үзүүлэлт нь тугалмайн сувагт дээд зэргээр илрэх боловч тугалмайн сувгийн гүнрүү үр дүн нь муудаж байгаа нь тугалмайн гадаргуу лазер энергийг их хэмжээгээр шингээж авдагтай холбоотой байна. Түүнчилэн лазерийн технологийг уламжилалт  химийн бодисоор угаах аргачлалтай хослуулан ашиглах (LAI) нь уламжилалт аргачлал (CI) ба хэт авианы аргачлалтай харьцуулахад сувгийн ханан  дахь нян бактерийн хуримтлалыг илүү сайн авдаг болох нь батлагдсан. Лазерийн технолгиор суваг угаах химийн бодисыг идэвхжүүлэх аргачлал нь NaOCl бодисын хувьд өндөр үр дүнтэй бөгөөд хэт авианы аргачлалтай харьцуулахад NaOCl -ын үйлчилгээний үр дүн маш өндөр хувьтай байдаг болох нь тогтоогдсон.

Саяхан хийгдсэн судалгаагаар Er:YAG laser-ийг 17%-ын EDTA уусмалтай хослуулан хэрэглэхэд маш богино хугацаанд (50 microseconds) маш бага энерги зарцуулан (20 mJ) photon induced photoacoustic streaming буюу “PIPS” үйлчилэлээр тугалмайн органик бүтцүүдэд дулааны шалтгаантай гэмтэл бараг учруулахгүйгээр нян бактерийг үр дүнтэй цэвэрлэж халдваргүйжүүлж байгаа нь тогтоогдсон. Түүнчилэн энэхүү photoacoustic streaming аргачлалыг 5,25%-ын sodium hypochlorite уусмалтай мөн хавсран хэрэглэхэд үр дүнтэй болох нь батлагдсан байна.

Бусад төрлийн судалгаагаар ч лазерийн технологи ашиглан ариутгах laseractivated decontamination (LAD) аргачлал нь гурван хэмжээст орчинд бүхий л чиглэлд үр дүнтэй үйлчилдэг болох нь тогтоогдсон.

Шинжлэх ухааны нотолгоонууд

Laser Activated Irrigants (LAI) буюу лазераар идэвхжүүлсэн суваг угаагч бодисын судалгаанд бичил зургийн аргачилал ашиглан бүх үйл явцын бичлэг хийж үзэхэд erbium lasers нь шингэний урсгалыг түргэсгэн хоосон орон зай буюу хөөсөн бөмбөлөг үүсгэж байгаа нь харагдаж байна. Түүнчилэн лазерийн туяаны дулааны үйлчилэл нь суваг угаагчидад агуулагдах усны молекулд нөлөөлсөнөөр хоёрдогч байдлаар хөөсөн бөмбөлөг буюу хоосон орон зай үүсэж байна. Үүнийг гүйцэтгэхийн тулд лазерийн үйлчилэлтэй  fiber-ыг зөвхөн сурвалжийн сувгийн дунд гуравны нэгд буюу сувгийн оройгоос 5 мм зайтай байрлуулахад л хангалттай. Иймээс энэхүү концепц аргачилал нь уламжлалт аргачилалтай харьцуулахад харьцангуй хялбар бөгөөд заавал сурвалжийн сувгийн орой хүртэл багажийг явуулах шаардлагагүй болох нь харагдаж байна.

Түүнчилэн PIPS аргачилалыг ашиглаж байх үедээ  бичил дурангийн аргачлалаар бичлэг хийж үзэхэд сурвалжийн суваг доторх суваг угаах шингэн маш өндөр хурдаар эргэлдэн бүлэлт үүсгэж байгаа нь харагдаж байна. PIPS аргачилалын үед маш бага энерги (50 microsecond pulse, 20 mJ at 15 Hz, 0.3 W average power, or less) ашиглах нь маш бага дулааны харилцан үйлчилэл үзүүлдэг байна. Судалгаагаар лазерийн туяагаар 20 секунд үйлчилэхэд 1,20-ын халалт нэмэгдсэн бол 40 секунд үйлчилэхэд  1,50-ын халалт үүссэн байна.

Erbium laser -ыг тусгай зориулалтын 400 микроны (Fotona LightWalker, Technology4Medicine) хошуу ашиглан зөвхөн 50 microsecond үйлчилэхэд 400 ватт хэмжээний их хэмжээний энерги үүсдэг байна. Лазерийн туяаны импульс бүр усны молекулд шингэж их хэмжээний “тэсрэлтийн долгион” үүсгэснээр сувгийн доторх шингэний урсгал  идэвхжиж бусад төрлийн аргачлалуудаас илүү үр дүнтэйгээр сурвалжийн сувгийн нэвтрэхэд хэцүү  хэсгүүдлүү нэвчиж илүү сайн цэвэрлэдэг байна.

Сурвалжийн сувгийн ханыг лазерийн туяагаар идэвхжүүлсэн 17%-ийн EDTA-аар 20 секунд үйлчилэхэд коллаген матрикс ил гарч, тугалмайн сувгууд онгойж халдварлагдсан хучуур давхрага (smear layer) хог новш алга болсон байгааг (Зураг 1-3)-т үзүүлсэн байна.  5.25%-ын sodium hypochlorite -г лазераар 20 секундын хугацаанд идэвхжүүлэх замаар маш хүчтэй халдваргүйжүүлэх уусмал гаргаж авч болохыг Macedo хэмээх судлаач дурдсан байдаг.

Дээр дурдсан photon induced photoacoustic streaming буюу PIPS аргачлал нь сурвалжийн суваг, хажуугийн салаалсан сувгууд, тугалмайн сувгуудыг халдваргүйжүүлэхэд маш үр дүнтэй болохыг Scanning Electron Microscope (SEM) аргачлал батлан харуулж байна. (Зураг 4)

PIPS аргачилал ашигласнаар уламжилалт лазерийн технологи ашиглан суваг угаахад шаардлагатай үзүүлэлт болох багажны үзүүрийг сувгийн оройгоос 1 мм зайтай байлгах гэсэн тавигдах шаардлага хэрэгцээгүй болсон.  LAI18 хошууг сурвалжийн сувгийн оройгоос 5 мм зайтай байршуулсан ч photoacoustic effect-ийн үйлчилэлээр суваг бүрийг онгойлгох чадвартай. Энэхүү шинэ хошуу нь 12 мм-ын урттай 400 микрон диаметртэй үзүүрлүүгээ нарийссан шовх хошуутай. (Зураг 5) Үзүүр хэсгийн 3 мм хэсэг нь гадуураа бүрхүүлгүй тул туяа сайн цацруулах зорилготой.

 

Хэлцэмж

Лазерийн технологи нь сувгийн эмчилгээний салбарт суваг цэвэрлэх ба халдваргүйжүүлэх зорилгоор өргөн ашиглагддаг технологи юм. Маш олон төрлийн долгионы урттай ба өөр хоорондоо харилцан адилгүй аргачлалууд бүхий лазеруудыг ашиглаж байна. Хэт ягаан туяаны урттай ойролцоо долгионы урт бүхий лазерийг сурвалжийн сувгийг гурван хэмжээс орон зайд халдваргүйжүүлэх зорилгоор ашигладаг. Nd:YAG ба диод лазерийг дулааны энерги ашиглан нян бактери устгахад ашигладаг. Ажиглалтаар тодорхой түвшинээс давсан дулааны хор хөнөөл нь сурвалжийн сувагт бүтцийн эвдрэл дагуулдаг. Түүнчилэн дулаанаар үйлчилж байгаа ч халдварлагдсан smear layer-ыг бүрэн авч чаддаггүй.

Erbium laser-ын нэг сөрөг тал нь түүний smear layer-ыг арилгах, нян бактерийг устгах үйлчилэл нь сурвалжийн сувгийн гадаргууд хязгаарлагдмал үйлчилэлтэй. Лазерийн хошууг сувгийн оройд хэт ойрхон байршуулах, суваг угаах шингэнийг идэвхжүүлэх явцад арагшаа ухарч шилжиж хөдлөх зэрэг нь сурвалжийн сувгийн оройг цоолох, сувгийн хананд дулааны улмаас  үүсэх гэмтэл учруулж болзошгүй. Twinlight endodontic treatment (TET) аргачлалын үед эхний ээлжинд erbium laser-ыг ашигладаг бол Neodimium:YAG laser-ыг дараагийн ээлжинд хуурай хэлбэр дээр нь  тавьж төгсгөлийн халдваргүйжүүлэх үе шатыг гүйцэтгэдэг. Эдгээр аргачлалууд нь бүгд уламжлалт лазерийн аргачлал буюу хошууг сурвалжийн оройгоос 1 мм-т байршуулах аргыг ашигладаг нь урт, нарийн, тахир сувгуудад дулааны таагүй үйлчилэл үзүүлэх шалтгаан болно.

Erbium laser-ыг мөн өргөн хүрээнд ашиглагддаг суваг угаах шингэн (LAI)-үүдийн идэвхжүүлэлтэнд ашигладаг бөгөөд энэ нь тухайн шингэний цэвэрлэх ба халдваргүйжүүлэх үйл ажилагаа эрчимжих үед дулааны шалтгаантай гэмтэл сувгийн ханад үүсэхээс сэргийлэх зорилготой.

Эцсийн дүндээ photon induced photoacoustic streaming буюу PIPS аргачлал ашиглах нь дээр өгүүлсэн Erbium laser-ын бүх дутагдалтай талуудыг нөхөж өгөх бөгөөд энэ нь маш бага буюу 20 mJ энерги зарцуулдаг ба лазерийн хошууг сувгийн дунд гуравны нэгд байршуулдаг зэрэгтэй холбоотой.

Бидний судалгаанаас харахад PIPS аргачилал нь сурвалжийн сувгийг үр дүнтэй бөгөөд аюулгүйгээр халдваргүйжүүлдэг  болох нь батлагдаж байна. Бидний эмнэлзүйн судалгаанаас PIPS аргачлалыг эмнэлзүйн нөхцөлд ашиглахад маш хялбар болохыг харж болно. PIPS аргачлалын үр ашиг нь лазерийн хошууны үзүүрийг 25/04 хүртэл багасгахыг шаардаж байгаа бөгөөд ингэснээрээ сувгийн эмчилгээ илүү minimally invasive болж өгч байна.

 

Дүгнэлт

Лазерийн технологи нь олон талын ашиг тустай тул хэдийгээр шүдний мэргэжилтнүүдийн дийлэнх нь уламжилалт аргаа ашигласаар байгаа ч аажим аажимаар хэрэглээ нь тэлсээр байна. Шүдний салбарт лазерийн технологийг ашиглахын тулд юуны урьдаар зардал гэхээсээ илүү хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харах нь зүйтэй. Хэрэв лазерийн технологийн суурь зарчмын талаар өөрийн гэсэн ойлголттой болоод түүнийг эмнэлзүйн практиктаа нэвтрүүлсэн үед энэ технологи нь өөрөө таны өвчтөнүүдэд шүдний эмчилгээ үйлчилгээний хамгийн орчин үеийн шинэ стандартыг бодитоор мэдрүүлэх болно.

 

Ном зүй

 

[1] Weichman JA, Johnson FM. Laser use in endodontics. A preliminary investigation. Oral Surg Oral Med Oral Pathol. 1971 Mar;31(3):416–20.

[2] Pini R, Salimbeni R, Vannini M, Barone R, Clauser C. Laser dentistry: a new application of excimer laser in root canal therapy. Lasers Surg Med. 1989;9(4):352–357.

[3] Shirasuka T, Wakabayashi H, Debari K, Kodaka T, Ahmed S, Matsumoto K. Morphologic changes in human tooth enamel by continuous-wave Nd-YAG laser irradiation. Showa Shigakkai Zasshi. 1990 Jun;10(2):206–215.

[4] Myers TD. Lasers in dentistry. CDS Rev. 1991 Sep;84(8):26–29.

[5] Gutknecht N, Behrens VG. Instrumentation of root canal walls with Nd-YAG laser. ZWR. 1991 Oct;100(10):748–750, 752, 755.

[6] Stabholz A, Moshonov J, Rotstein I. Lasers in endodontics. Rev Belge Med Dent. 1992;47(4):9–15. Review.

[7] Schoop U, Kluger W, Moritz A, Nedjelik N, Georgopoulos A, Sperr W. Bactericidal effect of different laser systems in the deep layers of dentin. Lasers Surg Med. 2004;35(2):111–116.

[8] Kaitsas V, Signore A, Fonzi L, Benedicenti S, Barone M. Effects of Nd: YAG laser irradiation on the root canal wall dentin of human teeth: a SEM study. Bull Group Int Rech Sci Stomatol Odontol. 2001 Sep-Dec;43(3):87–92.

[9] Takeda FH, Harashima T, Kimura Y, Matsumoto K. Efficacy of Er:YAG laser irradiation in removing debris and smear layer on root canal walls. J Endod. 1998 Aug;24(8):548–551.

[10] Varella CH, Pileggi R. Obturation of root canal system treated by Cr, Er: YSGG laser irradiation. J Endod. 2007 Sep;33(9): 1091–1093. Epub 2007 Jul 5.

[11] George R, Meyers IA, Walsh LJ. Laser activation of endodontic irrigants with improved conical laser fiber tips for removing smear layer in the apical third of the root canal. J Endod. 2008 Dec;34(12):1524–1527. Epub 2008 Oct 2.

[12] De Moor RJ, Meire M, Goharkhay K, Moritz A, Vanobbergen J. Efficacy of ultrasonic versus laser-activated irrigation to remove artificially placed dentin debris plugs. J Endod. 2010 Sep;36(9):1580–3. Macedo R.G., Wesselink1 P. R., Zaccheo F., Fanali D., van der Sluis L.W.M. Reaction rate of NaOCl in contact with bovine dentine: effect of activation, exposure time, concentration and pH. International Endodontic Journal, 43, 1108–1115, 2010.

[13] DiVito E, Peters OA, Olivi G. Effectiveness of the Erbium:YAG laser and new design radial and stripped tips in removing the smear layer after root canal instrumentation. Lasers Med Sci. 2010 Dec 1. [Epub ahead of print]

[14] DiVito E., Colonna M., Olivi G. The Photoacoustic Efficacy of an Er:YAG Laser with Radial and Stripped Tips on Root Canal Dentin Walls: An SEM Evaluation. J Laser Dent 2011;19(1): 156–161.

[15] Peters OA, Bardsley S, Fong J, Pandher G, Divito E. Disinfection of Root Canals with Photon-initiated Photoacoustic Streaming. J Endod. 2011 Jul;37(7):1008–12. Epub 2011 May 7.

[16] Blanken J, De Moor RJ, Meire M, Verdaasdonk R. Laser induced explosive vapor and cavitation resulting in effective irrigation of the root canal. Part 1: a visualization study. Lasers Surg Med. 2009 Sep;41(7):514–519.

[17] De Moor RJ, Blanken J, Meire M, Verdaasdonk R. Laser induced explosive vapor and cavitation resulting in effective irrigation of the root canal. Part 2: evaluation of the efficacy. Lasers Surg Med. 2009 Sep;41(7):520–523.

[18] Gutknecht N., A new treatment concept in endodontics–the laser supported crown-down technique. 12th Congress of World Federation for Laser Dentistry (WFLD), Dubai;Conference Booklet; 2011:22.

 


Tag:эмнэлзүйн практик, эмнэлзүй, Er:YAG, laser treatment, Эндодонт, Nd:YAG, сувгийн эмчилгээ, shud magazine

Бусад мэдээлэл:






avatar