Шүдний эмч нарын хүзүү, нурууны өвдөлт болон түүнээс хэрхэн сэргийлэх вэ?
28-Sep-2016 2233 0.0 0

Шүдний эмч нарын хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотойгоор удаан хугацааны явцад үүсдэг дийлэнхи өвдөлт нь хүзүү нурууны өвдөлт юм. Хүзүү болон нурууны өвдөлт нь эмч өчтөнийг үзэхдээ удаан хугацааны туршид тонгойж суусантай холбоотой.

Учир нь хүний толгой нь нийт биеийн жингийнхээ 8% эзэлдэгээс гадна эрэгтэй хүний толгой дунджаар 14pounds (6.35кг), эмэгтэй хүний толгой дунджаар 11pounds (4.98кг) байдаг байна.

Гэхдээ энэ нь та хэр их дасгал хөдөлгөөн хийдэг вэ? гэдгээс хүзүү, нурууны өвдөлтнь хамааралтай. Өвчтөний амны хөндийг шууд харах болон толинд тусгаж томруулж харахын тулд эмч урагшаа налах болон бөгтийх шаардлагатай болдог. Ялангуяа эмчийн нурууг босоо шугам гэж үзэхийн бол аарцаг яснаас 30 градусаар урагш налдаг.

Ингэснээр эмчид өвчтөний амны хөндий илүү сайн харагдах боломжтой болдог. Энэ байрлалыг эргэлтийн томъёогоор бодвол налалтын зайн хэмжээс нь ихэссэнээр нурууны erector spinae булчингийн эсэргүүцэл ихэсдэг байна. Улмаар булчингийн агшилт үүсч, цусны урсгал багасаж динамик хөдөлгөөний дутагдалд орж болно. Удаан хугацааны туршид erector spinae булчинд даралт өгсөнөөр цусны урсгал удааширч мэдрэл болон ясны эдийн өвчинүүдийг үүсгэдэг.

Хэрхэн сэргийлэх вэ?

• Өвчтөнд мэдээ алдуулалт хийчихээд хүлээх хугацаанд болон сувилагч материал бэлдэх хооронд түр хүлээх зуураа нуруугаа амрааж болно.

• Үзлэгийн сандал хэр хол байгаагаас хамаараад амны хөндийг шууд харах өнцөг өөрчлөгддөг. Эмч нурууны налалтыг аль болох багаар тооцож үзлэгийн сандалыг өөртөө тохируулах боломжтой. Сүүлийн үеийн шүдний үзлэгийн сандалууд энэ асуудлыг бодолцож үйлдвэрлэгддэг болсон.

• Байнгын дасгал болон физик эмчилгээ нь шүдний эмч бүрийн салшгүй нэг хэсэг нь байх хэрэгтэй. 7 хоногт 3 удаа 1 хоногийн зайтайгаар фитнест явж дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй.


Tag:менежемент, хүзүү нурууны өвдөлт, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar